Notice:Trying to access array offset on value of type bool in /home/customer/www/nogoonjade.mn/public_html/wp-content/themes/salient/functions.php on line 2220

Cyprus International University

Нийтэлсэн: |

Cyprus International University нь Хойд Кипрт байдаг Англи хэлний хувийн их сургууль юм. Тус сургууль нь 1997 онд Киприйн нийслэл

North Nicosia-д байгуулагдаж байжээ.

Их сургуулийн тухай товчхон

  • Их сургуулийн оюутнуудын 50 хувь нь тэтгэлэгтэйгээр суралцдаг
  • Кампустаа 3454 оюутны багтаамжтай оюутны дотуур байртай
  • 38 өөр чиглэлийн оюутны клубүүд ажилладаг
  • 2006 онд 3545 байсан их сургуулийн оюутны тоо 2017 онд 18000 болж өссөн
  • 2007 онд бакалаврын төвшний 20 хөтөлбөртөө оюутан сургаж байсан бол өдгөө 53 чиглэлийн мэргэжлийн хөтөлбөрийг оюутнуудад санал болгож байна
  • 5 жилийн хугацаанд их сургуулийн оюутны тоо 97.47 хувиар өсжээ
  • Их сургуулийн оюутны тоо жилд дундаар 36.7 хувиар өсдөг

Олон улсын харилцаа,  гэрээ хэлэлцээр

Cyprus International University нь дэлхийн 1000 их дээд сургууль, боловсролын байгууллагуудтай олон талт хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулан хамтран ажилладаг.

Магадлан итгэмжлэл ба гишүүнчлэл

Cyprus International University  нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын байгууллага бөгөөд олон улсын боловсролыг хөгжүүлэх явдал  их сургуулийн гол зорилго юм. Их сургууль нь боловсролын салбарын голлох байгууллагуудын магадлан итгэмжлэлийг хүртэн олон улсын хамтын ажиллагаа, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн.

Кампус  

Их сургуулийн кампус  нь Хойд Киприйн нийслэл North Nicosia-д, хотын төвөөс 5 км-н зайтай байрладаг.

Номын сан

Их сургуулийн номын сан нь оюутан, багш ажилчидад үнэ төлбөргүй үйлчилж, сургалт судалгааны баримт, материалаар ханган ажилладаг. Номын санд хэвлэмэл болон цахим ном, сэтгүүл, видео бичлэг бүхий цуглуулгууд хадгалагдаж байдаг.

Англи хэлний мэдлэгт  тавигдах шаардлага

  • TOEFL IBT: 65
  • IELTS: 5.5

Girne American University

Нийтэлсэн: |

Girne American University нь Киприйн хойд хэсэгт орших Kyrenia хотод байдаг. Их сургуулийг Mr. Serhat Akpinar 1985 Америк хэв маяг бүхий дээд боловсролын байгууллагаар үүсгэн байгуулж байжээ.

Их сургуулийн салбар сургууль факультет

  1. Бизнес, эдийн засгийн факультет
  2. Уран барилга, дизайн, урлагийн сургууль
  3. Инженерчлэлийн факультет
  4. Боловсролын факультет
  5. Харилцаа холбооны факультет
  6. Хүмүүнлэгийн ухааны факультет
  7. Хуулийн факультет
  8. Эрүүл мэндийн шинжлэх ухааны факультет
  9. Шинжлэх ухаан технологийн бакалаврын дараах төвшний сургууль
  10. Нийгмийн шинжлэх ухааны бакалаврын дараах төвшний сургууль
  11. Хавсарга шинжлэх ухааны сургууль
  12. Далай судлалын сургууль
  13. Сувилахуйн сургууль
  14. Спортын сургууль
  15. Урлагийн сургууль

Их сургуулийн инженерчлэлийн факультет нь Иргэний инженерчлэл, комьпютерийн инженерчлэл, цахилгааны инженерчлэл, үйлдвэрийн инженерчлэл, эрчим хүчний системийн инженерчлэл, механикийн инженерчлэл, автоматжуулалтын инженерчлэл гэсэн 7 тэнхимээс бүрддэг.

