Танилцуулга

Birmingham City Universityнь Английн Бриминхам хотод байдаг орчин үеийн их сургууль юм. Тус сургууль нь 1843 онд Бриминхамын урлагийн коллеж нэртэйгээр байгуулагдаж, 1971 онд политехник болон өөрчлөгдөж улмаар 1992 оноос их сургууль гэсэн байр суурьтайгаар үйл ажиллагагаа явууулах болсон. Их сургууль нь үндсэн 3 гол кампустайгаар үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд технологи, нийгмийн шинжлэх ухаан, үзүүлэх урлаг, хууль, эрүүл мэнд, англи хэл, инженерчлэл, боловсрол, тооцоолон бодохуй, байгаль орчин, бизнес , урлаг, дизайнын чиглэлийн курсуудыг санал болгодог. Бриминхам хотын 2-дох том сургууль болох Birmingham City Universityнь Complete University Guide жагсаалтааар хотдоо 3-т буюу University of Birmingham and Aston University их сургуулиудын ард жагсдаг. Их сургуулийн бүтэн цагийн оюутнуудын хагас нь нутгийн төв хэсгээс ирсэн байдаг бөгөөд тэдгээрийн ихэнх нь үндэсний цөөнхүүд байдаг. Их сургууль нь олон улсын холбоо, хамтран ажилладаг их сургуулиуд, нэмэлт боловсролын коллежуудаараа дамжуулан бэлтгэл хөтөлбөрйиг санал болгодог ба гадаадын олон оюутан энэ сургуулийг сонгон суралцдаг.

Их сургуулийг сонгох шалтгаан

1.Төгсөгчдийн ажлын боломж: Их сургуулийн 10 төгсөгч тутмын 9 нь төгссөнөөсөө хойш 3 сарын дотор ажилд орж, дараагийн шатны сургалтанд хамрагддаг

2. Сурангаа ажиллах: Сургуулийн оюутнуудын ажил эрхлэлтийн холбооноос оюутнуудад сургуулийн ажилд туслан суралцангаа мөнгө олж, ажлын туршлага хуримтлуулах боломж олгодог

3.Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн курсууд: Их сургуулийн дийлэнх курсууд нь ACCA, CIMA, RIBA зэрэг олон улсын нэр хүндтэй байгууллагуудаар хүлээн зөвшөөрөгдсөн байдаг.

Кампус

·Хотын төвийн кампус

Уг кампус нь Бирминхам хотын төвд байрладаг. Энд их сургуулийн Бриминхам жүжгийн сургууль, тооцоолон бодохуй, инженерчлэлийн факультет байрлан үйл ажиллагаагаа явуулдаг.

·Birmingham Jewellery Quarter-дах Vittoria Street: Энд Бриминхам үнэт эдлэлийн сургууль байрладаг

·Margaret Street: Урьд Бриминхам уран зургийн сургууль байрлан үйл ажиллагаагаа явуулж байсан уг газарт өдгөө Уран зургийн сургууль байдаг

·City South Кампус: Энэхүү кампус нь Бриминхам хотын өмнөд хэсэгт байдаг бөгөөд энд их сургуулийн эрүүл мэндийн курсын хичээлүүд явагдахаас гадна, дийлэнх оюутны дотуур байр энд байрладаг.

·City North Кампус: Уг кампус нь Perry Barr-т байдаг. Энд их сургуулийн боловсролын сургууль байрладаг.

·BournvilleКампус: Уг кампуст Birmingham City University–ын олон улсын коллеж байдаг.

Номын сан

Birmingham City Universityнь 7 номын сантай. Эдгээр номын сангуудад 950000 орчим ном зохиол, 9000 гаруй хэвлэмэл болон цахим сэтгүүл хадгалагдаж байдаг. Их сургуулийн Kenrick номын сан нь 1971 онд их сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байсан William Kenrick-н нэрэмжит номын сан бөгөөд уг номын сан нь City North кампуст байдаг их сургуулийн хамгийн том номын сан юм. Kenrick номын сан нь 320000 гаруй ном, 2000 хэвлэмэл сэтгүүл, 4000 гаруй цахим сэтгүүлийн баялаг сантай.
Вэб хаяг: http://www.bcu.ac.uk/