Notice:Trying to access array offset on value of type bool in /home/customer/www/nogoonjade.mn/public_html/wp-content/themes/salient/functions.php on line 2220

Zittau and Görlitz University of Applied Science

Нийтэлсэн: |

Zittau and Görlitz university of applied science нь дэлхийн төвшний боловсролын байгууллага бөгөөд инженерчлэл, байгаль, нийгэм, эдийн засгийн шинжлэх ухааны бакалаврын болон магистерийн төвшний 40 орчим курст оюутан сургадаг. Их сургуулийн эдгээр курсийн хөтөлбөрүүд нь бүгд мэргэжлийн байгууллагуудаар магадлан итгэмжлэгдсэн байдаг. Их сургуулийн давхар сургалтын  курс нь тэнхимийн сургалтыг мэргэжлийн сургалттай хослуулсан байдгаараа онцлогтой.

Их сургуулийн оюутан, багш нар олон улсын харилцаа, гадаадад суралцах, их сургуулийн багш нарын солилцооны хөтөлбөр, ERASMUS зэрэг олон улсын оюутан солилцооны байгууллагын талаар уг төвд хандан зөвлөгөө мэдээлэл авч болно.

Гадаад оюутнуудад зориулсан курс

Их сургуульд олон улсын өөр өөр төвшний оюутнууд ирж, Германы их дээд сургуулиудад суралцах бэлтгэл курсүүдэд хамрагддаг.

Судалгаа, шинжилгээний ажил

Их сургууль нь олон эрчимжүүлсэн судалгааны ажлыг өрнүүлэн өнөөгийн бодит амьдралын хэрэгцээ шаардлагад нийцэхүйц чанартай, шинжлэх ухааны үүднээс баталгаажсан үнэн бодит мэдлэг, мэдээллийг оюутнуудад хүргэхийг зорьдгийн зэрэгцээ оюутнуудад тухайн судалгаанд гар бие оролцох нөхцөл боломжийг олгон тэдэнтэй хамтран ажилладаг.

University of Applied Sciences Zittau/Görlitz-д суралцана гэдэг 3100 оюутантай хамт, 116 эрдэмтэн профессоруудаар хичээл заалган хамгийн боломжит сайн сургалтын орчинд мэдлэг эзэмшиж буй хэрэг юм.

University of Applied Sciences Zittau/Görlitz-г сонгох шалтгаан

  • Нөхөрсөг уур амьсгал
  • Сургалтын төлбөр, амьжиргааны зардал хямд
  • Үндэсний болон олон улсын байгууллага, компаниудтай тогтоосон ойр хамтын ажиллагаа
  • Үр дүнтэй сургалтын хөтөлбөр

Элсэгчдэд тавигдах шаардлага

Их сургууль нь гадаадын болон дотоодын оюутнууддаа Герман хэлний A төвшний мэдлэгтэй  эсвэл Германы их дээд сургуулиудад элсэх шалгалт өгсөн байх гэсэн шаардлагыг тавьдаг.

Westsächsische Hochschule Zwickau

Нийтэлсэн: |

Westsächsische Hochschule Zwickau буюу Zwickau-н хавсарга шинжлэх ухааны сургууль нь технологи, эдийн засаг, байгалийн шинжлэх ухаан, урлагийн чиглэлийн 50 орчим мэргэжлийн хөтөлбөрийг оюутнуудад санал болгодог. Их сургууль нь 8 факультетаас бүрддэг.

Судалгаа

Их сургууль нь дэлхий дахинд эерэг нөлөөллийг үлдээж, судалгаа шинжилгээний салбарт тэргүүлэх байр суурь эзлэн үйл ажиллагаагаа явуулахыг зорьдог. Сургуулийн дийлэнх судалгаа шинжилгээний бүтээлүүд нь нийтийн цахилгаан тээврийг хөгжүүлэх, data glasses буюу ухаалаг шилийг хэрэглээнд нэвтрүүлэх зэрэг техник, технологийн салбарын судалгаануудад илүүтэй анхаарсан байдаг.

Байршил

Их сургууль нь Zwickau, Reichenbach,  Schneeberg зэрэг газруудад кампустай бөгөөд их сургуулийн зүгээс факультет, кампусуудаа өргөтгөх тал дээр ихээхэн анхааран ажилладаг.

