

Duolingo нь үнэ төлбөргүй шинэ хэл сурах хамгийн алдартай вэбсайтуудын нэг юм. Хоббигоо хөгжүүлэгч хэн бүхэнд зориулагдсан Duolingo нь таны сонгосон хэл дээрх хамгийн энгийн үгсийг зааж эхэлдэг. Үгсийг мэддэг болсны дараа энгийн өгүүлбэрүүд гарж ирдэг бөгөөд энэ нь ердийн сургалтын явцтай харьцуулахад хэл сурах илүү ойр арга аж. Duolingo-ийн давуу тал нь сургалтын материалуудыг танилцуулж буй арга нь юм. Та тухайн хэл дээр нь заасан хичээлүүдийн үзэж, сурсанаа бататгахад туслах асуултуудад хариулах замаар суралцана. Тус веб хуудас нь хичээл, сургалтын хөтөлбөрүүддээ тоглоомийн элементүүд нэмж өгсөн нь таныг уйдаахгүй байлгаж, суралцах явцыг илүү сонирхолтой болгодог.
Duolingo-г бүх төрлийн хэрэгслээр ашиглах боломжтой.

FluentU нь видео ашиглан шинэ хэл заадаг. Видеонууд нь зааварчилгаатай биш харин гадаад хэл дээрх ердийн бичлэгүүд юм. Жишээлбэл, та кино, хөгжмийн видео эсвэл зүгээр л ярьж байгаа хүнийг харж магадгүй. Видеонууд нь таныг хэл сурахад туслах интерактив тайлбаруудтай бөгөөд эдгээр интерактив асуулт хариултууд нь таны сурах явцыг хэмжихэд тусалдаг.
FluentU нь үнэгүй биш боловч 15 хоногийн туршилтын хугацаа олгодог тул та сонирхоод үзэхэд буруудахгүй. Үүний дараа сарын 10 доллар байдаг үндсэн төлөвлөгөө нь гар утаснаас ашиглах боломжийг олгодог бөгөөд үг хайх, хязгааргүй видео үзэх боломжийг олгодог.

Rype бол бизнесийн сонирхолтой загвар бүхий гадаад хэл сурах вэбсайт юм. Шинэ хэл сурахын тулд асуулт хариулт, видео ашиглахын оронд та хувийн багшаас видео дуудлагаар суралцдаг. Та 30 эсвэл 60 минутын ярианы хэлийг биеэр зааж сургадаг багштай хамт хуваарь гаргаж видео дуудлагаар заалгуулах боломжтой. Тус сайт нь бусад сайтууд шиг олон хэлийг санал болгодоггүй боловч ирээдүйд илүү олон хэл, төрлийг нэмэхээр төлөвлөж байгаа аж. Хэлнээс гадна та эрдэм шинжилгээний сэдвийг ижил аргаар сурах боломжтой. Гэхдээ Rype нь төлбөртэй ба та долоо хоногийн туршилтын дараа үйлчилгээг ашиглахын тулд сард 65 доллар төлөх шаардлагатай болно.

Memrise нь гадаад хэл сурах бас нэгэн вэбсайт юм. Duolingo-ийн нэгэн адил та хэлийг хялбархан цээжлэхэд тусалдаг үгэн тоглоом тоглох замаар суралцана. Утасны Апп-уудыг ашигласнаар та хэдий интернетгүй байсан ч үргэлжлүүлэн суралцах боломжтой.
Үндсэн хувилбарыг нь үнэгүй ашиглах боломжтой. Pro хувилбар нь сард 4.95 долларын үнэтэй байдаг. Pro хувилбар нь танд Grammarbot, сонсох чадварын дасгал, видео горим, дүн шинжилгээ хийх боломжийг олгоно.

Баббел танд шинэ хэл заахын тулд хувь хүний арга барилыг ашигладаг. Бусад сайтуудын адил үгсээр эхлэхийн оронд та сурахыг хүсч буй сэдвээ сонгоход л шаардлагатай. Сэдвүүдийн цөөн хэдэн жишээ бол амьтан, хоол хүнс, аялал, амьдралын хэв маяг зэрэг юм. Сэдвээ сонгосны дараагаар та тухайн сэдэвтэй хамаатай шинэ үгсийг эхлээд сурдаг. Babbel нь сард 12.95 долларын үнэтэй бөгөөд хэрэв та илүү удаан хэрэглэхээр захиалан авах тохиолдолд үнэ нь буурдаг. Хэдийгээр үнэгүй туршилтын хувилбар байхгүй ч тус сайт нь танд мөнгөө буцааж авах 20 хоногийн баталгаа санал болгодог.