Notice:Trying to access array offset on value of type bool in /home/customer/www/nogoonjade.mn/public_html/wp-content/themes/salient/functions.php on line 2220
Мэдээ

Европын уламжлалт 14 хоол

Нийтэлсэн: March 20, 2019 Сэтгэгдэлгүй

Европ бол эртний түүх, хаад, хатад, сүм хийдээр хязгаарлагдамгүй баялаг түүхтэй. Мөн дэлхийн хамгийн амттай, сонирхолтой хоолны өлгий нутаг ч гэсэн та хаана, юу идэх ээ мэдэх үү? Европын уламжлалт хоол хүнснээс нэр дурдаж чадах уу?

  1. Чех Палацинки

2. Германы Карривурст

3. Англи өглөөний цай

4. Итали пицца

5. Нидерландын Селедь загас

6. Унгар гуляш

7. Словенийн Шируклэ

8. Испанийн Кремэн Каталан

9. Франц блинчик

10. Бельги шар айраг

11. Ирландын үхрийн махтай шөл

12. Польш пирог

13. Болгар Баница

Чех бол тунгалаг шар айраг болох Плиснэрээр алдартай улс юм. Үүгээр ч зогсохгүй шар айргаа шингээх гайхалтай сайхан хоолтой орон билээ. Парага хотод амталж үзэх ёстой хоолны нэг нь нимгэн шарвин юм. Уг амттаныг жимсний чанамалаар бүрж, ороосон байдаг.

 

 

 

 

Германд бүх хоол нь зайдастай холбоотой. Хэдэн зуун төрлийн зайдас байдаг ч алдартай түргэн хоолны нэг нь Каррибурст юм.Уг хоолыг хальстай эсвэл хальсгүйгээр авч болох бөгөөд ямар ч тохиолдолд зайдсыг жижиглэж хийдэг ба кетчуп, каррины нунтагаар амталдаг. Мөн хүссэн халуун ногооны төрлөөс сонгож болох агаад шарсан төмс, колатай хамт хольж идвэл хамгийн амттай байдаг.

 

 

 

Англи өглөөний цайнд зөвхөн өндөг, сам хорхой, шош, улаан лооль, шарсан төмс,хар царцмал байдаг гэж бүү бодоорой. Эдгээрээс гадна тослог гахайн махан сэндвичээрээ алдартай. Энэхүү гахайн махан сендвичийг Лондон дахь ‘’East London’’ нарийн боовны газраас амталж болно.

 

 

 

Итали шиг гайхалтай сайхан хоолоороо танигдсан цөөхөн улс бий. Тэнд зөвхөн пицца, гоймонгоор зогсохгүй маш олон төрлийн хоол байдаг. Та үүнийг эх оронд нь очиж амталж үзээд мэдэх болно. Италийн ихэнх хот пиццагаараа өрсөлддөг ч боломж олдвол Неаполь хотын пиццаг амтлаад үзээрэй. Мөн тэнд байхдаа амтат зайрмагийг цадталаа идэхээ мартуузай.

 

 

 

 

 

Европын хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг Нидерландаар үргэлжлүүлье . Энэ нь бүхэлдээ загасны хоол байдаг. Далай эрэглэсэн орон болохоороо загасны мах үндэсний хоолны томоохон хэсэг байсаар ирсэн. Нидерландад селедь загамыг өвөрмөц аргаар хадгалах үйл явцтай холбоотойгоор жижиг мөнгөн загас Голландын бэлгэдэл хоол болсон. Улирлын эхний барилтаар авсан загасыг идэх нь хамгийн тохиромжтой ч Амстердамын ихэнх хүнсний дэлгүүрт уг загасыг эрүүл зууш болгон зардаг.

 

 

 

 

Олон зууны туршид унгарчуудын хувьд гуляш өргөн дэлгэр хоол байсаар иржээ. Ихэвчлэн улаан чинжүүтэй, мах, ногоотой өтгөн сүмстэй байдаг. Талхыг аяга шиг хонхойлгон зүсээд шар айрагтай хамт идвэл амттай.

