Notice:Trying to access array offset on value of type bool in /home/customer/www/nogoonjade.mn/public_html/wp-content/themes/salient/functions.php on line 2220

Jacobs University Bremen

Нийтэлсэн: |
Танилцуулга:

Jacobs University Bremen (товчилсон JU Bremen эсвэл JU) нь Герман улсын Бремен мужийн Бремен хотын Вегесак хотод байрладаг олон улсын, хувийн, докторын зэрэг олгодог судалгааны их сургууль юм. Тус сургууль нь бакалавр, магистр, докторын зэрэг олгодог ба инженерчлэл, хүмүүнлэгийн ухаан, байгалийн ба нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр сургалтын хөтөлбөрүүдийг санал болгодог. Түүнчлэн их сургууль нь суурь хичээлийн бэлтгэл хөтөлбөрийг санал болгодог.

Жейкобсын их сургууль бол Германы хамгийн олон улсын их сургуулиудын нэг юм. Жейкобсын Их Сургууль нь харьяалал, шашин шүтлэг, санхүүгийн үндэс зэргээс нь үл хамааран авьяаслаг залуусд эрчимтэй сургалтаараа академик боловсрол олгож жинхэнэ олон улсын хүмүүсийг бэлтгэх эрхэм зорилготой.

Их сургуулийн бүрэлдэхүүн:
Товч мэдээлэл:

1,500+ оюутан

249+ багш, ажилчид
120+ орны оюутнууд
Олон улсын оюутны хувь 76%
Багш, оюутны харьцаа 1:19
Эрэгтэй, эмэгтэй оюутны харьцаа 57:43
Кампус:

Их сургуулийн кампус дээр оюутнуудад зориулсан төрөл бүрийн байгууламж бий. Үүнд: Оюутны үйл ажиллагааны төв, төрөл бүрийн спортын байгууламжууд, кино театр, хөгжмийн студи, оюутнуудын ажиллуулдаг кафе / баар, концертын газрууд орно.

Их сургууль нь хөлбөмбөг, сагсан бөмбөг, сэлүүрт завь, регби, крикет, кроссфит, хөгжөөн дэмжигч, волейбол зэрэг спортын үйл ажиллагааг дэмждэг. Sports and Convention Center нь кампусын спортын ордон, амралт / фитнес төвийн үйл ажиллагааг явуулдаг. Мөн кампус дээр хөл бөмбөг, сагсан бөмбөгийн талбай, теннис, волейболын талбайтай, усан бассейн зэрэг байрлана.

Оюутнууд кампус дээр нийгэм, улс төр, эрдэм шинжилгээ, бизнес зэрэг чиглэлээр  үйл ажиллагаа явуулдаг 50 гаруй оюутны клуб, нийгэмлэгт элсэн орох боломжтой.

Номын сан:

Номын сан нь сургалт, судалгаа шинжилгээний ажилд шаардлагатай  хэвлэмэл болон дижитал эх сурвалжид нэвтрэх боломжийг олгодог.

Их сургуулийн номын сан нь Мэдээллийн нөөцийн төвийн (IRC) нэг хэсэг бөгөөд кампусын төвд байрладаг. Утасгүй интернет болон сүлжээний холболтоор холбогдсон номын сан нь багаар ажиллах болон, ганцаарчилсан сургалтын тэнхимүүдээр хангадаг байна.

Их сургуулийн үзүүлэлт:

TIMES HIGHER EDUCATION (ДЭЛХИЙН ИХ СУРГУУЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ 2020)

Жейкобсын Их Сургууль нь дэлхийн шилдэг их сургуулиудын эхний 25%-д багтдаг.

TIMES HIGHER EDUCATION (ЗАЛУУ ИХ СУРГУУЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ 2020)

Жейкобсын их сургууль нь 60 орны 351 оролцогч их дээд сургуулиас 26-д жагссан ба Дэлхийн хэмжээнд харьцуулж үзэхэд Жейкобсын Их Сургууль нь “Багшлахуй” чиглэлээр 11-р байранд шалгарч, “Судалгаа” гэсэн ангиллаар дэлхийн шилдэг 25 их сургуулийн тоонд багтжээ.

TIMES HIGHER EDUCATION (ИХ СУРГУУЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ 2019)

Жейкобсын Их Сургууль нь дэлхийн шилдэг жижиг их дээд сургуулиудын аравдугаар байрт шалгарсан цорын ганц Германы их сургууль юм.