Их сургуулийн оюутнууд

WHZ-д дэлхийн өнцөг булангаас ирсэн 4,500 орчим оюутан суралцдаг. Их сургууль нь оюутнууддаа ирээдүйд ажлын байранд гараад шаардагдах чадваруудыг төлөвшүүлэн хөгжүүлэхэд туслан ихэнх цагаа сургуулийн багш ажилчидтай шинэ мэдлэг олж аван, туршлага хуримтлуулан өнгөрөөх боломжийг олгодог.

Хамтын ажиллагаа

Их сургууль нь Хятад, Австралийн их дээд сургуулиуд, Volkswagen, Audi зэрэг олон улсын нэр хүндтэй компаниудтай хамтран ажиллаж оюутнууддаа ажлын туршлага хуримтлуулах олон боломжийг бүрдүүлж өгдөг.

 

Viadrina European University

Нийтэлсэн: |

Viadrina European University  нь Германы Барденбургийн Франкфурт байдаг. 5200 оюутан, 160 багш ажилтантай тус сургууль нь Германы жижиг их сургуулиудын нэг юм. Их сургуулийн оюутнуудын 1000 орчим нь олон улсын оюутнууд байдаг байна.

Их сургууль нь Эдийн засаг-бизнес судлал, Хууль, Соёл судлал гэсэн 3 факультетаас бүрддэг. Сургуулийн боловсролын хөтөлбөрийн гол зорилго бол Европын улсуудын оюутнуудыг татах явдал бөгөөд одоогийн байдлаар их сургуулийн нийт оюутны 40 хувийг олон улсын оюутнууд бүрдүүлж байна. Их сургууль нь гадаад оюутныхаа тоогоор Германы их сургуулиудыг хошуучилдаг.

Viadrina European University нь Голландын Adam Mickiewicz University-тай ойр хамтын ажиллагаа тогтоон ажилладаг ба 2  их сургууль хамтран Collegium Polonicum-г байгуулжээ. Мөн их сургууль нь судалгааны хэд хэдэн институтайгаас хамгийн нэр хүндтэй нь Frankfurt Institute of Transformational Studies юм.  Уг институтийн эдийн засгийн шилжилтийн үеийн судалгаа шинжилгээнд оруулж буй хувьд нэмэр өндрөөр үнэлэгддэг.

University of Rostock

Нийтэлсэн: |

University of Rostock  нь 1419 онд байгуулагдсан Германы Ростокт байдаг улсын их сургууль юм. Их сургуулийн 600 жилийн түүхэн дэх уламжлал, шинэчлэл нь бусад их дээд сургуулиудаас ялгарах гол онцлог нь байсаар иржээ. Ростокт боловсрол судалгааны салбарын үндэс Колумбусыг Австрали тивийг нээхээс 76 жилийн өмнө буюу University of Rostock  байгуулагдахад тавигдсан байна. Өдгөө тус сургууль нь орчин үеийн сургалтын техник хэрэгсэл, шинэ барилга байгууламж гээд  цаг үеэ даган өөрчлөлт шинэчлэлтийг нэвтрүүлэн, орчин үеийн их сургууль болжээ. 14000 оюутан, 2933 багш ажилтантай тус сургууль нь шинжлэх ухааны бүхий л салбарт мэргэжилтэн бэлтгэн гаргадгийн зэрэгцээ байгалийн шинжлэх ухаан, технологийн шинжлэх ухаан, анагаах ухаан, хүмүүнлэгийн ухаан, соёл судлал зэрэг салбарыг хамарсан салбар хоорондын судалгаануудыг идэвхтэй өрнүүлдэг. Дийлэнх хөтөлбөрийн хичээлүүд Герман хэл дээр явагддаг ч бакалаврын дараах төвшний сургалт, судалгаанууд Англи хэл дээр явагддаг.

Их сургуулийн үе үеийн төгсөгчид дундаас 5 нобелийн шагналтан төрөн гарсан.

Их сургуулийн номын сан

Их сургуулийн номын сан нь 3 салбар номын сан, хэд хэдэн сургалт судалгааны мэдээлэл, шинжлэх ухааны ном зохиолоор оюутан, багш нарт үйлчилдэг тусгай номын сангуудаас бүрддэг. Их сургуулиас гаргасан статистикийн мэдээнээс  эдгээр номын сангуудад 3 сая орчин  боть ном байдаг гэсэн дүн гарчээ. Номын санд цахим сэтгүүл, өгөгдлийн сан байхыг зэрэгцээ соёлын болон шинжлэх ухааны түүхийн холбогдолтой эртний ном зохиолын тусгай цуглуулгууд хадгалагдаж байдаг.

