SWANSEA ХААНА БАЙДАГ ВЭ?

Swansea нь Их Британи улсын Өмнөд Вейлс-д байдаг билээ.Лондон хотоос гурван цагийн зайнд байрладаг бөгөөд онгоц, төмөр зам болон хурдны замаар очих өргөн боломжтой тээвэрийн асуудлаа цогцоор шийдэж чадсан. Нийт 230,000 мянган оршин суугчидтай бөгөөд үүний 25,000 орчим нь оюутантай нүргээнт их хот юм. Английн хамгийн анхны гайхамшигт тогтоц бүхий байгалтай Говер хотын хажууд эрэг даган байрладаг (https://www.youtube.com/watch?v=kRPr3AYtThY). Мөн тус хотод Swansea хотын хөл бөмбөгийн баг байдаг ба Вейлсын цорын ганц примьер хөл бөмбөгийн баг билээ.Үзэгслэнт байгаль, цэвэр, эрүүл сайхан орчинтой төдийгүй Вейлсийн ард түмэн нөхөрсөг найрсаг гэдгээрээ алдартай.

Gower college Swansea нь 12000 гаруй мянган оюутан, 1000 гаруй албан хаагчтай Вейлсийн хамгийн том коллежуудын нэг билээ. Бид танд тухлаг сайхан орчин, гайхалтай далайн эрэг болон байгалийн сайхан цөм бүрдсэн Swanseaхотын эрэг дээр байрлах их хотод өндөр чанартай коллежийн боловсролоо авахыг санал болгож байна. Олон улсын албан хаагчдаас бүрдсэн заах арга зүйд мэргэшисэн манай багш хамт олон танд төрөл бүрийн зүйл дээр туслах зөвлөгөөг өгдөг бөгөөд жил бүр олон улсын оюутан залуусыг талархан хүлээн авдаг билээ. Gower College Swansea нь UKVI-н итгэмжит ивээн тэтгэгч юм.

GCS нь Вейлсын хамгийн шилдэг A Level хөтөлбөр санал болгодог

2014 оны нийт төгсөгчдийн 98% нь төгсөх шалгантаа амжилттай өгсөн ба A*-Aдүнтэй төгссөн. Энэ хоёр үзүүлэлт нь үндэсний дундаж үзүүлэлтээс маш өндөр.

GCS нь дээд сургуульд элсэн ороход тусалсан өргөн их түүхтэй

2014 онд нийт 900 гаруй оюутан төгссөнөөс 140 нь Russel Group-нсургуулиудад элсэн орж чадсан.

GCS нь Оксфорд болон Кембриджийн их сургуулиудад элсэн сурахад тусална

Сүүлийн хоёр жилийн хугацаанд манай сургуулиас 20 оюутан дээрх сургуулиудад элсэн суралцаад байна.

·A Level шалгалтын дүнгээр 2014 онд төгсөгчдийн 98% нь тэнцсэн бөгөөд нийт 25% нь A* болон A дүнч чаджээ

·A Level 50 хичээлийн сонголттой

·Ихэнх багш нар мэргэжлийн шалгагч байдаг

·Хичээл семинарын заавар зөвлөгөө (бүтэн цагийн оюутан тус бүр хувийн туслах багштай байна.

·Нэмэлт сургалтын туслалцаа (хөгждийн болон хэл ярианы бэрхшээлтэй оюутнуудад )

Oxbidge хөтөлбөр (их сугуульд элсэн орох өргөдөл гаргах үйл явц)

·Их сургуулийн элсэт / 2014онд 80%, ерөнхий дунджаар 74%/

·Олон улсын оюутан сурагчидад зориулсан үнэгүй хэлний курс (манай англий хэлний төвийн шалгатл нь Кембриджийн их сургууль магадлан итгэмжилсэн)

·Тэтгэлэгт хөтөлбөр (амжилттай төгсөгчид тургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжтой)

·Материаллаг бааз (спорт төв, мулти медиа номын сан, өндөр технологитой анги танхим, wifi гм)

 

БАЙР ОРОН СУУЦНЫ ҮЙЛЧИЛГЭЭ

Homestay буюу айлд амьдрах:

 

Англи гэр бүлийн нэг гишүүн болж амьдрах бүрэн боломжтой бөгөөд тусдаа тохилог аюулгүй өрөөнд амьдрах боломж байдаг. Хамт амьдрах айлыг цагдаагийн байгууллагаас албан ёсоор тусгайланэрсдлийн шалгалт хийдэг. Хэрэв та 18 нас хүрээгүй тохиолдолд заавал homestayбуюу айлд амьдрах ёстой болдог. Гэхдээ таны асран хамгаалагчийн зөвшөөрлөөр зөвхөн ойрын хамаатан ах дүү эсвэл гэр бүлийн дотны найзынд амьдрахыг зөвшөөрдөг.