U-MULTIRANK

Тус их сургууль нь 2014 онд байгуулагдсанаасаа хойш олон улсын U-Multirank-т өндөр байр суур эзэлсээр ирсэн.

CHE-RANKING

ХБНГУ-ын Дээд боловсролын төвөөс гаргасан хамгийн дэлгэрэнгүй, нарийвчилсан их сургуулийн зэрэглэлд Жейкобсын Их Сургууль 2005 онд анх оролцсоноос хойш жил бүр өндөр үзүүлэлт үзүүлсээр ирсэн.

2015 он • Гео шинжлэх ухаан, Компьютерийн шинжлэх ухаан, Физик, Улс төрийн шинжлэх ухаан

2016 он • Биологи, сэтгэл судлал

2017 • Эдийн засаг, аж үйлдвэрийн инженерчлэл

2018 он • Гео шинжлэх ухаан, улс төрийн шинжлэх ухаан, нийгмийн шинжлэх ухаан

2019 • Цахилгаан ба компьютерийн инженерчлэл, сэтгэл судлал

2020 • Дэлхийн эдийн засаг, менежмент, олон улсын бизнесийн удирдлага, аж үйлдвэрийн инженерчлэл ба менежмент, хангамжийн сүлжээний менежмент

2021 • Инженерчлэл, бизнес, технологи, шинжлэх ухаан

2022 • Хими, сэтгэл судлал, математик, санхүү бүртгэл

2023 •  Эдийн засаг, биологи, олон улсын харилцаа, нийгэм судлал, пизик

Kristianstad University Sweden

Нийтэлсэн: |
Танилцуулга

Кристианстад их сургууль нь 1977 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 1995 онд одоогийн оюутны хотхондоо орж, өдгөө 14,000 оюутан сурагч 500 гаруй ажилчидтай үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сургууль нь хотын төвөөс ердөө 10 минутын зайд оршидог. Кристианстад их сургуулийн оюутнууд ажлын зах зээл дээр хамгийн эрэлт хэрэгцээтэй байгаа мэдлэг, чадваруудыг суралцахаас гадна орчин үеийн шинжлэх ухааны нийгэмлэг шаарддаг бүхий л шаардлагыг хангах чадвартай болдог аж. Их сургууль нь сургалт, зан үйл, нийгэм, байгалийн ба эрүүл мэндийн шинжлэх ухаан, бизнесийн удирдлага, инженерчлэлийн чиглэлүүдээр сургалт явуулдаг.

Кристианстад их сургуулийн салбар сургууль болон тэнхимүүд:

Эрүүл мэндийн шинжлэх ухааны салбар сургууль:

  • Сувилахуй, эрүүл мэндийн шинжлэх ухааны тэнхим
  • Амны хөндийн эрүүл мэндийн тэнхим
  • Олон нийтийн эрүүл мэндийн тэнхим
  • Нийгмийн ухааны тэнхим

Байгалийн ухааны салбар сургууль:

  • Компьютерийн шинжлэх ухааны тэнхим
  • Хүнс, хоол судлалын тэнхим
  • Хүрээлэн буй орчин, био шинжлэх ухааны тэнхим

Болосвролын салбар сургууль:

  • Хүмүүнлэгийн ухааны тэнхим
  • Математик, шинжлэх ухааны боловсролын тэнхим
  • Сэтгэл судлалын тэнхим
  • Сургуулийн өмнөх болон дараах сургалтад мэргэшсэн боловсролын шинжлэх ухааны тэнхим
  • Бага, дунд, тусгай сургуулийн сургалтад мэргэшсэн боловсролын шинжлэх ухааны тэнхим

Бизнесийн салбар сургууль:

  • Бизнесийн тэнхим
  • Дизайны тэнхим
  • Ажлын шинжлэх ухааны тэнхим
Оюутны хотхон

Их сургуулийн оюутны хотхонд та хэрэгтэй бүхнээ нэг дороос олж болно. Тус оюутны хотхонд номын сан, ресторан, кафе, оюутны холбоо, эрүүл мэндийн төв, оюутны дотуур байр зэрэг бүгд нэр дор байрладаг.

Номын сан

Оюутны хотхоны голд байрлах номын сан нь олон уншлагын танхим, комьпютерийн өрөө, ном уншиж мөн амрах боломжтой орчинг бүрдүүлж өгсөн. Тус номын санд хэвлэмэл болон цахим хэлбэрийн 60,000 гаруй материал агуулагддаг байна.