University of Potsdam

Нийтэлсэн: |

University of Potsdam  нь Германы Берлин-Бранденбургт байдаг улсын сургууль юм. Их сургууль нь Барндэнбург, Потсдамд 4 кампустай, факультетуудын зарим барилгууд UNESCO-н дэлхийн өвд бүртгэлтэй New Palace of Sanssouci-д байдаг.

Их сургууль нь хэмжээгээр Брандэнбургт 1-т, Берлин-Брандэбургийн метрополитан бүсэд 4-т ордог. 2009 онд University of Potsdam  нь Германы шинжлэх ухааны системийн бизнесийн шинэчлэлийн агентлагаас олгодог “Excellence in Teaching” шагналыг хүртсэн.

2008-2009 оны хичээлийн жилд их сургуульд нийт 20000 оюутан суралцаж байсны 30 хувь буюу 5934 нь философийн факультет, 27 хувь буюу 5324 нь математик, шинжлэх ухааны факультетын оюутнууд байжээ.  University of Potsdam-н оюутнуудын 58 хувийг эрэгтэй оюутнууд бүрдүүлдэг, нийт оюутны 2000 орчим нь гадаадын оюутнууд байдаг.

Их сургууль нь 2007 оноос эхлэн олон улсын нэр хүндээ ахиулан судалгаа шинжилгээний үр бүтээмжийг нэмэгдүүлэх үүднээс танихуйн шинжлэх ухааны салбарт голлон судалгаа явуулах болсон. Үүнээс гадна их сургууль нь Герман, Франц, Англи хэлээр 100 гаруй мэргэжлийн хөтөлбөрийг оюутнуудад санал болгодог.

Кампус

Их сургууль нь Барндэнбург, Потсдамд 4 кампустайгаас гол кампус нь Park Sanssouci-д байдаг.

University of Greifswald

Нийтэлсэн: |

University of Greifswald Герман болон Балтикийн далайн бүс нутгийн хамгийн эртний дээд боловсролын байгууллагуудын нэг юм. Их сургуулийг байгуулагдаж байх үе буюу 1456 оны үед Германы Балтикийн далай орчмын бүс нутаг нь Шведүүдийн эзэмшилд байсан бөгөөд их сургуулийг Шведийн хамгийн эртний их сургуульд тооцдог. Өдгөө их сургууль нь 220 эрдэмтэн профессор, 10500 оюутантай орчин үеийн их сургууль болтлоо өргөжин хөгжиж чаджээ. Их сургууль одоогийн байдлаар 717 олон улсын оюутантай, их сургуулийн гадаад оюутны тоо 8 хувиар өсчээ.

Их сургууль нь нийтийн ба хувь хүний эрүүл мэнд, байгаль орчны өөрчлөлт, Балтикийн далайн орчмын бүс нутгийн соёл, плазмын физик, протоны технологи гэсэн голлох 5 салбарын хүрээнд судалгаа шинжилгээ явуулдаг.

Их сургуулийн зарим хичээлүүд бакалаврын төвшинд суралцах хүсэлтэй байгаа оюутнуудын хувьд хамрагдахыг хүсдэг  хөтөлбөрүүдийн тоонд тогтмол багтдагаас гадна Умард Европын хэл соёл, философи, Европын түүх, физик, био анагаах ухаан, уран зураг, сүмийн хөгжим зэрэг бусад хичээлүүд нь улсдаа болон олон улсад хүлээн зөвшөөрөгддөг.

Мөн их сургууль нь бакалаврын зэргийн хөтөлбөрөөрөө Германы хамгийн алдартай их сургуулиудын тоонд багтдаг ба их сургуулийн энэхүү нэр хүнд нь тав тухтай сургалтын орчин, багш оюутнуудын ойр дотно харилцаа, хамтын ажиллагаатай шууд холбоотой юм.