 

Орон сууц, байр түрээсэх:

 

Хэрэв та 18 наснаас дээш бол олон улсын оюутан харицсан алба таны хэрэгцээнд нийцсэн байр сууц түрээслэхэд тусалдаг.

 

МАНАЙ ОЛОН УЛСЫН БАГ ХАМТ ОЛОН

Манай олон улсын оюутан харицсан алба доорх үйлчилгээг санал болгодог:

·Виз болон цагаачлал

·Байр сууц олоход туслах үйлчилгээ

·Банкны данс нээхэд туслах үйлчилгээ

·Эмчид цаг авахад туслах үйлчилгээ (Вейлсд эмчилгээ болон эмийн заавар авахад үнэгүй байдаг)

·24 цагийн дуудлагын утас

·Англи хэлний туслах үйлчилгээ

·Зөвлөгөө

·Нэмэлт клубд элсэх бүртгэлд туслах (чөлөөт цагаараа оролцох үйл ажиллагаа спорт гм)

 

Элсэлтийн өргөдөл хэрхэн гаргах вэ?

1. Анкет бөглөх

2. Доорх материалуудыг бүрдүүл Email-р явуулах

·Пасспорт болон визны хуудас

·Сургуулийн гэрчилгээ англи хэлээр

·IELTS эсвэл түүнтэй тэнцэх оноо

3. Хэрэв таны өргөдөл хүлээн авсан тохиолдолд бид CAS дугаар өгөх бөгөөд Английн бизэнд орохдоо авч очдог.

 

Олон улсын сурагчидад зориулсан ахисан түвшний A LEVEL хөтөлбөрийн тэтгэлгийн уралдаан

1-р байр: £2000 тэтгэлэг

2-р байр: £1500 тэтгэлэг

3-р байр: £1000 тэтгэлэг

Тэтгэлэг хоёр жилд хуваан өгдөг бөгөөд гурав дахь жилдээ өргөдөг гаргах хэрэггүй.

Хэрхэн өргөдөл гаргах вэ?

-Коллежид өргөдлийн маягтыг бүрэн бөглсний дараа 2015 оны 9 сард эхлэх хичээлийн жилийн урилга 2015 оны 5 дугаар сард авна

-IELTS 5.5 ба түүнээс дээш оноо эсвэл Англи хэлний түвшин тогтоосон албан ёсны шалгалтын дүн

-500 хүртэлх үгтэй эссейг доорх сэдвээс сонгон бичнэ:

a)‘The benefits of a UK A Level Education in enhancing my career prospects’
b) ‘Why I want to study my A levels in Gower College Swansea

эссэйг kieran.keogh@gcs.ac.uk хаягаар 2015 оны 5 сарын 31 дотор явуулна уу.

Амжилт хүсэе

 

 

 

 

 

 

A LEVEL ХӨТӨЛБӨР (Level 3)

Манай коллеж нь нийт 45 төрлийн хичээлийн сонголлтойгоос гадна мэргэжил сургалтын олон хичээлүүдийг санал болгодог. Манай хөтөлбөр нь AS/A Levelхөтөлбөрийг мэргэжил сургалтын хичээлүүдтэй хавсарган үзэх уян хатан хөтөлбөртэй

 

Урлаг, хэл, хүмүүнлэгийн ухааны хичээлүүд:

·Нягтлан бодох бүртгэл

·Эрхний түүх

·Хэрэглээний шинжлэх ухаан

·Архелоги

·Урлаг ба дизайн: уран зураг

·Урлаг ба дизайн: график дизайн

·Урлаг ба дизайн: гэрэл зураг

·Урлаг ба дизайн: оёдол эсгүүр/ интериор

·Бизнес судлал

·Сонгодог иргэншил

·Бүжиг

·Драм

·Эдийн засаг

·Англи хэл

·Англи хэл ба уран зохиол

·Англи уран зохиол

·Кино урлаг судлал

·Франц хэл

·Газарзүй

·Засгийн газар ба улс төр

·Эрүүл мэнд ба нийгмийн халамж- мэргэжлийн сургалт үйлвэрлэлийн A Level

·Түүх

·Хууль

·Сэтгүүл зүй

·Хөгжим

·Хөгжим технологи

·Философи

·Биеийн тамир

·Сэтгэл судлал

·Шашин судлал

·Нийгэм

·Испани хэл

·Дэлхийн хөгжил

 