Судалгааны чиглэлүүд:
  • Боловсролын шинжлэх ухаан
  • Эрүүл мэндийн шинжлэх ухаан
  • Хүрээлэн буй орчин, байгалийн шинжлэх ухаан
  • Хүмүүнлэгийн ба нийгмийн ухаан
  • Бизнес
  • Инженерчлэл

LUND UNIVERSITY

Нийтэлсэн: |

Лүнд Их Сургууль нь Дэлхийн шилдэг 100 Их Сургуулийн жагсаалтад тогтмол эрэмбэлэгддэг Шведийн улсын их сургууль юм. Тус сургууль нь Шведийн Сканиа мужийн Лүнд хотод байрладаг бөгөөд 1425 онд Лүнд Сүмийн дэргэдэх Францискан шашны их сургууль баригдаж байх үеэс үүсэлтэй. Швед улс 1658 оны Роскилдэ хэлэлцээрээр Сканиа мужыг Дани улсаас авсны дараа тус сургуулийг Лүнд сүмийн дэргэдэх хуучин Францискан шашны их сургууль оронд 1666 онд үүсгэн байгуулсан.

Лүнд их сургууль нь 8 салбартайгаас гадна Малмо, Хэлсинборг хотноо хоёр Кампустай. Эдгээр кампуст нийт 40000 оюутан 270 төрлийн сургалтын хөтөлбөр, 1,300 чөлөөт сонголтын хичээлээс сонгон суралцаж байна. Лүнд Их сургууль нь 70 гаруй орны 600 гаруй их сургуулиудтай түншлэн ажилладаг Европын Судалгааны Их Сургуулиудын Холбоо болон дэлхийн Universitas 21 сүлжээний гишүүн сургууь юм.

Дэлхийн тэргүүлэх судалгааны байгууламж:

Шведийн Лүнд хотод байрлах Лунд их сургуулийн MAX IV лаборатори нь материал судлал, биологийн зүйлийн бүтэц, хими, нанотехнологи зэрэг чиглэлээр судалгааг явуулдаг. Уг лаборатори нь Шведийн хаан, Эрхэмсэг ноён Карл XVI Густаф, Шведийн Ерөнхий сайд Стефан Лёфвен нарын оролцоотойгоор 2016 онд ашиглалтанд орсон синхротон цацрагийн судалгааны  үндэсний хэмжээний цахилгаан хурдасгуур бүхий лаборатори юм. MAX IV байгууламж нь эрдэм шинжилгээ, судалгаа хөгжлийн дэд бүтэцэд хийсэн Шведийн хамгийн том хөрөнгө оруулалт бөгөөд Лаборатори нь Жил бүр дэлхий өнцөг булан бүрээс 2000 гаруй эрдэмтэн судлаачдыг хүлээн авдаг.

European Spallation Source (ESS)  байгууламж нь 2023 онд нээгдэх Дэлхийн хамгийн хүчирхэг нейтрон эх үүсвэрийг ашигладаг олон талт шинжлэх ухааны судалгааны төв болно. Эрдэмтэн судлаачдад энэ байгууламж нь хуванцар, уургаас эхлээд эм, молекул хүртэлх өдөр тутмын амьдрал ашиглагдах материал судлалын шинэ нээлтүүдийг хийх боломжийг олгох юм. Байгууламжийг аварга том микроскоптой зүйрлэж болох бөгөөд энэ байгууламжид анагаах ухаан, хүрээлэн буй орчин, уур амьсгал (өөрчлөлт), холбоо, тээврийн салбарт хийгдэх хүн төрөлхтний ирээдүйн томоохон нээлтүүд хийгдэж цаашид дэлхийн материал судлалын шинжлэх ухаан, аж үйлдвэрлэлийн салбарт томоохон нөлөө үзүүлнэ гэж салбарын судлаачид дүгнэж байна.

Лүнд Их сургуулийн кампус

Тус сургуулийн байгууламжууд нь Сканиа мужын Лүнд хотноо буюу төв Малмо хотоос 15км зайд, Копенхеган хотоос 50км зайд байрлах ба Лүндийн оюутан ажилчид нь хотыг бараг л тэр чигт нь их сургууль мэт харагдуулна. Лүнд Их Сургууль нь Лүнд сүмийн хажууд байрлах Лүндагард паркын төвд байрлалтай бол бусад тэнхимүүд, их сургуулийн 100 гаруй барилгууд нь хотоор тархан байрладаг. Лүндагард Паркын хойд хэсгээс сургуулийн судалгааны эмнэлэгийн барилгын хэсэгтэй залган Инженерийн Салбар Сургуулийн томоохон Кампус байрлах бөгөөд хотын зүүн хойд зах руу их сургуулийн бусад салбар сургууль хичээлийн барилгууд үргэлжилнэ. Төв номын сан нь Паркын хойд зүгт 400 метрийн зайд сургуулийн сургалт судалгааны эмнэлэгийн томоохон хотхонтой зэрэгцэн байрладаг байна.