Номын сан

Greifswald University-н номын сан нь 1604 онд Greifswald-д байгуулагдаж Германы хамгийн анхны их сургуулийн номын сан болж байсан. Өдгөө их сургууль нь Old Campus, Science Campus зэрэг кампусуудад 2 номын сантайгаас гадна их сургуулийн тэнхим, интитутууд өөрсдийн номын сантай.

University of Applied Sciences Potsdam

Нийтэлсэн: |

1991 оноос үйл ажиллагаагаа эхлүүлэн оюутан сургах болсон University of Applied Sciences Potsdam нь дээд боловсролын залуу институт юм. Их сургуульд 23 мэргэжлийн хөтөлбөрийн 2700 орчим оюутан суралцдаг, салбартаа мэргэшсэн, дадлага туршлагатай эрдэмтэн профессоруудаар  хамт олноо бүрдүүлсэн. Их сургуулийн хичээлийн хөтөлбөр нь  иргэний инженер, нийгэм, соёлын ажил, дизайн зэрэг салбаруудыг хамардаг. Багш ажилчдын оролцоо, багш сурагчдын ойр харилцаа, хамтын ажиллагаа, орчин үеийн бүрэн тоноглогдсон анги танхим, бүс нутгийн болон орон нутгийн байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй тогтоосон нөхөрлөл, хамтын ажиллагаа зэрэг нь их сургуулийн бусад боловсролын байгууллагуудаас ялгагдах онцлог давуу талуудыг бий болгож байдаг.

Үүний зэрэгцээ их сургуулийн  хувьд хамгийн чухал хүчин зүйл бол байршил бөгөөд их сургуулийн орших өөрийн соёл, түүх, уламжлал, уран барилга болоод соёлын өвөрмөц онцлогийн хадгалсан барилга байгууламжтай, нийгэм соёл, дэд бүтцийн олон сорилтуудтай тулгараад байгаа Берлиний Потсдам хотын байдлаас авч үзэн шийдвэрлэвэл зохилтой олон асуудал бэрхшээл илтэд ажиглагдаж байдаг ба эдгээр асуудлууд нь их сургуулийн оюутан, багш нарын хувьд зорьсон зорилгодоо хүрэх гол хөдөлгөгч хүч нь болдог.

University of Applied Sciences Stralsund

Нийтэлсэн: |

University of Applied Sciences Stralsund нь голлон бизнес, аялал жуулчлал, инженерчлэл, комьпютерийн шинжлэх ухааны салбаруудад мэргэжилтэн бэлтгэдгээрээ Германы бусад их дээд сургуулиудаас ялгаатай. Их сургууль нь оюутнуудад тэдний мэргэжилд болоод өнөөгийн нийгэмд чухалд тооцогддог  дадлагад суурилсан сургалт судалгааны хөтөлбөрийг санал болгодог. Мөн их сургуулийг бусад их дээд сургуулиудаас ялгаж байдаг нэг гол онцлог  бол итгэлцэл дээр суурилсан багш сурагчдын харилцаанаас гадна эмэгтэйчүүлийн нийгэмд эзлэх байр суурь, жендерийн асуудлыг хөндсөн сургалт, судалгааны ажлуудыг дэмждэг явдал юм.

Их сургууль нь 1991 оноос  үйл ажиллагаагаа явуулж эхлэх болсон ба өдгөө жилд 3000 орчим оюутан элсүүлэн авдаг.

Боловсрол

Их сургуулийн цахилгааны инженерчлэл, комьпютерийн шинжлэх ухаан, бизнес судлал, механикийн инженерийн гэсэн 3 салбар сургууль нь дараах курсүүдийг санал болгодог:

  • Чөлөөт цаг-Аялал жуулчлалын удирдлага
  • Baltic-н удирдлага судлал
  • Бизнесийн удирдлага
  • Бизнесийн мэдээллийн онол
  • Цахилгааны инженер
  • Комьпютерийн шинжлэх ухаан
  • Механик инженер
  • Бизнесийн удирдлагын магистр
  • Анагаахын мэдээллийн онол ба био анагаахын инженерчлэл
  • Бизнесийн удирдлага

Судалгаа

University of Applied Sciences Stralsund нь сургалтаас гадна томоохон судалгааны ажлуудыг өрнүүлсээр ирсэн бөгөөд инженерчлэлийн салбарт хийгдэж буй судалгаануудын дийлэнх нь сэргээгдэх эрчим хүчний технологийн асуудлыг хөндсөн байдаг. Мөн их сургууль нь 70 гаруй их сургуультай харилцаа холбоо тогтоон хамтран ажиллахын сацуу оюутнууддаа дипломын ажлын сэдэв сонгох, дадлага хийхээс авхуулаад төгсөөд ажилд ороход хүртэл туслалцаа үзүүлдэг.