Шинжлэх ухаан, технологи, инженер ба математик

·Биологи

·Химми

·Тооцоолол

·Дизайн ба технологи

·Электроник

·Байгаль орчин судлал

·Геологи

·Антоми

·Мэдээлэл харилцаа технологи

·Математик

-Математик

-Математик ба статистик

-Математик ба механик

-Математик ба дээд тоо / 2 A Level/

·Физик

 

A Level –н хичээлийн хөтөлбөрөөс гадна сурагчид доорх хөтөлбөрийг сурах боломжтой:

·Хэрэглээний шинжлэх ухаан

·Нятглан болох бүртгэлийн техник холбоо


 

Эхлэх хугацаа: 9 сар нийт хугацаа:2 жил

 

Элсэлтийн шаардлага

Олон улсын сурагчид мэргэжлийн англи хэлний түвшин тогтоох IELTSшалгалтын 5.5 эсвэл түүнтэй адилтгах шалгалтын оноо мөн дунд сургуулийн суурь боловсролын гэрчилгээний голч дүн Cба түүнээс дээш байна.

A Level хөтөлбөр нь Их Бритнаи улсын бүрэн дунд боловсролын институтийн чанарын шаардлагад нийцсэн байдаг. Ихэнх их дээд сургуулиуд мэргэжлийн зэрэг олгох хөтөлбөрийн элсэлтэд хамгийн багадаа A Level-н гурван хичээлийн шалгалтын амжилттай өгсөн байх шаардлагатай.

 

Хөтөлбөрийн төлбөр:

 

Нэг жил: 4995фунт

ОЛОН УЛСЫН СУРАГЧИДЫН СУРГАЛТЫН ТӨЛБӨР

Бүх сургалтын төлбөр /хүснэгтэд өөрөөр заагаагүй бол/ нэг жилээр байна. Сургалтын төлбөр сурч байх хугацаанд тогтмол байна. Зарм хөтөлбөрүүд шалгалтын хураамжийг оруулаагүй байж болно. Английн визэнд орохдоожилд 7280 фунтыг амьдрах зардлаар тооцож мөнгөний баримт бүрдүүлнэ.

Курс:

Олон улсын Foundation Program (Level 3/4):

 

Эхлэх хугацаа:1-р сар (18 сар)

£8495

Эхлэх хугацаа: 9-р сар (2 жил)

£9995

Их сургуулийн өмнөх Foundation хөтөлбөр/ элсэтийн хөтөлбөр (Level ¾)

£ 4995 нэг жилд

Мэргэжил сургалтын хөтөлбөр

£4995 нэг жилд

Академи хөтөлбөр

£4995 нэг жилд

Мэргэжлийн дипломтой хөтөлбөр

£7500 нэг жилд

Foundation хөтөлбөр

£7500 нэг жилд

 

Би танай сургууль өргөдөл гаргаснаар яах вэ?

Бид таны өргөдөл, пасспортын хуулбар, мэргэжлийг чанамжийг харуулсан гэрчилгээг хүлээн авсны дараа нягтлан шалгадаг. Хэрэв таны өргөдөл тэнцвэл бид танд болзолт саналыг /conditional offer/ илгээдэг:

·Хувь хүний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

·Сурахыг хүссэн мэргэжлийн хичээлүүдийн дэлгэрэнгүй

·Урилгын нөхцөл

·Сургалтын төлбөр

Сургалтын төлбөр хэрхэн төлөх вэ?

·Сургалтын хөтөлбөрт тэнцсэж баталгаажихаас өмнө эхний жилийн төлбөр төлсөн байх

·Сургалтын төлбөр тодорхой нөхцлийн улмаас дараа жилд шилжих боломжтой. Сургалтын төлбөрийг сурагчийн виз гараагүй нөхцөлд, сургуулиас хөтөлбөрийг цуцалсан тохиолдолд буцаан олгодог харин бусад нөхцөлд буцаан олгодоггүй.

·Сургалтын төлбөр хүлээн авснаар CAS дугаарыг бэлддэг (хичээл эхлэхээс 3 сарын өмнө). Энэ дугаараар Tier-4оюутны виз хүсдэг.