ШВЕД УЛСЫН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТ
Их сургуулийн номын сан

Лүнд их сургуулийн номын сан 1668 онд үүсгэн байгуулагдсан Швед улсын хамгийн анхны, хамгийн том номын сангийн нэг юм. 1698 оноос хойш Швед улсын хэмжээнд хэвлэгдсэн бүх хэвлэлүүдийн хууль ёсны хуулбарыг хүлээн авдаг Шведийн 6 номын сан байдаг ч зөвхөн Лүнд Их Сургуулийн номын сан болон Стокхолм дахь үндэсний төв номын сангууд тус хуулбаруудыг хойч үедээ зориулан хадгалах үүргийг хүлээдэг байна. Номын сангийн тал гаруй хувийг Шведийн хэвлэл эзэлдэг ба номын сангийн нийт тавиуруудын урт нь 119км-тэй тэнцэнэ. Номын сан нь 33 салбартай бөгөөд эдгээр нь нийт 2600 уншлагын ширээтэй, жилд 620,000 номыг уншигчидад олгодог байна. Номын сангийн одоогийн үндсэн барилга болох Helgonabacken нь 1907 онд нээгдсэн бол хуучин барилга Liberiet нь 15 дугаар зуунд баригдаж байжээ

Лүнд Их Сургуулиас гарсан нээлтүүдийн заримаас

1847 | Мөстлөгийн үеийн онол

1953 | Эмнэлэгийн хэт авиа оношлогооны технологи

1956 | Хүний хромсомын тоо

1966 | Астмын эм бэлдмэл

1972 | Inkjet хэвлэгч

1994 | Bluetooth

1997 | Хурууны хээ танигч

2004 | Хүний царай таних технологи

2008 | MR технологийг ашиглан хавдрын оношлогоо

2012 | Дэлхийн хамгийн их усны хэмнэлтэй шүршүүр

2013 | Open and alternative map service

2013 | Хорт хавдар оношлох энгийн бөгөөд илүү нарийвчилсан шинэ арга гэх мэт нийгэмд өндөр ач холбогдолтой нээлт, шинэ санаануудыг хэдэн зууны туршид Лүнд Их Сургуулын судлаачид хийсээр ирсэн байна.

Голлох эрдэм шинжилгээ, судалгааны ажлын салбар:
  • Неврологи
  • Хавдар
  • Чихрийн шижин
  • Үүдэл эсийн эмчилгээ
  • Эпидиомологи
  • Инноваци ба бизнес эрхлэлт
  • Ойрхи Дорнодын судалгаа
  • Байгаль орчин, Цаг уур, Био-тархалт
  • Танин мэдэхүйн шинжлэх ухаан
  • Математикийн шинжлэх ухаан, гадаргын физик, нанотехнологи
  • Дэвшилтэт лазерийн физик болон спектроскопи
  • Автомат удирдлага болон нарийн систем
  • Хувьсал, экологи, амьтны шилжилт хөдөлгөөний хэлбэр
  • Мэдээллийн технологи ба хөдөлгөөнт холбоо
  • CASE буюу Хөгшрөлт болон настай хүмүүсийн амьдрах орчин
  • Metalund буюу нийгмийн эрүүл мэндэд зонхилох асуудал болдог халдварт өвчнүүдэд үзүүлэх байгаль орчны хүчин зүйл
Лүнд их сургуулийг сонгох шалтгаан
  1. 1666 онд байгуулагдсан. Хойд Европ дахь хамгийн эртний, сургалт судалгааны шинжилгээний хамгийн өргөн хүрээг хамарсан сургууль юм
  2. Дэлхийн шилдэг 100 их сургуулийн нэг
  3. Швед улсын дээд боловсролын цогцолбор
  4. Швед улсад сурч буй олон улсын оюутнуудын # 1 сонголт, олон улсын хэмжээний 100 гаруй хөтөлбөрийн сонголт, оюутан солилцоо, докторын зэрэг олгох сургалтыг санал болгодог
  5. 40,000 оюутантай улсын их сургууль
  6. 130 гаруй орны оюутан суралцаж буй жинхэнэ олон улсын оюутны хотхоны жишиг болж чадсан.
  7. Шведийн улсын хамгийн аюулгүй оюутны хотхон
  8. Төгсөгчдийн ажил эрхлэлтийн байдлаар дэлхийд эхний 100-д жагсдаг
  9. Лүнд Их сургууль нь үйл ажиллагаагаа өргөн хүрээнд төлөвлөж явуулдаг нь салбар хоорондын судалгаа цаашлаад Боловсролын салбарын хөгжлийн шинэ боломжуудыг бий болгодог

