Kristianstad University Sweden

Нийтэлсэн: |
Танилцуулга

Кристианстад их сургууль нь 1977 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 1995 онд одоогийн оюутны хотхондоо орж, өдгөө 14,000 оюутан сурагч 500 гаруй ажилчидтай үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сургууль нь хотын төвөөс ердөө 10 минутын зайд оршидог. Кристианстад их сургуулийн оюутнууд ажлын зах зээл дээр хамгийн эрэлт хэрэгцээтэй байгаа мэдлэг, чадваруудыг суралцахаас гадна орчин үеийн шинжлэх ухааны нийгэмлэг шаарддаг бүхий л шаардлагыг хангах чадвартай болдог аж. Их сургууль нь сургалт, зан үйл, нийгэм, байгалийн ба эрүүл мэндийн шинжлэх ухаан, бизнесийн удирдлага, инженерчлэлийн чиглэлүүдээр сургалт явуулдаг.

Кристианстад их сургуулийн салбар сургууль болон тэнхимүүд:

Эрүүл мэндийн шинжлэх ухааны салбар сургууль:

  • Сувилахуй, эрүүл мэндийн шинжлэх ухааны тэнхим
  • Амны хөндийн эрүүл мэндийн тэнхим
  • Олон нийтийн эрүүл мэндийн тэнхим
  • Нийгмийн ухааны тэнхим

Байгалийн ухааны салбар сургууль:

  • Компьютерийн шинжлэх ухааны тэнхим
  • Хүнс, хоол судлалын тэнхим
  • Хүрээлэн буй орчин, био шинжлэх ухааны тэнхим

Болосвролын салбар сургууль:

  • Хүмүүнлэгийн ухааны тэнхим
  • Математик, шинжлэх ухааны боловсролын тэнхим
  • Сэтгэл судлалын тэнхим
  • Сургуулийн өмнөх болон дараах сургалтад мэргэшсэн боловсролын шинжлэх ухааны тэнхим
  • Бага, дунд, тусгай сургуулийн сургалтад мэргэшсэн боловсролын шинжлэх ухааны тэнхим

Бизнесийн салбар сургууль:

  • Бизнесийн тэнхим
  • Дизайны тэнхим
  • Ажлын шинжлэх ухааны тэнхим
Оюутны хотхон

Их сургуулийн оюутны хотхонд та хэрэгтэй бүхнээ нэг дороос олж болно. Тус оюутны хотхонд номын сан, ресторан, кафе, оюутны холбоо, эрүүл мэндийн төв, оюутны дотуур байр зэрэг бүгд нэр дор байрладаг.

Номын сан

Оюутны хотхоны голд байрлах номын сан нь олон уншлагын танхим, комьпютерийн өрөө, ном уншиж мөн амрах боломжтой орчинг бүрдүүлж өгсөн. Тус номын санд хэвлэмэл болон цахим хэлбэрийн 60,000 гаруй материал агуулагддаг байна.

Судалгааны чиглэлүүд:
  • Боловсролын шинжлэх ухаан
  • Эрүүл мэндийн шинжлэх ухаан
  • Хүрээлэн буй орчин, байгалийн шинжлэх ухаан
  • Хүмүүнлэгийн ба нийгмийн ухаан
  • Бизнес
  • Инженерчлэл

LUND UNIVERSITY

Нийтэлсэн: |

Лүнд Их Сургууль нь Дэлхийн шилдэг 100 Их Сургуулийн жагсаалтад тогтмол эрэмбэлэгддэг Шведийн улсын их сургууль юм. Тус сургууль нь Шведийн Сканиа мужийн Лүнд хотод байрладаг бөгөөд 1425 онд Лүнд Сүмийн дэргэдэх Францискан шашны их сургууль баригдаж байх үеэс үүсэлтэй. Швед улс 1658 оны Роскилдэ хэлэлцээрээр Сканиа мужыг Дани улсаас авсны дараа тус сургуулийг Лүнд сүмийн дэргэдэх хуучин Францискан шашны их сургууль оронд 1666 онд үүсгэн байгуулсан.

Лүнд их сургууль нь 8 салбартайгаас гадна Малмо, Хэлсинборг хотноо хоёр Кампустай. Эдгээр кампуст нийт 40000 оюутан 270 төрлийн сургалтын хөтөлбөр, 1,300 чөлөөт сонголтын хичээлээс сонгон суралцаж байна. Лүнд Их сургууль нь 70 гаруй орны 600 гаруй их сургуулиудтай түншлэн ажилладаг Европын Судалгааны Их Сургуулиудын Холбоо болон дэлхийн Universitas 21 сүлжээний гишүүн сургууь юм.

