Танилцуулга

Glasgow Caledonian Их сургууль нь Шотландын Glasgow-д байрладаг төрийн өмчит сургууль юм. 1993 онд Glasgow-ын The Queen College нь Glasgow-ын политехникийн сургуультай нэгдэн уг Glasgow Caledonian Их сургуулийг байгуулсан. 2015 оноос эхлэн тус сургууль 20000 орчим сурагчтай Шотландын хамгийн шилдэг сургуулиудын тоонд багтах болсон. Мөн уг сургууль нь Их Британи улсын орчин үеийн шилдэг 10 их сургуулийн тоонд багтдаг. GCих сургууль нь "Инженерчлэл, байгаль орчны сургууль,"Бизнес, нийгмийн Glasgow сургууль, "Эрүүл мэнд шинжлэх ухааны гэсэн 3 салбар сургуультай.

Кампус:

GC их сургуулийн төв кампус нь Glasgow хотын төвд байрладаг, сурах орчин сайтай. Уг кампус нь оюутнуудыг сурч боловсрох орчин нөхцлөөр хангахаас гадна, тэднийг өөр хоорондоо ярилцан хөгжилдөх боломжоор хангадаг. Уг сургуулийн өөр нэг  кампус Лондонд байдаг бөгөөд энд Британийн загварын сургууль байрладаг. Тус сургууль 2013 оны 9-р сард Их британи улсаас анх удаа  Нью Йорк хотод  кампусаа байгуулсан анхны сургууль болсон.

Номын сан:

Шилдэг номын сан болох Saltire Centre нь270000 гаруй ном, 350 нээлттэй ашиглах боломжтой персонал компьютер, өгөгдлийн сан, цахим ном, сэтгүүл бүхий томоохон  цахим их үүсвэртэй. Мөн уг номын санд үндсэний чухал эмхэтгэлүүдээс гадна GCU хувьд хосгүйд тооцогдох архивын материалууд, тусгай эмхэтгэлүүд хадгалагдаж байдаг.

Тус сургуулийг сонгох ёстой  3 шалтгаан

  • Тус сургуулийн захирал Нобелын Энхтайвны шагналт, дэлхийн ядуурлын эсрэг тэмцэгч, профессор Muhammad Yunnus юм.
  • Нийгмийн сайн сайхны төлөө байгууллага болохынхоо хувьд тус сургууль нь боловсролоор дамжуулан нийгмийн тусламж сайн үйлсийг эх орондоо болоод гадаад улсад түгээн дэлгэрүүлэх чин зорилготой.
  • Өргөн хүрээг хамарсан тусламжийн үйл ажиллагаа урлагийн таатай орчин нөхцөл зэрэг нь дэлхийн 100 гаруй орны 20000 оюутнуудад таатай байдаг.

Гадаад оюутанд тавигдах шаардлага

Бакалаврын дараах түвшний сургалт

- Бакалаврын зэрэгтэй /2.7 голчтой/

Англи хэлний мэдлэг

- IELTS-н 6 оноо, хамгийн багадаа 5.5 байх

- IBT TOEFLнийт оноо 78 байх /хамгийн багадаа уншлагын оноо 18, сонсох 17, ярих 20, бичих 17 байх/

    Вэб хаяг: http://www.gcu.ac.uk/

.=