Montreux Business University

Нийтэлсэн: |

Montreux Business University Швейцарын Монтриукст байдаг хувийн их сургууль юм. Их сургууль нь бакалавр болон магистерийн төвшний тэнхимийн сургалтуудыг санал болгохын зэрэгцээ онлайн курст оюутан сургадаг. Бүх курсийн хичээлүүд англи хэлээр явагддаг.

2011 онд Montreux Business School нэртэйгээр байгуулагдаж байсан Montreux Business University  нь “Бизнесийн сургууль, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн хороо”-ний магадлан итгэмжлэлийг хүртсэнийхээ дараа 2015 оны 10 сард нэрээ өөрчлөн Montreux Business University  болжээ.

Montreux Business University –г сонгох шалтгаан

  1. Montreux Business University нь олон улсын нэр хүндтэй байгууллагуудын магадлан итгэмжлэлийг хүртсэн. Тухайлбал:
  • ACBSP – Бизнесийн сургууль хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн хороо
  • ISO 9001:2008/ISO 29990:2010 – Олон улсын стандартчиллын байгууллага
  • EFMD- Европын удирдлага хөгжлийн сан
  • CEEMAN- Төв болон Зүүн Европын удирдлага хөгжил
  • AVDEP- Canton of Vaud-н хувийн сургуулиудын холбоо
  1. Нэг ангид цөөн оюутан суралцдаг учир оюутнууд багш нартайгаа илүү ойр харилцан бизнесийн талаар  гүн гүнзгий ойлголттой болж сургалт илүү үр өгөөжтэй болдог.
  2. Олон улс, үндэстний соёлыг нэг дор цогцолсон сургалтын орчин: Их сургуульд дэлхийн 15 үндэстний оюутнууд суралцдаг бөгөөд оюутнуудын хувьд мэдлэг эзэмшихийн хажуугаар олон улс үндэстний соёлоос суралцах боломжтой.
  3. Англиар ярьж, франц хэл сур: Хэл судлалын MBU төв нь оюутнуудад ахисан төвшний бизнесийн англи хэлний харилцааны хичээл,  эрчимжүүлсэн франц хэлний курсийг тус тус санал болгодог. Эдгээр курсууд нь оюутнууд болон бизнесийн мэргэжилтэй хүмүүст ярианы болоод бичгийн чадвараа мэргэжлийн төвшинд хөгжүүлэхэд тусалдаг.
  4. Montreux Business University нь нэр хүндтэй олон улсын их сургуулиудтай хамтран ажилладаг бөгөөд оюутнууддаа хичээлийн жилийн 1 семестр эдгээр сургуулиудад суралцан өөр улс оны соёл, зан заншилтай танилцах боломж олгодог.
  5. Их сургуулийн оюутнууд курсийн ажил, дадлагадаа орчин үеийн дэвшилтэт технологийн ашигладаг бөгөөд MBU-н кампус нь Швейцарын бусад их дээд сургуулиудаас илүү өндөр хурдны интернет холболтыг ашигладаг. Үүний зэрэгцээ анги танхим бүр ухаалаг самбар, Chromecast/Apple, DLNA зэрэг орчин үеийн техник хэрэгслээр бүрэн тоноглогдсон.

Glion College

Нийтэлсэн: |

Glion нь 1962 онд үйл ажиллагаагаа явуулах болсон цагаасаа эхлэн салбартаа нэр хүндтэй зочид буудлын сургууль болохынхоо хувьд чанартай боловсролыг оюутнуудад санал болгосоор ирсэн. Салбарын мэргэжилтнүүдээс авсан саналаар тус сургууль нь 2015 онд дэлхийн шилдэг зочилохуйн үйлчилгээний удирдлагын сургууль, 2016 онд “Best Innovation in an Academic Program” шагналуудыг хүртжээ.

