Танилцуулга

1884 онд байгуулагдсан Bangor University нь сургалтын өнө удаан жилийн түүхтэй шилдэг их сургууль бөгөөд туршлагатай боловсон хүчин бэлтгэхэд түлхүү анхаардаг. Bangor University нь 11000 орчим оюутан, 650 багш ажилтантай, 23 салбар сургуулиас бүрддэг. NorthWales-ын Bangor-ын хотод байрлах тус сургууль нь Уэльсын их сургууль болох бөгөөд University College of North Wales гэсэн нэрээр олонд танигдсан. Их сургууль нь 1885 онд эзэн хааны тунхаг бичгийг хүртэн албан ёсны их сургууль болсон ба 2007 онд Уэльсын холбооны их сургуулиас бие даасан их сургууль болж Bangor University хэмээн нэрээ өөрчилсөн. Bangor University нь 2012 онд дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтад 21-т, 2013 оны Sunday TimesUniversity Guide жагсаалтад сургалтын чанараараа Их Британи улсын шилдэг 15 их сургуулийн тоонд багтсан. Мөн уг сургууль нь судалгаа, шинжилгээний ажлаараа улсдаа үнэлэгддэг 40 их сургуулийн нэгээр зүй ёсоор нэрлэгддэгээс гадна судалгааны бүтээлүүдийн ¾ нь олон улсад хүлээн зөвшөөрөгддөг байна. Үүнээс гадна саяхны оюутны сэтгэл ханамжын судалгаагаар тус сургууль нь Их Британи улсын шилдэг 10 их сургуулийн тоонд багтсан. Bangor University нь урлаг, шинжлэх ухааны чиглэлийн олон хөтөлбөрийг санал болгон оюутнуудад чанартай броловсрол олгодог нэр хүндтэй их сургууль юм.

Кампус

Их сургуулийн кампус нь Bangor хотод байрлах ба зарим тэнхим нь Wrexham-д байдаг.

Arts Building

Их сургууль нь байгуулагдсан даруйдаа Penrhyn Arms зочид буудлын байранд байрлан үйл ажиллагаагаа эхлүүж байсан ба хожим 1911 онд илүү том, шинэ барилга руу нүүсэн нь өнөөгийн их сургуулийн урлагийн гол барилга юм. Уг барилгын загварыг Henry Hare гаргасан ба 1911 онд ашиглалтанд орж байсан.

Halls of residence

Уг баригла нь их сургуулийн 1-р дамжааны оюутнуудын дотуур байр юм. 3000 оюутны уг дотуур байр нь их сургуулиас хэдхэн алхамын зайд орших ба Ffriddoedd Village, St Mary's Village , Neuadd Garth гэсэн 4 хэсгээс бүрддэг.

Номын сан

Их сургууль нь 4 номын сантай

1. Төв номын сан

Урлаг, хэл, хүмүүнлэгийн ухаан, нийгмийн шинжлэх ухаан, хөгжмийн чиглэлийн ном зохиолуудаас гадна архивийн материал, тусгай цуглуулгууд хадгалагдаж байдаг.

2. Adeilad Deiniol номын сан

Уг номын санд Шинжлэх ухаан, сэтгэл судлал, эрүүл мэндийн шинжлэх ухааны чиглэлийн ном зохиолууд, шинжлэх ухааны голлох сэтгүүл, номын цуглуулгууд байхаас гадна зэр зэвсгийн цуглуулга, хөрс- геологийн эрэл хайгуулын газрын зураг бий.

3. Normal Site номын сан

Уг номын санд хүүхдийн номын цуглуулга, спорт, эрүүл мэнд шинжлэх ухаан зэрэг боловсролын холбогдолтой ном зохиолууд байдаг.
Вэб хаяг: https://www.bangor.ac.uk/