
Танилцуулга:
University of the Sunshine Coast (USC) нь Австралийн Күинслэнд дахь Sunshine Coast дээр суурилсан улсын их сургууль юм. Өмнө нь Саншайн эргийн их сургуулийн коллеж нэртэй байгуулагдаж байсан тус байгууллага 1996 онд 524 оюутны хамт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 1999 онд уг байгууллагыг их сургуулийн зэрэгт шилжүүлж, улмаар өнөөгийн нэрийг өгсөн байна. Тус их сургууль нь Бүсийн их сургуулиудын сүлжээнд харьяалагддаг.
USC нь бизнес, боловсрол, нийгмийн шинжлэх ухаан, аялал жуулчлал, хүмүүнлэг, хууль эрх зүй, харилцаа холбоо, дизайн, эрүүл мэнд, бүтээлч үйлдвэрлэл, шинжлэх ухаан, технологи зэрэг чиглэлийн 120 гаруй хөтөлбөрийг явуулдаг. USC дээр суралцах нь оюутнуудад мэргэжлийн ур чадварыг төлөвшүүлэх онолын болон практик хосолсон мэдлэгийг санал болгодог.
Товч мэдээлэл:
Кампус:
USC Sunshine Coast
100 га талбайд ургамал, амьтны нөөцийг бүрдүүлсэн, Австралийн хамгийн шинэлэг сургалтын болон дүрслэх байгууламжуудыг багтаасан кампус.
Гол онцлог:
- 3 түвшний цуглуулга, комьпютер, сургалтын нөөц бүхий номын сан
- Уран зургийн галерей – Sunshine Coast дахь хамгийн том цуглуулга.
- Дүрслэх, загварчлах байгууламжууд – 3D CAVE2TM, интерактив дижитал сургалтын орон зай, инженерчлэл, сувилахуй, парамедик гэх мэт загварчилсан лабораториуд.
- Спортын хэсэг – Олон улсын хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн дотор спортын стадион, усан төв, гүйлтийн зам, биеийн тамирын заал, тоглоомын талбай.
- Кафе, жижиглэнгийн худалдаа, хоолны газрууд
- Олон нийтийн цэцэрлэг
- Залбирал, бясалгалын өтв
- Кампустай ойр байрлах хувийн оюутны байр

USC Moreton Bay
Тээврийн хэрэгсэлтэй ойр байрлах хамгийн сүүлийн үеийн технологийг харуулсан тусгайлан барьсан кампус.
Гол онцлог:
- Caboolture, Redcliffe, Peninsula галт тэрэгний шугамыг холбосон Petrie Train Station-тэй ойр байрладаг
- Орчин үеийн тоног төхөөрөмж, хамгийн сүүлийн үеийн технологи
- Сувилахуйн симуляцийн орон зай
- Дээд зэргийн химийн лаборатори
- Мэргэжлийн инженерчлэлийн лабораториуд
- Кафе ба номын дэлгүүр
- Номын сан
- Орчин үеийн лекцийн театр, анги танхим

USC Fraser Coast
Интерактив сургалтын байгууламж, технологи бүхий кампус
Гол онцлог:
- Hervey Bay хотын төв ба К’ари-Фрейзер арлын судалгаа, сургалтын төвтэй ойрхон байрладаг
- 24/7 хандалттай иж бүрэн тоноглогдсон номын сан
- Интерактив сургалтын технологи
- Сувилахуйн дууриамал өрөө, шинжлэх ухааны мэргэжлийн лабораторууд
- Орчин үеийн сургалтын орон зай, компьютерийн лабораториуд
- Оюутны хотхоны үйлчилгээ

Section
Практик сургалтанд зориулсан интерактив сургалтын болон симуляцийн орон зай бүхий сургалтын төв.
Гол онцлог:
- USC Moreton Bay-ээс хойд зүгт 25 км, USC Sunshine эргээс өмнө зүгт 50 км-т байрладаг
- Эрүүл мэндийн сургалт, симуляцийн төв нь эмнэлгийн орчныг дууриах үйлдвэрлэлийн стандарт тоног төхөөрөмжтэй
- Хамтарсан сургалтын орон зай, интерактив технологи
- Номын сан
- Компьютерийн лабораторууд
- Оюутны нийтийн өрөө
- Кафе
- Номын дэлгүүр
- Спорт байгууламж
- Оюутны хотхоны оюутны дэмжлэг үзүүлэх үйлчилгээ

USC Gympie
Орон нутгийн хүмүүст ойр сургалтын төв.
Гол онцлог:
- Загварчилсан сургалтын орон зай
- Шинэ сургалтын танхим
- Компьютерийн лаборатори
- Байгалийн өнгө төрх
- USC Sunshine Coast руу өдөр бүр явдаг автобус

USC SouthBank
Брисбэн хотоос хэдхэн минутын зайд байрлах 24 цагийн оюутны байртай сургалтын төв
Гол онцлог:
- Брисбэн хотын төвөөс 10 минутын зайд байрладаг
- 24 цагийн байгууламж
- Судалгааны байгууламж
- Оюутны нийтийн болон гал тогооны өрөө
- Компьютерийн лабораторууд
- Номын сан

Номын сан:
Их сургуулийн номын сан нь кампус бүр дээр байрлах таван номын сангаас бүрддэг. Номын сан тус бүр нь оюутны сургалтын хэрэгцээнд тохирсон ганцаарчилсан, бүлгийн, чимээгүй сургалтын орон зайг санал болгодог. Бүх USC сангууд дараахь зүйлсийг агуулна:
- Ганцаарчилсан болон бүлгийн сургалтын орон зай
- Чимээгүй суралгалтын орчин
- Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан үйлчилгээ
- Хэвлэх, хуулах, сканнердах байгууламж
- USC утасгүй интернет
- Комьпютерийн үйлчилгээ
Их сургуулийн үзүүлэлт:
2020 оны байдлаар дэлхийд:
- Times Higher Education сэтгүүлийн жагсаалтаар– #601-800
- ARWU жагсаалтаар– #801-1000
- USNWRжагсаалтаар – #976=