Glion институт нь Швейцар, Англид байрлах кампусуудаараа дамжуулан чанартай боловсролыг түгээн дэлгэрүүлж, оюутнуудаа зочилохуйн үйлчилгээ, зочид буудал, ачлал жуулчлал, спорт, үйл ажиллагааны зэрэг хурдацтай хөгжиж буй салбаруудад ажиллахад тулгарах олон бэрхшээлүүдэд бэлтгэгдсэн мэргэжилтнүүд болгон төгсгөдгөөрөө онцлогтой. Институтийг дэлхийд төлөөлдөг 13000 гаруй төгсөгчийг багтаасан Glion-н төгсөгчдийн холбоо байдаг. Тэдгээр салбартаа өндрөөр үнэлэгдсэн мэргэжилтнүүд академик мэдлэгээс гадна удирдлагын чадваруудыг олгодог зочилохуйн үйлчилгээний бизнес, үйл ажиллагааны удирдлагын мэргэшүүлэх хөтөлбөрүүдийг санал болгодог олон улсын зочилохуйн үйлчилгээний бизнесийн сургууль гэсэн Glion-н нэр хүндийг улам өргөн амжилттай ажиллаж байна.

Дээд боловсролын  Glion институт нь бакалаврын болон бакалаврын дараах төвшний зочилохуйн үйлчилгээ удирдлага, үйл ажиллагаа, спортын чиглэлийн хөтөлбөрүүдийг санал болгодог.

Aiglon College

Нийтэлсэн: |

Aiglon College нь Швейцарын хосолсон боловсрол олгодог хувийн сургууль бөгөөд Британийн ахлах сургуулийн тогтолцоонд тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдаг тус сургууль нь Swiss Alps-т байрладаг.
Aiglon College-н дунд сургууль нь 5-8-р ангийн сурагчдыг хамардаг бол ахлах сургуульд 9-13-р ангийн сурагчид багтдаг. Сургуулийн сурагчид 11-р ангидаа GCSE болон IGCSE шалгалтуудад бэлдэж ахлах сургуулийнхаа сүүлийн 2 жил буюу 12-13-р ангидаа International Baccalaureate буюу олон улсын бакалаврын зэргийн суурь хөтөлбөрт хамрагддаг. Сургуулийн бүх хичээлүүд Англи хэл дээр явагддаг.
Түүх
Aiglon College-г анх 1949 онд Gordonstoun-н багш John C.Corlette үүсгэн байгуулжээ. Тус сургууль нь Round Square-н анхны гишүүдийн нэг юм. Aiglon College нь анх хөвгүүдийн сургуулиар 6 суралцагч тайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж хожим 1968 онд хосолсон боловсролын сургууль болсон.
Сургуулийн зүгээс сурлага, урлаг спортын амжилт гаргасан сурагчдад тэтгэлэг, санхүүгийн тусламж дэмжлэг үзүүлдэг.
Aiglon College-г сонгох шалтгаан
Aiglon College-н хичээлийн хөтөлбөр нь сурагчдын оюуны хөгжлийг бүх талаас нь дэмжихэд чиглэгдсэн байдаг. Сургуулийн сурагчид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн IGCSE, International Baccalaureate (IB)-г хөтөлбөрүүдийг үзэж судлахын зэрэгцээ Араб хэл, үзүүлэх урлагийн гээд олон чиглэлийн хичээлүүдэд хамрагддаг. Aiglon College нь сурагчдын сургалтын чанар, суралцах үйл явцад сайтар анхаардаг бөгөөд коллежийн сургалтын чанар, сурагчдын дүнгийн үзүүлэлт өндөр байдаг. Aiglon College-д суралцсанаар чөлөөт сонголтын хичээлийн хөтөлбөрүүдээр дамжуулан өөрсдийн чадавхаа бүрэн, чөлөөтэй нээн илрүүлж, хувь хүний талаасаа хөгжих боломж бүрддэг.

International Management Institute

Нийтэлсэн: |

IMI International Management Institute, Switzerland бэлтгэл хөтөлбөрөөс эхлээд бизнесийн удирдлагын магистерийн төвшний хөтөлбөрүүдэд оюутан сургадаг хувийн зочилохуйн үйлчилгээний сургууль юм.

IMI International Management Institute, Switzerland  нь 1991 оны 8-р сард Waldstaetten зочид буудалд 55 оюутантайгаар байгуулагдаж байсан. 1995 он гэхэд сургуулийн нэг семестрийн оюутны тоо 180-д хүрсэн байна. 1997 онд институт нь Kastanienbaum-дахь одоогийн кампусаа байгуулжээ. Өнөөдөр институтийн нэг семестрт 200 орчим оюутан суралцаж байна.

