London South Bank University  нь Английн Ньювинглтонд байдаг улсын их сургууль юм. уг сургууль нь 17,605 оюутан, 1,700 багш ажилтантай. 1892 онд Borough Polytechnic Institute тус сургууль нь 1992 онд их сургууль болон өргөжсөн.

Их сургуулийн нийт оюутны 70 хувь нь Лондонгийн, 12 хувь нь Европ болон гадаадын бусад орнуудаас ирсэн оюутнууд байдаг. оюутнуудын 56 хувийг угсаатны цөөнх бүрдүүлдэг бөгөөд тэдгээрийн 80 гаруй хувь нь 21-с дээш насны буюу насанд хүрэгсэд байдаг байна.

Их сургууль нь сургалтын чанараараа улсдаа дээгүүрт орохоос гадна Guardian жагсаалтын шилдэг 100 их сургуулийн нэгээр шалгараад байгаа. Мөн  The Times and Sunday Times Good University Guide-с төгсөгчдийн ажлын боломжоор нь 2018 оны их сургуулиар 2016 онд Times higher education-с оны шилдэг залуу их сургуулиар тус тус шалгаруулсан. 2018 онд The Guardian их сургуулиудын сургалтын  чанар, үзүүлэлтийн жагсаалтад Их Британийн 121 боловсролын байгууллагаас 92-т, Sunday Times-с гаргасан жагсаалтад сургалт, судалгааны чанар, төгсөгчдийн ажлын боломж зэрэг үзүүлэлтүүдээр 12-т  тус тус бичигдсэн. Мөн тус сургуулийн хуулийн хөтөлбөр нь 13-т жагссан байдаг.

London South Bank University –г яагаад сонгох хэрэгтэй вэ?

·         Хотын төвд байрлалтай: Лондон хот нь дэлхийн хамгийн гайхамшигтай хотуудын нэг юм. London South Bank University  нь Лондон хотын бизнес, соёлын төвөөс холгүй оршдог.

·         Төгсөгчдийн цалингаа Их Британи улсдаа шилдэг 10-т багтдаг

·         Орчин үеийн шилдэг судалгааны их сургууль

·         Төгсөгчдийн ажлын боломжоороо Лондонгийн шилдэг 3 их сургуулийн тоонд багтдаг

·         Олон улсын хамтын ажиллагаа: их сургууль нь Хятад, Бразил, Америк, Энэтхэг, Тайланд зэрэг орнуудын боловсролын  нэр хүндтэй, шилдэг байгууллагуудтай хамтран урт хугацаанд, тогтвортойгоор хамтран ажилласаар ирсэн.

·         Магадлан итгэмжлэгдсэн курсүүд: их сургуулийн бүх курс салбартаа тэргүүлэгч шилдэг мэргэжлийн байгууллагуудаар магадлан итгэмжлэгдсэн

 Кампус

Их сургуулийн гол кампус нь Elephant and Castle-н хойд хэсэгт байрлах байхба энд кампусын төв хаалга байрладаг. кампусын баруун талд London Road, зүүн талд Southward Bridge Road-д тус тус байдаг.

Лондон хотын зүүн хэсэг болох  Havering-т их сургуулийн нэг жижиг кампус байрладаг.

Вэб сайт: http://https://www.lsbu.ac.uk


Англи хэлний мэдлэгт тавигдах шаардлага