Танилцуулга

Оксфордын их сургууль нь Английн Оксфордод байдаг судалгааны их сургууль бөгөөд 1096 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тус сургууль нь өнөө хэр үйл ажиллагаагаа явуулсаар байгаа хамгийн эртний их сургууль юм. Энд дэлхийн хамгийн эртний гэх тодотголтой их сургуулийн музей,Британийн хамгийн том номын сан байдаг. Оксфордын их сургуулийн үе үеийн төгсөгчдөөс 28 Нобелийн шагналтан, олон улс төрийн зүтгэлтэн удирдагчид төрөн гарсан.

Оксфордын их сургууль нь дэлхийн шилдэг 10 сургуулийн нэг бөгөөд тус сургууль Times Higher education дэлхийн их сургуулиудын жагсаалтад болон Forbes–н дэлхийн их сургуулиудын жагсаалтад 1-т бичигдсэн байдаг. Мөн тус сургууль нь төгсөгчдийхөө чанараар Их Британи улсдаа нэгт ордгоос гадна Анагаах ухаан, Философи, улс төр, сэтгэл судлалын чиглэлээр улсдаа нэгт, Хүн судлал, Архелоги, Хууль, Анагаах ухаан, Улс төр, Олон улсын харилцаа, Сэтгэл судлалын чиглэлээр дэлхийд 2–т ордог шилдэг их сургууль юм.

Номын сан

Оксфордын их сургуулийн номын сан нь Их Британи улсын хамгийн том номын сан болох бөгөөд 11 сая гаруй ном зохиолтойгоос 12 сая нь хэвлэмэл ном зохиол, 80000 гаруй цахим сэтгүүл, ховор ном, гар бичмэл, газрын зураг зэргийг багтаасан тусгай эмхтгэлүүд байдаг.

Вэб хаяг: http://www.ox.ac.uk/