Тус сургууль нь оюутнуудад суралцах хугацаандаа Швейцар болон бусад орнуудад мэргэжлийнхээ чиглэлээр дадлагажих боломж олгодог. Швейцарын жижиг хувийн сургуулиудын нэг болох IMI нь оюутнуудад чанартай мэдлэг боловсрол олгохыг зорьдог бөгөөд 25 жилийн турш Швейцарын зочилохуйн үйлчилгээний чиглэлээр мэргэжилтэн бэлтгээд байгаа ба 2017 оны QS жагсаалтаар зочилохуйн үйлчилгээний чиглэлийн  шилдэг 20 боловсролын  байгууллагын нэгээр шалгарсан.

Институт нь Швейцарийн төв хэсэгт байрладаг, зочид буудал, аялал жуулчлал, үйл ажиллагаа, хоолны урлаг зэрэг чиглэлүүдээр бакалаврын болон бакалаврын дараах төвшний хөтөлбөрүүдийг санал болгодог. Амжилтыг хамгийн гол нууц бол академик сургалт, практик сургалтын хослол юм. Энэ ч утгаараа IMI-н зүгээс оюутнуудад сургалтынхаа хажуугаар олон улсад дадлагажих боломжийг олгодог бөгөөд энэ нь тэдэнд сонгосон салбартаа хүссэн амжилтад хүрэх хөшүүрэг нь болж өгдөг.

Polytechnic Institute of Bragança

Нийтэлсэн: |

Polytechnic Institute of Bragança нь 7000 оюутан, 500 багш, судлаачтай Португалийн хавсарга шинжлэх ухааны их сургууль юм.  Их сургууль нь төгсөгчдийнхөө чанар, багш ажилчдын мэдлэг туршлагаараа олон улсад нэр хүндтэй. Их сургуулийн нийт оюутны 20 хувийг дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн олон улсын оюутнууд бүрдүүлдэг. Мөн тус их сургууль нь  сэдэвчилсэн судалгаа, бүс нутгийн үйл ажиллагаан дахь оролцоо зэргээрээ улсдаа төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдөн, өндрөөр үнэлэгддэг.

Polytechnic Institute of Bragança нь  аж ахуйн шинжлэх ухаан, урлаг–спорт, боловсрол, багшийн сургалт, мэдээллийн технологи ба инженерчлэл, захиргаа ба удирдлага, эрүүл мэнд, харилцаа холбоо, аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг,  бакалаврын болон бакалаврын дараах төвшний 7000 гаруй оюутантай.  Их сургууль нь Европын хавсарга шинжлэх ухааны их сургуулиудын холбооны гишүүн сургууль бөгөөд тус холбоо нь төгсөгчдийн мэргэжлийн чадварыг нэмэгдүүлэх, сэдэвчилсэн судалгааг хөгжүүлэх явдлыг гол зорилгоо болгодог. 2011 онд Европын холбооноос их сургуулийн сургалтын чанар, оюутнуудын мэдлэг чадварыг үнэлэн ECTS Label шагналыг хүртээсэн бол 2013 их сургууль нь мөн DS Label-р шагнагдсан байна.

Их сургууль нь Португали хэлээр явагддаг сургалтын хөтөлбөрүүдээс гадна Англи хэл дээр явагддаг бакалавр болон магистерийн төвшний бүтэн цагийн хөтөлбөр, гадаад оюутнуудад зориулсан Португали хэл, соёлын курсуудыг санал болгодог.

IPSantarém

Нийтэлсэн: |

Олон улсад үйл ажиллагаагаа явуулан олон улсын шинж чанартай болох явдал бол IPSantarém-н жил бүрийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагддаг стратегийн зорилтуудын нэг юм. Иймдээ ч сүүлийн жилүүдэд IPSantarém гадаадын байгууллагуудтай хамтран ажиллах замаар хэд хэдэн улстай тогтоосон хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилго тавин ажиллаж байгаа юм. Энэхүү зорилгоо хэрэгжүүлэх ажлын хүрээнд  IPSantarém-н олон улсын боловсролын хөтөлбөрт хяналт тавин хэрэгжүүлэх гадаадын оюутнуудын тоог нэмэгдүүлэх зорилготойгоор  IPSantarém International School-г байгуулсан.

