Танилцуулга

Barnsley College  нь Английн Барнсли тосгоны захад байдаг нэмэлт боловсролын коллеж юм. уг коллеж нь А түвшний хөтөлбөр, мэргэжлийн болон дээд боловсролын курсуудсыг оюутнуудад санал болгодог. Коллеж нь салбартаа нэр хүндтэй бөгөөд Ofsted албанаас тус коллежийг Их британи улсын шилдэг коллежоор шалгаруулсан байдаг.

Эрхэм зорилго, үнэт зүйл

Коллеж нь сурагчдаа хамгийн эрхэмд үзэн, тэдний эрх ашгийг нэн тэргүүнд тавьдаг ба багш ажилчдын эерэг хандлага, арга барил сурагчдад бодитоор нөлөөлөөд зогсохгүй тэдэнд урам зориг өгч байдаг. Barnsley College –д сурснаар урам зоригийг олж аваад зогсохгүй өөрийн амьдралдаа хийх томоохон өөрчлөлтийн эхлэлийг тавьж буй хэрэг юм.

Кампус

Old Mill Lane кампус нь 2011 онд ашиглалтад орсон, коллежийн гол кампус юм. уг кампус нь Урлаг Дизайны студи, анги танхим, гоо сайхны эмчилгээний өрөө, мэргэжлийн төвшний дуу бичлэгийн студи зэрэг сурагчдад зориулсан тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдсон.

SciTech төв нь 2004 онд байгуулагдсан, энд эрүүл мэндийн шинжлэх ухаан, нийгмийн халамж тооцоолон бодохуйн чиглэлийн хичээлүүд ордог.

Honeywell Sports кампус нь бүх мэргэжлийн чиглэлийн оюутнуудад спортоор хичээллэх боломжыг олгодог. Эндэхийн спортын академ нь багийн болон ганцаарчилсан спорын аль алиныг санал болгодог. Уг кампуст спортын чиглэлийн бүхийл курсууд явагдахаас гадна нийтийн үйл ажиллагаанууд зохион байгуулагддаг.

Шинжлэх ухаан, Технологи, Инженерчлэл, Математикийн төв

Энэхүү төв нь инженерчлэл, цахилгааны ажлын хэсэг, лаборатори гээд оюутнуудад хэрэг болох орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон.

Вэб сайт: https://www.barnsley.ac.uk