Танилцуулга

Anglia Ruskin University нь Их Британи улсын East Anglia-д байдаг улсын их сургууль юм.Тус сургууль нь 39400 оюутантай,Cambridge, Chelmsford, Peterborough зэрэг газруудад кампустай. Их сургуулийг анх 1858 онд William John Beamont Cambridge School of Art нэртэйгээр байгуулж байсан. Тус сургууль нь Cambridgeshire College of Arts болон Technology and the Essex Institute of Higher Education нэгдсэний дараа Anglia Polytechnic болж улмаар 1992 онд их сургууль болон өргөжиж 2005 онд Anglia Ruskin University хэмээн нэрээ өөрчилсөн. Anglia Ruskin University нь дэлхийн шилдэг их сургууль бөгөөд THE дэлхийн их сургуулиуд чанар, нэр хүндийн жагсаалтаар "дэлхийн шилдэг 350 боловсролын байгууллага”-н нэгээр шалгарч Их Британи улсдаа нэр хүндээрээ 38-т бичигдсэн.Мөн "Дэлхийн дээд боловсролын стратегийн зөвлөлийн хороо”-с Anglia Ruskin University-г дэлхийн дээд боловсролын 20 гялалзаж буй одны нэг хэмээн тодорхойлдог бөгөөд ийнхүү шилдэг 20 боловсролын байгууллагын нэгээр шалгарсан нь Их Британи улсын анхны их сургууль болсон юм.

Кампус

Их сургууль нь Cambridge, Chelmsford, Peterborough зэрэг газруудад кампустай. Cambridge кампуст Их Британийн 9 оптиметр сургууль байрлан үйл ажиллагаагаа явуулдагаас гадна уг кампус нь өөрийн оптиметр клиниктэй. Cambridge кампусыг 2006 онд сэргээн засварласан ба 2009 онд их сургуулийн томоохон барилгуудын нэг болох Rackham-г буулган оронд нь Lord Ashcroft олон улсын бизнесийн сургуулийг байгуулсан. Мөн уг кампусын төв хэсэгт Mumford Театр байдаг.

Chelmsford кампуст Queen's Building, Sawyer's Building, The Michael Ashcroft Building, the Mildmay Sports Centre, the Tindal Building, the William Harvey Building, The Faculty Building зэрэг барилгууд багтдаг. Их сургуулийн бүх кампус оюутны дотуур байртай.

Вэб хаяг: https://www.anglia.ac.uk/