Танилцуулга

Swansea university нь Их Британи улсын Свансид байдаг бөгөөд тус сургууль нь 1920 онд Свансигийн их сургуулийн коллеж нэртэйгээр байгууагдаж байсан ба 1996 онд энэ нэрээ өөрчилсөн. 2007 оны 9-р сарын 1-ээс эхлэн Сванси их сургууль хэмээн нэрлэгдэх болсон.

Swansea university нь оюутныхаа тоогоор Вельст 3-т ордог ба бакалаврын түвшний 330, бакалаврын дараах түвшний 120 мэргэжлийн хөтөлбөрийг санал болгодог. 2014 онд тус сургуулийг WhatUni.com-оос оны сургуулиар тодруулсан. Мөн 2016 онд The Times болон The Sunday Times-с шилдэг их сургуулиар шалгаруулсан.

Нэр хүнд

·Дэлхийн их сургуулиудын жагсаалтын шилдэг 400 сургуулийн нэгээр тодорсон

·2016 оны Complete University Guide жагсаалтын 45-д бичигдсэн.

·2014 онд инженерчлэлийн чиглэлээр хийгдсэн судалгаагаар 15-т бичигдсэн

Кампус

Swansea university нь 2 кампустай. Singleton Park кампус нь Сванси хотын төвөөс 2 миллийн зайд байдаг ба энд урлаг шинжлэх ухаан, хүн-эрүүл мэндийн шинжлэх ухаан, хууль- гэмт хэрэг судлал, анагаах ухаан шинжлэх ухааны коллежууд байрладаг.

Bay кампус: 2015 оны 9-р сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн уг кампуст инженерчлэлийн коллеж, удирдлагын сургууль, том танхим, номын сан байдаг.

Номын сан

Swansea University -ын номын сан нь өргөн хүрээг хамарсан 23000 цахим сэтгүүл, 850000 ном, тогтмол хэвлэл бүхий цахим баримт материалын баялаг сантай. Singeltonкампуст байдаг төв номын сангийн мэдээллийн төвд 800000 гаруй ном, тогтмол хэвлэл, 23000 цахим сэтгүүл байдаг. Мөн уг номын санд Соут Уэльсийн нүүрсний ордтой холбоотой мэдээллийн эмхтгэл, Уэльс зохиолчдын Англи хэл дээр бичсэн зарим ном зохиолууд, Richard Burton-ны архив байдаг.

Bay кампусын номын сан: 150 оюутны багтаамжтай уг номын санд инженерчилэл, удирдлагын чиглэлийн олон тооны ном зохиолууд байдаг.

Англи хэлний мэдлэгт тавигдах шаардлага

Qualification

Equivalent to IELTS 6.0

Equivalent to IELTS 6.5

Equivalent to IELTS 7.0

IELTS Academic (UKVI)

6.0

6.5

7.0

IELTS Academic

6.0

6.5

7.0

Swansea ELTS test (SWELT)

6.0

6.5

7

Вэб хаяг: http://www.swansea.ac.uk/