Танилцуулга

Heriot-Watt нь анхдагч мэргэжлийн их сургууль бөгөөд судалгаа шинжилгээний ажил, төгсөгчдийн ажлын боломжоороо дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгддөг. Тус сургууль нь Шотландын Эдинбургт байдаг улсын их сургууль бөгөөд 1821 онд дэлхийн хамгийн анхны Механикчдын институтээр үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Times Higher Education дэлхийн их сургуулиудын жагсаалтаас тус сургуулийг дэлхийн шилдэг 500 их сургуулийн нэгээр тодруулсан бол QS дэлхийн их сургуулиудын жагсаалтад дэлхийд 312-т бичигдсэн.

Кампус

Scottish Borders кампус

Тус кампус нь Galashiels-д байдаг Heriot-Watt's Scottish Borders кампуст урлаг нэхмэлийн сургууль байрлан үйл ажиллагаагаа явуулдаг. Уг сургууль нь Galashiels–н үйлдвэрчдийн холбоо ажилчиддаа зориулан дадлагажуулах курс хичээллүүлж эхэлсэн үе буюу 1883 онд байгуулагдсан. Уг сургууль нь оюутны тоо, санал болгодог хичээлийн хөтөлбөрийнхөө хувьд улам өргөжин тэлж 1968 оноос  Scottish College of Textiles гэсэн нэрээр олонд танигдах болсон. 1998 оноос уг коллеж нь Heriot-Watt-тай нэгдэн үйл ажиллгаагаа явуулах болсон. Их сургууль нь бакалаврын түвшинд эрэгтэй хувцасны курсыг санал болгодог Их Британи улсын цөөн хэдэн загварын сургуулийн нэг бөгөөд 2013 оны Complete University Guide жагсаалтад урлаг, дизайнын чиглэлээр Их британи улсын сургуулиудаас 11-т жагссан.

Dubai кампус

Их сургуулийн Dubai кампус нь 2005 онд нээгдсэн. Уг кампуст бакалавр болон бакалаврын дараах түвшний хөтөлбөрийн хичээлүүд явагддаг. Heriot-Watt нь Дубайд ийн кампусаа нээснээрээ Их Британи улсдаа анхдагч  болж байсан.

Malaysia кампус

Heriot-Watt University Малайзын кампус нь Putrajaya-д байдаг ба 2014 оны 9-р сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.  

Orkney кампус

Уг кампус нь OrkneyStromness-т байдаг. Энд их сургуулийн түлшний инженерйин институтын салбар "Шинэ Зеландын технологийн олон улсын төв” байдаг ба бакалаврын дараах түвшний зарим хөтөлбөрийн оюутан энд суралцдаг.

Associate Campus in London

West London College нь London-н Mayfair-д байдаг дээд боловсролын бие даасан байгууллага юм. Уг коллеж нь 1993 оноос Heriot-Watt University-тай хамтран ажиллаж, оюутнууддаа их сургуулийн академик хөтөлбөрүүдийг санал болгох болсон. 2012 онд тус коллеж нь Heriot-Watt University-н хамтран ажиллагч бүрэлдэхүүн кампус болсон. Heriot-Watt University-н хөтөлбөрөөр суралцаж байгаа West London College-н оюутнуудын хувьд их сургуулийн бусад кампуст суралцаж байгаа оюутнуудтай адил зэрэгтэй төгсдөг.

Edinburgh кампус

Их сургуулийн гол кампус нь Riccarton-д байрладаг ба энд сургалтын барилгууд, оюутны дотуур байр, бакалаврын дараах түвшний төв, их сургуулийн музей, номын сан, оюутны холбоо байдаг. Мөн уг кампуст 1971 оноос үйл ажиллгаагаа явуулж эхэлсэн Европын хамгийн эртний судалгааны хүрээлэн бий.

Номын сан

Scottish Borders номын сан

Dubai номын сан

Malaysia номын сан

Orkney номын сан

Edinburgh номын сан гэсэн 4 номын сантай.

Вэб хаяг: https://www.hw.ac.uk/