Танилцуулга

Лондонгийн Сити их сургууль нь Их Британи улсын Лондон хотод байрлах улсын судалгааны их сургууль юм. Тус сургууль нь 1894 онд Northampton Institute нэртэйгээр байгуулагдаж байсан бөгөөд 1966 онд Лондонгийн Сити их сургууль болж өөрчлөгдсөн. 2016 оны 9-р сарын 1-нд Сити их сургууль нь Лондогийн холбооны их сургуультай нэгдэн 18 коллеж, 10 судалгааны институттай болж өргөжсөн. 2016 онд уг сургууль нь Таймсаас гаргасан дээд боловсролын "Table of Table” жагсаалтын 27-т бичигдсэн бол тус сургуулийн Cass бизнесийн сургууль нь Finiancial times–с гаргасан "Global MBA Ranking” жагсаалтад Их британи улсын сургуулиудаас 5-т жагсаж, дэхийн шилдэг 40 их сургуулийн тоонд багтсан.

Кампус

Лондонгийн Сити их сургууль нь Лондонгийн хэд хэдэн газарт кампустай бөгөөд гол кампус Лондонгийн төв хэсэг болох Islington-д байдаг бол бусад кампусууд нь Лондогийн HolbornSmithfield, Whitechapel зэрэг газруудад байрладаг.

Holborn-д Хуулийн сургууль, Islington-д Sir John Cass бизнесийн сургууль, Northampton талбайд Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургууль, Лондонгийн Middlesex гудманд INTO City тус тус байрладаг.

Номын сан

Номын сангууд дах хэвлэмэл болон цахим ном зохиолын эмхтгэлүүд нь сургалт судалгааны үйл ажиллагаанд өргөн хэрэглэгддэг. Лондонгийн Сити их сургуулийн номын сангуудад 250000 орчим цаасан ном, 25000 гаруй цахим цэтгүүл 16000 гаруй судалгааны материалууд байдаг. Мөн бүх номын сан персонал компьютер, wifi-н сүлжээ, технологийн туслах төхөөрөмжтэй.

Их сургуулийн номын сангууд

Вэб хаяг: https://www.city.ac.uk/