Notice:Trying to access array offset on value of type bool in /home/customer/www/nogoonjade.mn/public_html/wp-content/themes/salient/functions.php on line 2220

GES Global

Нийтэлсэн: |

GES дэлхийн боловсролын үйлчилгээ нь 2000 онд Малайзын Саравакийн Себугийн оюутнуудад дээд боловсрол олгох зорилгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Тус байгууллага нь ийн үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн тасралтгүй өргөжин хөгжиж Зүүн Малайзын хэд хэдэн газар салбар коллежоо байгуулсан.

Сүүлийн 10 гаруй жил GES-н мэргэшсэн туршлагатай зөвлөхүүд оюутан сурагчдад Австрали, Канад, Малайз, Шинэ Зеланд, Сингапур, Англи, Америкийн олон нэр хүндтэй сургууль, коллеж, их сургуулиудад элсэн суралцах талаарх зөвлөгөө мэдээллээр ханган туслалцаа үзүүлсээр иржээ.

GES GLOBAL нь оюутнуудад хамгийн шилдэг боловсрол жуучлалын хөтөлбөрийг санал болгохыг зорьдог ба байгууллагын боловсролын зөвлөхүүдийн баг тухайн оюутныг сонгосон мэргэжлийнхээ салбарт өөрийн эзэмших ёстой мэдлэг, чадварыг бүрэн эзэмшихэд нь туслах, тэднийг зоригжуулах үүднээс бүх хүч хөдөлмөр, оюун ухаанаа дайчлан ажилладаг.  GES GLOBAL-н үүрэг бол оюутнуудад өөрсдийн хүсэл эрмэлзэл, авьяас чадвартаа тохирох курсийн сонгон суралцахад туслах явдал юм. Оюутнууд ийн сонгосон курсээ дүүрэгнсий дараа GES тэднийг их сургуулийн элсэлтэд бүртгүүлэх, UCAS-н аппликешн бөглөх зэрэг дараагийн чухал алхмуудыг хийхэд туслах хөтөч нь болж өгдөг.

GES-н үүрэг оролцоо оюутнууд сургалтаа дүүргэснээр дуусахгүй бөгөөд байгууллагын зүгээс тэдэнд дараагийн шатны сургалтын шинэ орчинд дасан зохицоход тусалж, GES-р зуучлуулан  тухайн их сургууль, коллежид суралцаж буй оюутнуудтай холбож өгдөг.