Танилцуулга

Edinburgh Napier University  Шотландын Эдинбургт байдаг 1964 онд байгуулагдсан улсын их сургууль юм. Их сургуулийг тус сургуулийн нэгэн профессор Napier Technical College нэртэйгээр үүсгэн байгуулсан ба нэрний гарал үүслийн тухайд гэвэл Шотландын математикч John Napier-н нэрээр ийн нэрлэгджээ. Тус сургууль нь 1992 онд их сургууль болон өргөжиж нэрээ Napier University болгон өөрчилсөн. Их сургууль нь Merchiston, Craiglockhart, Sighthill гэсэн 3 кампустай. Нийт 19500 оюутан суралцдагаас 9500 орчим нь олон улсын болон Европын оюутнууд байдаг. Их сургууль нь 2016 оны THE дэлхийн их сургуулиудын жагсаалтаар дэлхийн шилдэг их сургуулиудын нэгээр шалгарснаас гадна төгсөгчдийн ажлын боломж, сургалтын чанараараа 5 од шагналыг хүртсэн. 2017 оны the Guardian University Guide жагсаалтад оюутнуудынхаа мэдлэг чадвараараа Их Британи улсын шилдэг их сургуулиар тодорчээ.

Кампус

Sighthill Кампус

Sighthill кампус нь 2011 онд байгуулагдсан эрүүл мэнд, нийгмийн халамжын сургууль, хавсрага шинжлэх ухааны сургуулийн оюутнуудад зориулан уг кампусыг бариулсан байдаг. Уг кампуст спортын факультет байдаг.

Craiglockhart Кампус

Уг кампуст бизнесийн сургууль байрлан үйл ажиллагаагаа явуулахаас гадна хуулийн чиглэлийн хөтөлбөрийн хичээлүүд явагддаг. Кампусыг 2004 онд сэргээн засварласан бөгөөд энд 2 лекцийн танхим, хэлний лабораториуд, комьпютерийн тоног төхөөрөмжүүд байдаг.

Merchiston Campus

Их сургуулийн Merchiston кампуст нягтлан бодох, инженерчлэл, урлаг, байгаль орчны сургуулиуд байрладаг.

Их сургуулийн кампус

Их сургуулийн номын сан нь оюутнуудыг:

Хэвлэмэл болон дуу дүрс бичлэгийн хэлбэртэй сургалт судалгааны материалууд

Чимээгүй сургалтын орчин

Ганцаарчилсан болон багаар ажиллах өрөө

Принтер, скайнер, хувилагч машин

Лавлах үйлчилгээ зэргээр хангадаг. 

Номын сангийн цуглуулгууд

Edward Clark-н цуглуулга нь 15-р зууны үед холбогдох 5000 орчим ном зохиол, баримт материалыг өөртөө багтаадаг. Уг цуглуулга нь Merchiston номын санд байдаг. War Poets цуглуулга 1917 онд Wilfred Owen, Siegfried Sassoon нар Craiglockhart-д хэдэн сарыг өнгөрүүлсэн нь аль алинд нь өр өгөөжтэй байжээ. Тэдний харилцаа зохиол бүтээлд нь нэн ялангуяа зохиох авъяасаа дөнгөж нээж эхэлж байсан Owen-д эерэгээр нөлөөлж байжээ. Тэдний шүлгийн энэхүү War Poets  хэмээх цуглуулга нь 1988 онд анх хэвлэгдэж байсан. 

Вэб хаяг: https://www.napier.ac.uk/