Dresden University of Technology

Нийтэлсэн: |

Dresden хотын хамгийн том дээд боловсролын байгууллага болох Dresden University of Technology улсын судалгааны их сургууль юм. Тус сургууль нь 37134 оюутантай Германы хамгийн том 10 их сургуулийн нэг, Саксонийн хамгийн том их сургуульд тооцогддог. Мөн Германы инженерчлэл, технологийн шилдэг их сургуулиудын нэг юм.

Их сургууль нь анх 1828 онд байгуулагдаж өнөөгийн Technische Universität Dresden гэх нэрээ 1961 онд авч байсан, Германы хамгийн эртний гэх тодотголтой техникийн их сургууль гэгддэг бөгөөд бүх салбарт оюутан бэлтгэдэг гэдгээрээ улсдаа хүлээн зөвшөөрөгддөг, нэр хүндтэй сургууль юм. Үүний зэрэгцээ их сургууль нь 2012 оны Excellence Initiative-д амжилт үзүүлэн “University of Excellence” цолыг хүрсэн Германы 11 их сургуулийн нэг юм.

Их сургуулийн нэр хүнд

Их сургууль нь дэлхийн шилдэг 100, Европын шилдэг 30, Германы шилдэг 10 их сургуулийн тоонд тогтмол багтдагийн зэрэгцээ иргэний инженерчлэлийн салбарт нэр хүндтэй.

Мөн их сургуулийн бизнесийн сургуулийн Саксонийн бүс нутаг дахь нөлөөлөл их, нэн ялангуяа үйлдвэрлэлийн инженерчлэл, бизнесийн мэдээллийн системийн мэргэжлээр бэлтгэн гаргаж буй төгсөгчдийн чанараараа хүлээн зөвшөөрөгддөг.

Олон улсын хамтын ажиллагаа

Dresden University of Technology нь Германы ууган их сургуулиудын нэг болохынхоо хувьд Вьетнамын Ханойд салбар сургуулиа нээн, шинжлэх ухааны олон салбарт магистерийн хөтөлбөрийг санал болгохын сацуу Boston UniversityGeorgetown UniversityHarvard Medical SchoolTongji University , POSTECH зэрэг олон улсын их сургуулиудтай хамтран ажилладаг.

Кампус

TU Dresden нь campus university бөгөөд их сургуулийн зарим барилгууд нь 100 гаруй жилийн настай байдаг.  Их сургуулийн эдгээр барилгуудад урлагийн nouveau хэв загвар нэлээдгүй шингэсэн байдаг. Сүүлийн жилүүдэд их сургууль энэ түүхэн барилгуудаа шинэчлэн завсарлаж орчин үеийн хэв загвартай болгож байгаа. Их сургуулийн гол кампус нь Dresden хотын өмнөд хэсэгт байрладаг.

Technical University of Applied Sciences Wildau

Нийтэлсэн: |

Technical University of Applied Sciences Wildau Германы Брандэнбург холбооны мужид байрлах, хавсарга шинжлэх ухааны 5 их сургуулийн нэг юм. Их сургууль нь Германы нийслэл Берлин хотод байдаг.

Сургалтын хөтөлбөр

Technical University of Applied Sciences Wildau нь тэнхимийн 20, алсын зайн 2 сургалтын хөтөлбөрийг санал болгодог. Их сургуулийн зэрэг олгох курсүүдэд уламжлалт инженерийн хичээлүүдээс гадна бизнесийн удирдлага, захиргаа ба хууль, бизнес ба хуулийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг багтдаг. Мөн их сургууль нь материал техникийн хангамжийн чиглэлийн хөтөлбөрийг санал болгодог, Бардэнбургийн ганц их сургуулиас гадна телематик холбоо буюу компьютер ашиглан  алсаас удирдах холбооны мэргэжлээр оюутан сургаж эхэлсэн Германы хамгийн анхны их сургууль юм.

Их сургуулийн оюутнуудын хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн магистр, бакалавр зэрэг эрдмийн зэрэгтэй төгсдөг.