·Ямар нэг шалтгааны улмаас хичээлдээ хожимдож ирэх эсвэл түрүүлж явахаас хамаарч төлбөр хөнгөлөгддөггүй

Төлбөр төлөх арга :

·Sterling bank draft: банкны төлбөрийн даалгавар дээр "Gower College Swansea” сургалтын төлбөр гэсэн байна. Нэр овог, хаяг, суралцах хөтөлбөрийн нэрийг төлбөрийн даалгаварын арын хуудсанд дармалаар бичиж Олон улсын оюутан хариуцсан оффист эсвэл тухайн байгаа орны албан ёстны төлөөлөгчийн газарт төлнө.

·Банкаар төлөх: доорх дансаар төлбөрийг төлж болно

Банкны нэр: HSBC Gorseinon

Сорт код: 40-22-15

Дансны дугаар:41546317

IBAN No: GB36MIDL40221541546317

BIC No:MIDLGB2158H

·Зээлийн эсвэл төлбөрийн карт: манай коллежийн аль нэг салбарт холбогдох хүнд тушаана

 

Төлбөр буцаах:

Доорх нөхцлүүдэд төлбөр буцаан олгоно

·Сургуулиас тухайн хичээлийг цуцалсан бөгөөд нөхөх ямар нэг хичээл байхгүй тохиолдол

·Сурагч Англид улсад сурах виз гараагүй тохиолдол. Сурагч виз гараагүй баримт үзүүлнэ. Элчин сайдын яамнаас тухайн визний хүсэлттатгалзсан болохыг илэрхийлсэналбан ёсны захианы хуулбарыг олон улсын оюутны асуудал хариуцсан оффист илгээх

·Үйлчилгээний хөлс болгож 250 фунт суутгадаг

Доорх нөхцөлд төлбөр буцаагдахгүй

·Бизний нөхцөл эсвэл хууль зөрчснөөс үүдэн тухайн орныг орхиж явах шаардлагатай болох

·Коллежийн элсэлтийн нөхцөл, журмыг зөрчсөн тохиолдол

·Тодорхой шалтгаангүйгээр хичээлийг орхин явсан тохиолдол

·Английн виз болон цагаачлалын төвөөс бичиг баримтын зөрчилтэйг илрүүлсэн

·Английн виз ба цагаачлалын үйлчилгээн газраас тухайн оюутан сурах зорилгооос өөр байсн гэж үзээд виз өгөхөөөс татгалзсан тохиолдолд , английн виз болон цагаачлалын албанд ямар нэг алдаа гараагүй нөхцөлд

Дэлгэрэнгүй мэдээллийг CSF төлбөр буцаан олгох журмаас үзнэ үү.

 

ДЭЭД БОЛОВСРОЛ ЭЗЭМШИХЭД ТУСЛАХ ИХ СУРГУУЛИЙН ӨМНӨХ ХӨТӨЛБӨР (LEVEL 3)

Gower College Swansea нь олон улсын оюутнуудад зориулан төрөл бүрийн их сургуулийн өмнөх хөтөлбөрийг санал болгодог. Тухайн хөтөлбөр нь их дээд сургуульд элсэн ороход туслах зорилгоор боловсруулагдсан байдаг.

Их сургуулийн элсэлтийн хөтөлбөрт доорх чиглэлээр сурдаг

·Бизнес

·Зөвлөгөө өгөх болон сэтгэл судлал

·Хүмүүнлэг

·Сувилагч ба эрүүл мэндийн ажилтан

·Нийгмийн халамж/ нийгмийн ажил

 

Эхлэх хугацаа: 9 сар Нийт хугацаа: 1 жил

 

 

Энэ хөтөлбөр нь бүрэн дунд боловсрол эзэмшсэн ажлын туршлагатай хүнд зориулагдсан билээ. Их сургуулийн элсэлтийн эрхээ аваагүй хүмүүс зориулсан мэргэжлийн зэрэг горилж буй хүмүүст зориулсан.

Элсэх журам:

Олон улсын оюутан байх

-Суурь боловсролын 5-с доошгүй тооны шалгалтын С дүнгээс дээш төгссөн байх

-IELTS-н 5.0, үүнээс унших болон бичих чадварын 5.5 оноотой байх. Сувилагч, эрүүл мэндийн ажилтан болон нийгмийн халамж/нийгмийн ажилтан нь IELTS 6.0 оноо шаарддаг

-Англид сурахаар бол эссей бичих эсвэл ярилцлага өгнө

Элсэлт

Хөтөлбөрийг амжилттай дуусгасан оюутнууд их сургуулийн боловсрол эзэмших эрхийг авах бөгөөд коллеж, их дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдах эрхтэй болно.

