Танилцуулга

Birkbeck University of London нь Лондон хотын Блүүмбурид байдаг улсын судалгааны их сургууль юм. Уг сургууль нь 1823 онд байгуулагдсан бөгөөд оройн боловсрол олгодог цөөхөн хэдэн дээд сургууулиудын нэгт тооцогдох тус сургууль нь бүтэн цагийн болон хагас цагийн 200 гаруй бакалаврын болоод бакалварын дарааах түвшний хөтөлбөрүүдийг санал болгодог. Хичээлүүд үндсэн 5 факультетэд хуваагдан явагддаг. Birkbeck их сургууль нь дэлхийн элит их сургуулиар шалгарч байсан бөгөөд мөн "Оны их сургуулиартодрон Times higher education шагналыг хүртсэн байдаг. Мөн тус сургууль 2006 онд Хатан хааны ойн шагналаар шагнагдсан.

Тус сургуулийн амжилтууд

·2010 оны QS дэлхийн их сургуулиудын жагсаалтад урлаг шинжлэх ухааны чиглэлээр дэлхийн их дээд сургуулиудаас 93-т

·2010 оны Times дэлхийн их сургуулиудын жагсаалтын 152-т

·2011 оны QS дэлхийн их сургуулиудын жагсаалтад урлаг шинжлэх ухааны чиглэлээр 111-т

·2011-2012 оны Times дэлхийн их сургуулиудын жагсаалтын 149-т

2012-2013 оны QS дэлхийн их сургуулиудын жагсаалтад дэлхийн их сургуулиудаас 200-д Их Британи улсын их сургуулиудаас 31-т тус тус орсон.
Вэб хаяг: http://www.bbk.ac.uk/