Танилцуулга

Durham Universityнь Зүүн хойд Английн Дурхам хотод байдаг улсын судалгааны их сургууль юм. Tус сургууль нь их хурлын шийдвэрээр 1832 онд байгуулагдаж байсан ба 1837 онд эзэн хааны тунхаг бичгийг хүртэж байжээ. Durham University нь оюутнуудыг төлбөртэйгөөр сургаж эхэлсэн, Английн хамгийн анхны их сургууль бөгөөд мөн улсынхаа эртний сургуулиудын нэгэнд зүй ёсоор тооцогддог. Тус сургуулийн эдлэн нь 63 барилгатай. Мөн Durham Castle, Palace Green зэрэг Дурхамын дэлхийн өвд бүртгэлтэй газруудыг эзэмшдэг. Durham University нь Британийн их сургуулиудын үндэсний жагсаалтад 4, 6-р байруудад ордог бөгөөд дэлхийн шилдэг 100 их сургуулийн нэг юм.

Их сургуулийн нэр хүнд, амжилт

·2018 оны QS дэлхийн их сургуулиудын жагсаалтад 78-т

·2018 оны THE дэлхийн их сургуулиудын жагсаалтад 97-т

·Дэлхийн шилдэг 100 их сургуулийн нэг

·2018 оны Times and Sunday Times Good University жагсаалтад Их Британи улсдаа 5т

·2018 оны Guardian University Guide жагсаалтад улсдаа 4-т

·2018 оны Guardian University Guide жагсаалтад улсдаа 6-т

·2017 оны QS жагсаалтад 8 хичээлийн чиглэлээр шилдэг 50 их сургуулийн нэгээр шалгарсан

·Шашны чиглэлийн хөтөлбөрүүдээр дэлхийд 3-т

·Одон орон судлалын чиглэлээр дэлхийд 4-т

·Газар зүйн чиглэлээр дэлхийд 7-т

·Англи хэл, түүх, хуулийн чиглэлээр шилдэг 50-т

·2018 оны THE дэлхийн их сургуулиудын жагсаалтад урлаг, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр дэлхийд 29-т, хууль боловсролын чиглэлээр 51-т тус тус бичигдсэн шилдэг их сургууль юм.

Кампус

Durham city

Уг кампус нь их сургуулийн гол кампус бөгөөд ихэнх сургалтын тэнхимууд энд байхаас гадна их сургуулийн 16 коллежын 14 нь энд байдаг. Мөн энд Дурхамын их сургуулийн түүхийн соёлын төв байх ба уг төвд дуу хөгжим, технологи, шашины тэнхим, 5 коллеж байрлан үйл ажиллагаагаа явуулдаг.

Queen's Campus

Угкампус нь 1992 онд байгуулагдсан Дурхамын хотоос 30 миллийн зайд орших Thornaby-on-Tees тосгонд байдаг. Энэхүү кампуст 2000 гаруй оюутан сургалцдаг 2017-2018 онд Queen’s campus-г Олон улсын сургалтын төв болгохоор зорьж байгаа юм. Уг төв нь Европын холбооны бус улсуудын оюутнуудыг их сургуульд элсэн суралцаж мэдлэг мэргэжил эзэмшихэд нь бэлдэх зорилготой бөгөөд 2017 9-р сараас эхлэн анхныхаа оюутнуудыг сургаж эхлэх юм.

Номын сан

Durham university-н номын сан нь Palace Green–д байдаг 1833 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Уг номын сан нь үндсэн 5 салбартай 1.5 сая хэвлэмэл ном зохиолтой. Дурхамын их сургуулийн номын сангийн 5 салбар номын санд: Bill Bryson Library (the main library), Leazes Road Library, Queen's Campus Library, Durham University Business School Library and the Palace Green Library зэрэг номын сангууд багтах ба Palace green номын сан нь тусгай, ховор цуглуулгуудаараа алдартай. Харин Bishop Cosin-н номын санд дундад зууны үеийн гар бичмэл, 5000 гаруй хэвлэмэл ном зохиол Суданы архивын зарим материалууд байдаг.

Мөн эдгээр номын сангуудаас гадна Коллеж тус бүр өөрийн гэсэн номын сан, уншлагын танхимтай.

Durham university 2017 оны 2 сард Ushaw College-д шинэ судалгааны номын сангаа нээсэн бөгөөд уг номын сан нь Их британийн хамгийн анхны 24 цагийн судалгааны номын сан гэдгээрээ онцлогтой юм.

Вэб хаяг: https://www.dur.ac.uk/