Эрхэм зорилго

Их сургуулийн гол зорилго нь Америкийн боловсролыг залуу үеийнхэнд түгээн дэлгэрүүлэх явдал юм бөгөөд энэхүү зорилгодоо хүрэх үүднээс  үйл ажиллагааны өвөрмөц зохион байгуулалт, шинэчлэлийн систем, оюутанд чиглэсэн үйлчилгээ, оюутан төвтэй, ажилтанд чиглэсэн сургалтын хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлсээр ирсэн.

Англи хэлний мэдлэгт тавигдах шаардлага

IELTS: 5.0

Eastern Mediterranean University

Нийтэлсэн: |

Onay Fadıl Demirciler-н удирдагч Туркийн Киприйн оршин суугчдад зориулан хойд Кипрт Eastern Mediterranean University-г 1979 онд дээд боловсролын технологийн байгууллагаар байгуулж байжээ. 1986 онд тус байгууллага нь улсын их сургууль болон өргөжсөн. Их сургуулийн кампус Famagusta хотод оршдог. Их сургууль нь бакалаврын болон бакалаврын дараах төвшний 141 мэргэжлийн чиглэлийн хөтөлбөрүүдийг санал болгодог. Мөн Eastern Mediterranean University-н зүгээс оюутнуудад зориулан спорт, нийгмийн олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулдаг бөгөөд их сургуулийн санал болгодог академик хөтөлбөр нь физик болон нийгмийн шинжлэх ухааны олон судалгаа шинжилгээний ажлыг багтаадаг.

20000 оюутантай, 1100 мэдлэг туршлагатай багш нараар хамт олноо бүрдүүлсэн тус сургууль нь оюутнууддаа Англи хэлний чанартай сургалт, 2-дохь хэл сурах, оюутан солилцооны хөтөлбөр, спорт, соёл, нийгмийн олон үйл ажиллагаанд оролцох, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн дипломтой төгсөх гээд олон сайхан боломжийг олгон  тэднийг сонгосон мэргэжлийнхээ чиглэлээр дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц чадвартай мэргэжилтнүүд болгон төгсгөдөг.

EMU нь бакалаврын төвшний 100, магистр болон докторын төвшний 81 мэргэжлийн чиглэлийн хөтөлбөрүүдийг оюутнуудад санал болгодог. Их сургууль нь 11 факультет, 5 салбар сургууль, Гадаад хэл, англи хэлний сургуультай.

EMU нь их сургуулиудын олон улсын холбоо, Европын их сургуулиудын холбоо, Газар дундын тэнгисийн их сургуулиудын холбоо зэрэг холбоонуудын гишүүн сургуулийн зэрэгцээ олон улсын боловсролын байгууллагуудын магадлан итгэмжлэлийг хүртсэн.

Мөн инженерчлэлийн салбарт  нэр хүндтэй Инженер, технологийн хорооны магадлан итгэмжлэлийг хүртсэн Хойд Киприйн 5 их сургуулийн нэг бөгөөд EMU-н уран барилгын факультет MİAK-н магадлан итгэмжлэлийг хүртсэн бол бизнес, эдийн засгийн факультет, Аялал жуулчлалын факультет, Технологийн сургуулийг FIBAA-с магадлан итгэмжилсэн байдаг. Үүний зэрэгцээ их сургуулийн Англи хэлний факультет AQAS-р магадлан итгэмжлэгджээ.

Номын сан

Их сургуулийн номын сан нь Хойд Киприйн хамгийн том номын сангуудын нэг бөгөөд энд 120000 гаруй ном зохиол байдгийн зэрэгцээ оюутан багш ажилчид номын сангийн хэдэн зуун мэдээллийн өгөгдлийн сангаас ашиглах боломжтой.

Номын сан нь оюутнуудын судалгааны ажилд тус болох үүднээс хэрэгцээт ном зохиолыг гадуур олгодог. Номын сангийн физикийн шинжлэх ухааны цуглуулгууд нь бакалаврын төвшний оюутнуудад хамгийн их хэрэгцээтэй байдаг.