Танилцуулга

Coventry Universityнь Английн Ковэнтрид байдаг улсын судалгааны их сургууль юм. Тус сургууль нь 1987 он хүртэл Lanchester Polytechnic гэсэн нэрийн дор үйл ажиллагаагаа явуулж байгаад 1992 онд их сургууль болон өргөжсөн. 29000 гаруй оюутантай Coventry University нь хотынхоо гуравдах том сургууль болохоос гадна Их Британи улсын хамгийн хурдацтай хөгжиж буй их сургуулиудын тоонд зүй ёсоор багтдаг. Их сургууль нь үндсэн 4 факультетаас бүрдэх бөгөөд бакалаврын болон бакалаврын дараах түвшний нийт 300 орчим хөтөлбөрийг санал болгодог.

·Нэр хүнд

·2018 оны Guardian их сургуулиудын жагсаалтад улсдаа 12-т

·2016 оны тус жагсаалтад улсдаа 15-т

·2016 оны The Times and Sunday Times University Guide жагсаалтад 23-т

·2018 оны Complete University Guide жагсаалтад 42-т

·2018 оны QS дэлхийн их сургуулидын жагсаалтад дэлхийн шилдэг 600 их сургуулиас 551-т тус тус бичигдсэн. Мөн 2017 оны Times Higher Education-ээс гаргасан залуу их сургуулиудын жагсаалтад дэлхийн шилдэг 200 их сургуулийн нэгээр шалгарсан.

Кампус

Их сургууль нь 3 кампустай

1.Coventry кампус нь Coventry хотын төвд байдаг

2.London кампус нь Лондонд байдаг

3.Scarborough кампус ньNorth Yorkshire–нScarborough-д байрладаг

Номын сан

Их сургуулийн номын сан нь 2000 онд ашиглалтанд орсон бөгөөд 2001 оны 9-р сард Гүнж Анна албан ёсоор нээж байжээ. Уг номын санд 2000 гаруй тогтмол хэвлэл, 350 орчим нэг сэдэвт зохиол, 6000 гаруй видео хальс байдаг. Номын сангийн барилгын гадна болон дотор засал чигмэглэл тун өмөрмөц бөгөөд дотор засал чигмэлэл, гэрэлтүүлгийн өвөрмөц шийдэл зэргээрээ хэд хэдэн шагналыг хүртэж байжээ.
Вэб хаяг: http://www.coventry.ac.uk/