Танилцуулга

Brunel University London нь Викторигийн үеийн инженер Isambard Kingdom Brunel-н нэрэмжит их сургууль бөгөөд 1966 онд байгуулагдсан, Их Британи улсын баруун Лондонгийн Uxbridge-д байдаг. Уг сургууль нь улсын судалгааны их сургууль юм. Brunel University London–ын кампус нь Uxbridge хотын захад байх ба их сургууль 3 коллеж, 3 судалгааны институтээс бүрдэнэ. Их сургууль нь одоогийн нэрээ 2014 оны 8-р сард авчээ. 12900 оюутан, 2500 багш ажилчинтай тус сургуулийн 2014-2015 оны орлого 200.7 фунт байсан ба уг орлогын 25 хувийг судалгааны гэрээ хэлэлцээрээс олжээ. Их сургууль нь анх Brunel College of Technology нэртэйгээр байгуулагдаж байсан бөгөөд 1957 онд Acton Technical College-оос тусгаарлагдан инженерийн сургалтанд түлхүү анхаарах болсон ба 1960 онд ахисан түвшний технологийн коллеж болон өргөжиж 1962 онд нэрээ Brunel College of Advanced Technology болгон өөрчилж, 1966 онд эзэн хааны тунхаг бичгийг хүртэн Brunel University London болсон. Brunel University London нь нөхөрлөлийн их сургуулиудын холбоо, Европын их сургуулиудын холбоо, Их Британи улсын их сургуулиуд зэрэг холбоодуудын гишүүн сургууль юм.

Нэр хүнд

Brunel University Londonнь инженерчлэл, технологийн хөтөлбөрийн сургалтын чанар, нэр хүндээрээ дэлхийд 93, Европт 32-т, Британи улсдаа 11-т ордог. Мөн 2015 оны Times Higher Education-ээс гаргасан дэлхийн 50-с бага жилийн түүхтэй 100 шилдэг их сургуулийн жагсаалтын 25 –д бичигдсэн. Их сургууль нь 2011 онд хатан хааны ойн шагналыг хүртсэн.

Кампус

Brunel University London–н кампус нь Uxbridge хотын захад байдаг. Их сургуулийн кампус нь нэлээд алдартай гэж хэлж болох бөгөөд хэд хэдэн киноны зураг авалт энд болж байсан. Тэдгээрээс хамгийн алдартай нь Stanley Kubrick's A Clockwork Orange, Spooks, Silent Witness, The Sweeney, Inspector Morse зэрэг бүтээлүүд болно. 

Номын сан

Их сургуулийн номын сан нь ном зохиол, сургалт судалгааны материалуудаас гадна тусгай цуглуулгуудтай. Үүнд:

Bill Griffiths

Brunel цуглуулга

Brunel номын сангийн түүх

Ажилчин ангийн намтарын Бурнетт архив

Celia Brackenridge

Channel Tunnel Association 

Dennis Brutus

Edward Holmes

Gilbert Blount

Орчин үеийн шүлэг, яруу найраг

Ховор ном, тогтмол хэвлэл

Тээврийн үүсэл хөгжлийн эмхтгэл зэрэг багтана.
Вэб хаяг: http://www.brunel.ac.uk/