Танилцуулга

1883 онд байгуулагдсан Cardiff University нь Их Британи улсын Уэльсын Кардифт байдаг судалгааны их сургууль юм. Тус сургууль нь University College of South Wales and Monmouthshire нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж 1999 онд нэрээ Cardiff University болгон өөрчилсөн. Уг сургууль нь Уэльсын эртний гуравдахь их сургууль бөгөөд Урлаг, Хүмүүүнлэгийн ухаан, Нийгмийн шинжлэх ухаан, Био анагаах ухаан, Байлагийн ухаан, Физикийн шинжлэх ухаан, инженерчлэл гэсэн үндсэн 3 коллежоос бүрддэг. Мөн Cardiff University нь Их Британи улсын судалгааны их сургуулиудын Russell Group-ын гишүүн сургуулиас гадна оюутнуудад өндөр чанартай судалгаанд суурилсан боловсрол олгодог хэмээн хүлээн зөвшөөрөгддөг ба 2014 онд хийсэн судалгааныхаа чанараар Их Британи улсдаа 5-т эрэмбэлэгддэг. Мөн уг сургууль нь 2015-2016 онд судалгааныхаа нөлөөллөөр Их Британи улсдаа 2-т орсон.

Cardiff Universityнь 2015-2016 оны хичээлийн жилд нийт 30675 оюутан элсүүлэн авсан Их Британи улсын хамгийн том их сургуулиудын нэг юм.

Кампус

Их сургуулийн академик факультетууд нь Cardiff-н төвд Cathavs Park-н ойролцоо байрладаг ба энд 2-р дамжааны хичээлийн барилгууд, сургуулийн захиргаа, шинжлэх ухааны номын сан тус тус байрладаг. 2-р дамжааны хичээлийн барилгуудад Welsh School of Architecture, Cardiff School of Journalism, Media and Cultural Studies зэрэг сургуулиуд багтдаг бол 1-р дамжааны хөтөлбөрийн барилгад газар зүй нийгмийн шинжлэх ухааны сургуулиуд байдаг. Их сургуулийн бусад факультетууд нь Heath Park кампуст байрлах ба уг кампус нь University Hospital of Wales-т байдаг. Харин их сургуулийн спортын факультет нь Talybont Halls цогцолборын спорт бэлтгэл сургалтын танхимд байрладаг.

Номын сан

Их сургуулийн номын сангууд нь 1.2 сая гаруй хэвлэмэл ном зохиол, 375000 гаруй цахим ном, сэтгүүлтэй. Үүнээс гадна эдгээр номын сангуудад хэвлэмэл ховор ном сонингийн эмхтгэлүүд хадгалагдаж байдаг. Үүнд: Британийн үндсэний өдөр тутмын сонин ба Их сургуулийн Bute номын санд уг цуглуулга нь хадгалагдаж байдаг.

Османы цуглуулга

Энэхүү цуглуулга нь түүхийн сэтгүүлүүд, ном, дуу бичлэгийн хальс, зурагт сэтгүүл багтах ба Өмнөд Америкийн сэтгүүлийн редактор Colin Osman-ын нэрээр ийнхүү нэрлэгджээ.

Уран баргилгын ховор ном зохиолын цуглуулга

Энэ нь Robert Williams-н номын сангийн үе буюу 19-р зууны эхэн үед холбогдох ховор ном зохиолын цуглуулгад тооцогддог. Мөн уг цуглуулга нь 20-р зууны үеийн уран барилгатай холбогдох хэд хэдэн ном зохиолыг багтаасан байдаг.

Santander комек номын цуглуулга

Уг цуглуулга нь Скани хэл дээр бичигдсэн зурагт уран зохиолын хосгүй бүтээлд тооцогддог ба Урлаг, Нийгмийн шинжлэх ухааны номын санд хадгалагдаж байдаг.
Вэб хаяг: https://www.cardiff.ac.uk/