 

 

Төв Европт орших Словен өвөрмөц байршилтай газар. Учир нь Словенийн уламжлалт хоол хөрш орнуудынхаа хоолны хамгийн сайхныг нь авжээ. Газар дундын тэнгис, Альпийн нурууд болон эртний Ромын газруудын хотуудын дунд оршдог уг газраас та Словенийн гайхамшигт гахайн утсан мах, амттай бяслаг, шүлс асгарам махан хоолнуудыг амталж болно. Гэхдээ энэ нь бүхэлдээ амтлагч биш ээ. Чихэрлэг амт ч гэсэн сайхан зохицдог. Хамгийн сайхан амттай шарвин нь Шируклэ юм. Уг бяслаган шарвинд эстрагон буюу тахиа, загасны мах өргөн амталдаг ургамлын ногоог хийдэг ба нийслэл Люблянд илүү өвөрмөцөөр хийдэг.

 

 

Уламжлалаараа Кремэн Брюл магадгүй францаас гаралтай хоол боловч Испанийн хойд Каталони мужид хамгийн сайхан түлсэн карамельтай тавган хоол үүсэлтэй. Хоёр улс аль улсаас гаралтайд маргаантай байдаг ч Кремэн каталаныг пийшнээс илүү зууханд хийдэг. Барселон дахь гайгүй зэрэглэлийн бүх ресторанд уг хоолоор үйлчилдэг.

 

 

 

 

Загасан талхнаас гадна, Францаас илүү сайхан амттан, шарвин хийдэг газар байхгүй. Та Францийн хаанаас ч хамгийн сайхан блинчкийг идэж болно.

 

 

 

 

 

 

Хэрэв та Бельги улсад очвол шар айраг хоол шиг чухал гэдгийг мэднэ. Тус улсад шар айрагны 150 гаруй төрлийн үйлдвэр байдаг тул сонголт хийхэд хэцүү . Бельгийн аялал жуулчлалын хөтөч цахим хуудсандаа олон төрлийн шар айрагны үйлдвэр, баяр наадамд зочлох тухай гарын авлага байдаг.

 

 

 

 

 

Магадгүй Ирландын уур амьсгал эрс тэс ч гэсэн чийг тунадастай өдөр Ирланд шөл идэж суух шиг сайхан зүйл үгүй. Уламжлал ёсоор энэхүү шөлийг хонины махаар хийдэг бөгөөд Ирландын Гиннес шар айрагтай хамт идэх нь тааламжтай.

 

 

 

 

 

Дэлхийн соёл уламжлал бүрт баншны нэг төрөл орсон байдаг бөгөөд Польшид үүнийг Вареники бууз хэмээн нэрлэдэг. Хэдэн зуун төрөлтэй боловч ихэнхдээ уламжлалт аргаар шарж, эсвэл сонгинотой цөцгийн тосонд хайрч, гол төлөв байцаагаар хийдэг. Эдгээр нь ногоотой эсвэл махтай байж болно. Бүх ресторан уг хоолыг хийдэг.

 

 

 

 

 

Болгарын хамгийн сайхан хоол бол өндөгтэй Баница. Энэ нь цагаан бяслагтай зуурсан гурилыг зууханд жигнэж хийсэн гурилан боов юм. Өглөөний цайнд ихэвлэн иддэг агаад халуунаар ч хүйтнээр идэж болно. Гэхдээ хэзээ ч идсэн амттай байдаг. Баница банштай бууцайтай , сүүтэй , хулуутай гэх зэрэг олон сонголттой. Маш олон нарийн боовны газар байдаг ч Болгарит зөвхөн Баницагаар дагнасан тусгай нарийн боовоор бэлтгэдэг.

Сэтгэгдэл үлдээх