
Танилцуулга:
Өмнө нь Вулвичийн Политехник, Темзийн Политехник зэргээр нэрлэгдэж байсан Гринвичийн их сургууль нь Их Британийн Лондон, Кент хотод байрладаг улсын их сургууль юм.
Их сургуулийн гол кампус нь Хуучин Тэнгисийн цэргийн коллежид байрладаг бөгөөд Эвэри Хилл кампусын хамт Гринвичийн Бороу хотод байдаг. Гринвич их сургууль нь мөн Кентийн Медвей-д зайны кампустай. Их сургууль нь архитектур, бизнес, комьпютер тооцоолол, математик, боловсрол, инженерчлэл, хүмүүнлэг, далайн судлал, байгалийн ухаан, эм зүй, нийгмийн ухааны хөтөлбөрүүдийг явуулдаг байна. Гринвичийн төгсөгчдөөс Нобелийн хоёр шагналтан төрсөн байдаг. 2019 онд тус их сургууль нь Их Британид болон олон улсад хүн, амьтны өвчлөлтэй тэмцэх зорилгоор хортон шавьжтай тэмцэх, хяналт тавих чиглэлээр судалгаа хийж Хатан хааны ойн баярын шагнал хүртсэн байна.
Товч мэдээлэл:
Кампус:
Greenwich Campus

Гринвичийн кампус нь ихэвчлэн Хуучин Тэнгисийн цэргийн коллежид байрладаг бөгөөд 1990-ээд оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.
Тус кампус дээр Бизнесийн сургууль, Либерал урлаг, Шинжлэх ухааны сургууль, их сургуулийн Гринвич далайн институт, болон далайн менежмент, түүхийн сургалт, судалгааны хүрээлэнгүүд байрладаг .
Кампус нь Стокуэлл гудамжинд томоохон номын сантай бөгөөд номын сан нь олон тооны ном, сэтгүүл, лингафон, 300 компьютерийн байгууламжтай. Кампусын бусад байгууламжуудад мэргэжлийн комьпютерийн лаборатори, телевизийн студи зэрэг орно.
Avery Hill Campus

Эвери Хилл кампус нь Mansion ба Southwood гэсэн хоёр газартай. Эдгээр нь хоёулаа Лондонгийн зүүн өмнөд хэсэг, Гринвичийн Бороу дахь 86 акр газар бүхий Эвери Хилл цэцэрлэгт хүрээлэнд байрладаг.
Оюутны хотхонд Боловсрол, Эрүүл мэндийн сургууль байрладаг. Кампусын байгууламжуудад компьютерийн лаборатори, номын сан, телевизийн студи, спортын танхим, 220 хүний суудалтай лекцийн театр, спорт, сургалтын төв зэрэг орно. Southwood нь клиникийн ур чадварын лабораторитой ба энэ нь дадлагажигч эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд практик туршлага хуримтлуулах боломжийг олгодог. Кампусын цогцолбор нь оюутны байр, ердийн дэлгүүр, угаалгын газар зэргээр хангадаг. Цогцолборын төвд байрлах Dome нь хоолны цэг, биеийн тамирын заалтай. Мөн Америк хөл бөмбөг, хөл бөмбөг, битүү талбай, теннисний талбай, бүжгийн студи зэрэг кампус дээр бий.
Medway Campus

Медвэй кампус нь инженерчлэл, шинжлэх ухааны сургууль, Байгалийн нөөцийн хүрээлэн, Боловсрол, Хүний нөөцийн чиглэлийн судалгааны хүрээлэн зэргийг агуулна. Кампус нь мөн Гринвич, Кентийн их сургуулиудын хамтарсан Медвейгийн эм зүйн сургуулийг агуулдаг. Боловсрол, эрүүл мэндийн сургуулийн хэд хэдэн хөтөлбөрүүд Medway кампус-д явагддаг. Кампусын номын сан, компьютер, сургалтын талбай, сургалтын өрөө бүхий сургалтын цогц төв болдог бөгөөд кампусын нийгмийн байгууламжуудад спортын танхим, баар, спорт заал, теннисний талбай зэрэг багтдаг.
Номын сан:
Медвэй хотхонд байрлах их сургуулийн номын сан нь Кентийн их сургууль, Кентербери Кристийн сүмийн их сургуультай хамтран ажилладаг ба тус номын сан нь орон нутгийн бүх хүмүүст нээлттэй байдаг.
Их сургуулийн номын сан, компьютерийн лаборатори бүр нь долоо хоногийн долоон өдөр шөнийн 00 цаг хүртэл ажилладаг.
Их сургуулийн үзүүлэлт:
2023 оны байдлаар улсдаа:
Complete сэтгүүлийн жагсаалтаар – #90
Guardian сэтгүүлийн жагсаалтаар – #90
Times / Sunday Times жагсаалтаар – #84
2023 оны байдлаар дэлхийд:
QS дэлхийн их сургуулиудын жагсаалтаар – #901
Times Higher Education жагсаалтаар – #501-600