GCS нь бүрэн дунд боловсролын гэрчилгээ эсвэл мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн диплом болон зэрэг олгох курсуудыг бие даан санал болгодог төдийгүй боловсролын олон байгууллагуудтай харицаж ажиллалаг.

Хөтөлбөрийн төлбөр

4995 фунт

ОXBRIDGE БЭДТГЭЛ ХӨТӨЛБӨР

Манай хөтөлбөр хэрэгжиж эхлээд 20 гару жилйин нүүр үзэж байгаа бөгөөд Английн шилдэг их дээд сургуулиудад элсэн суралцахаар зориж буй оюутан залуустаа зөвлөгөө туслалцаа үзүүлдэг билээ.

Тус хөтөлбөр нь Охford, Cambridge-н их сургуулиудын элсэлтын шалгалтанд хэрхэн бэлдэх тал дээр зөвлөгөө өгч тэнцэн ороход туслах үйлчилгээ явуулдаг.

2014 онд GCSтөгссөн 9 сурагч Охford, Cambridge их сургуудьд тэнцэн орсон билээ.

Oxbridge сургалтын хөтөлбөрийн танилцуулга

·Их сургуулийн өргөдөл бөглөхөд туслах үйлчилгээ

·Нэмэлт бэлтгэл

·Нэмэлт хичээлийн тусгайлсан тусламж

·Ярилцдагад бэлдэхэд туслах хөтөлбөр

·Бэлтгэл ярилцлага + санал хүсэлт

·Оxbridgeзочлох

·Oxbridge сурч буй оюутнуудтай уулзах

·Чадвар тогтоох тестын бэлтгэл

МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

GSC нь Вейлсийн хамгийн өндөр түвшний үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм.

Бидни үр дүн нь бодит болон нэмүү өртөгт хэмжүүрээс оюутны төсөөлж байснаас илүү гардаг.Турглагатай мэргэшсэн багш албан хаагчид хичээл заах бөгөөд жил бүр өндөр үр дүнг авчирдаг билээ.

2014 оны байдлаарA level төгсөгчдийн98% шалгалтандаа тэнцсэн үүнээс 25% нь А*/Aдүнтэй төгссөн.

Мөн мэргэжил сургатлын хөтөлбөрийн сургачид Level 3 амжилттай төгссөн.

Мэргэжил сургалт үйлчилгээний хөтөлбөр

·Ахисан түвшний дижитал технологи

·Хэрэглээний шүүх ба эрүүл мэндийн шинжлэх ухаан

·Урлаг дизайн

·Бизнес

·Бизнес ба нягтлан бодох бүртгэлийн академи

·Хүүхдийн хамгаалал, сургалт хөгжил

·Бүтээлч сэтгүүл зүйг үйлдвэрлэл

·Криминологи

·Инжнерчлэл

·Шүүх/ангаах

·Эрүүл мэнд/ нийгмийн халамж

·Мэдээллийн технологи

·Мотор хөдөлгүүрт тээврийн хэрэгслийн технологи

·Олон талт инженер

·Хөгжим

·Жүжиглэх урлаг

·Спорт(хөгжүүлэлт, дасгалжуулагч, фитнэс )

·Спорт ба дасгал судлал

·Спорт хөл бөмбөгийн бэлтгэл ба чадамж

·Спорт Рагби бэлтгэл ба чадамж

·Спорт гадаа аялал

·Театрын техник

·Аялал жуулчлал

·Төрийн үйлчилгээ

·Тээврийн хэрэгслийн технологи

Эхлэх хугацаа: 9 сар Үргэлжлэх хугацаа: 2 жил

Элсэлтийн журам

Олон улсын оюутнууд IELTS оноо 5.0 ба түүнээс дээш: эсвэл түүнтэй тэнцэх оноо, бүрэн дунд боловсролын шалгалтын 5 хичээлийн шалгалт A*-С дүнтэй байх.

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн хөтөлбөрийг төгссний дараа шууд ажлын байранд гарч болдог. Хэрэв цаашид суралцахыг A Level хөтөлбөрийг үргэлжлүүлж болдог.

Сургалтын төлбөр

Жилийн 4995 фунт. Зарим курс багаж хэрэгсэл болон өрөө танхим ашигласны нэмэлт төлбөртэй байх тал бий.