Сургуулийн дийлэнх курсүүд Португали хэлээр явагддаг ч тусгай гэрээгээр  зарим  хөтөлбөрийн хичээлүүдийг англи хэл дээр үзэж болно.

Warsaw University of Technology

Нийтэлсэн: |

Warsaw University of Technology нь Польшын шилдэг технологийн институт, Төв Европын хамгийн том дээд боловсролын байгууллагуудын нэгэнд зүй ёсоор тооцогддог. Их сургууль нь 2453 багш ажиллагсадтай 357 нь профессорын  цолтой эрдэмтэд байдаг ба шинжлэх ухаан, технологийн салбарын 19 факультеттай.  Warsaw University of Technology нь 36154 оюутантай, тэдгээрийн дийлэнхийг бүтэн цагаар суралцдаг оюутнууд бүрдүүлдэг.

Warsaw University of Technology нь жилд 5000 оюутан бэлтгэн гаргадаг. 2008 оны Rzeczpospolita сонины судалгаагаар их сургуулийг төгссөн инженерүүд Польшийн компаниудад удирдах албан тушаал хашдагийн зэрэгцээ Польшийн менежер, удирдах албан тушаалтнуудын дийлэнх хэсгийг бүрдүүлж байна. Мөн Польшын шилдэг 500 корпорацын найман ерөнхийлөгч тутмын нэг нь Варсо технологийн их сургуулийн төгсөгчид байдаг.

Их сургууль нь оюутнууддаа чанартай боловсрол, гадаад хэлний мэдлэгийг олгон чадварлаг, мэдлэгтэй салбартаа манлайлагч мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргадаг.

Warsaw University of Technology-г сонгох шалтгаан

  • 7 жил тутмын Rzeczpospolita and Perspektywy жагсаалтаар Польшийн шилдэг технологийн их сургуулиар шалгаруулсан
  • 19 факультет, нэг коллежид 2500 эрдэмтэн багш нар ажилладаг.
  • Удирдлагын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэсэн 20 жилийн туршлагатай
  • 180 гаруй гадаадын их дээд сургуулиудтай хамтран ажилладаг
  • Ахисан төвшний мэдээллийн систем, ном зохиолын баялаг цуглуулга бүхий номын сантай
  • Алсын зайн сургалт
  • Их сургуулийн Thriving Careers Office нь оюутнуудад төгсөөд ажилд ороход нь тусалдаг
  • 100 гаруй оюутны судалгааны групп, байгууллага, оюутны холбоонууд ажилладаг
  • Их сургуулийн кампуст концерт, наадам, үзэсгэлэн зэрэг урлаг соёлын олон үйл ажиллагаа зохион байгуулагддаг.

Их сургуулийн номын сан

Их сургуулийн номын сан нь төв номын сан, салбар номын сангууд, факультет, институтүүдийн номын санг багтаагаад 30 гаруй салбар номын сангаас бүрддэг. Уг номын сангийн гол зорилго нь шинжлэх ухаан уран зохиолын холбогдолтой ном зохиолуудыг цуглуулан оюутан багш ажилчдын сургалт судалгааны ажилд шаардагдах хэрэгцээт баталгаатай  мэдээллээр ханган шинжлэх ухааны мэдлэг, мэдээллийн гол их сурвалж болох явдал юм. Мөн их сургуулийн номын сан нь оюутан сурагчдад мэдээллийн үйлчилгээ үзүүлэхийн сацуу их сургуулийн багш, эрдэмтэн судлаачид, оюутнуудын цахим хэвлэл, бүтээлүүдийг цуглуулан, их сургуулийн шинжлэх ухааны ололт амжилтуудыг мөнхжүүлэн хадгалж байдаг.  Warsaw University of Technology-н төв номын сан нь шинжлэх ухааны номын сан болох бөгөөд их сургуулийн багш ажилчид, оюутан сурагчдаас гадна технологийн болон суурь шинжлэх ухааны салбарын ажилчид, энэ салбарт мэргэшиж буй бусад их сургуулиудын оюутнуудыг хэрэгцээт мэдээллээр хангаж байдаг.

Их сургуулийн номын сангийн зохиол бүтээлийн цуглуулгуудын дийлэнх хэсгийг дэлхийн шинжлэх ухаан технологийн салбарын өнөөгийн байдлыг тодорхойлсон орчин үеийн ном зохиолууд бүрдүүлдэг ба  1500000 хэвлэмэл ном сэтгүүл, 10000 цахим сэтгүүл, 136000 гаруй цахим номын баялаг сантай.