Дэлхийн тэргүүлэх судалгааны байгууламж:

Шведийн Лүнд хотод байрлах Лунд их сургуулийн MAX IV лаборатори нь материал судлал, биологийн зүйлийн бүтэц, хими, нанотехнологи зэрэг чиглэлээр судалгааг явуулдаг. Уг лаборатори нь Шведийн хаан, Эрхэмсэг ноён Карл XVI Густаф, Шведийн Ерөнхий сайд Стефан Лёфвен нарын оролцоотойгоор 2016 онд ашиглалтанд орсон синхротон цацрагийн судалгааны  үндэсний хэмжээний цахилгаан хурдасгуур бүхий лаборатори юм. MAX IV байгууламж нь эрдэм шинжилгээ, судалгаа хөгжлийн дэд бүтэцэд хийсэн Шведийн хамгийн том хөрөнгө оруулалт бөгөөд Лаборатори нь Жил бүр дэлхий өнцөг булан бүрээс 2000 гаруй эрдэмтэн судлаачдыг хүлээн авдаг.

European Spallation Source (ESS)  байгууламж нь 2023 онд нээгдэх Дэлхийн хамгийн хүчирхэг нейтрон эх үүсвэрийг ашигладаг олон талт шинжлэх ухааны судалгааны төв болно. Эрдэмтэн судлаачдад энэ байгууламж нь хуванцар, уургаас эхлээд эм, молекул хүртэлх өдөр тутмын амьдрал ашиглагдах материал судлалын шинэ нээлтүүдийг хийх боломжийг олгох юм. Байгууламжийг аварга том микроскоптой зүйрлэж болох бөгөөд энэ байгууламжид анагаах ухаан, хүрээлэн буй орчин, уур амьсгал (өөрчлөлт), холбоо, тээврийн салбарт хийгдэх хүн төрөлхтний ирээдүйн томоохон нээлтүүд хийгдэж цаашид дэлхийн материал судлалын шинжлэх ухаан, аж үйлдвэрлэлийн салбарт томоохон нөлөө үзүүлнэ гэж салбарын судлаачид дүгнэж байна.

Лүнд Их сургуулийн кампус

Тус сургуулийн байгууламжууд нь Сканиа мужын Лүнд хотноо буюу төв Малмо хотоос 15км зайд, Копенхеган хотоос 50км зайд байрлах ба Лүндийн оюутан ажилчид нь хотыг бараг л тэр чигт нь их сургууль мэт харагдуулна. Лүнд Их Сургууль нь Лүнд сүмийн хажууд байрлах Лүндагард паркын төвд байрлалтай бол бусад тэнхимүүд, их сургуулийн 100 гаруй барилгууд нь хотоор тархан байрладаг. Лүндагард Паркын хойд хэсгээс сургуулийн судалгааны эмнэлэгийн барилгын хэсэгтэй залган Инженерийн Салбар Сургуулийн томоохон Кампус байрлах бөгөөд хотын зүүн хойд зах руу их сургуулийн бусад салбар сургууль хичээлийн барилгууд үргэлжилнэ. Төв номын сан нь Паркын хойд зүгт 400 метрийн зайд сургуулийн сургалт судалгааны эмнэлэгийн томоохон хотхонтой зэрэгцэн байрладаг байна.

ШВЕД УЛСЫН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТ
Их сургуулийн номын сан

Лүнд их сургуулийн номын сан 1668 онд үүсгэн байгуулагдсан Швед улсын хамгийн анхны, хамгийн том номын сангийн нэг юм. 1698 оноос хойш Швед улсын хэмжээнд хэвлэгдсэн бүх хэвлэлүүдийн хууль ёсны хуулбарыг хүлээн авдаг Шведийн 6 номын сан байдаг ч зөвхөн Лүнд Их Сургуулийн номын сан болон Стокхолм дахь үндэсний төв номын сангууд тус хуулбаруудыг хойч үедээ зориулан хадгалах үүргийг хүлээдэг байна. Номын сангийн тал гаруй хувийг Шведийн хэвлэл эзэлдэг ба номын сангийн нийт тавиуруудын урт нь 119км-тэй тэнцэнэ. Номын сан нь 33 салбартай бөгөөд эдгээр нь нийт 2600 уншлагын ширээтэй, жилд 620,000 номыг уншигчидад олгодог байна. Номын сангийн одоогийн үндсэн барилга болох Helgonabacken нь 1907 онд нээгдсэн бол хуучин барилга Liberiet нь 15 дугаар зуунд баригдаж байжээ

Лүнд Их Сургуулиас гарсан нээлтүүдийн заримаас

1847 | Мөстлөгийн үеийн онол

1953 | Эмнэлэгийн хэт авиа оношлогооны технологи

1956 | Хүний хромсомын тоо

1966 | Астмын эм бэлдмэл

1972 | Inkjet хэвлэгч

1994 | Bluetooth

1997 | Хурууны хээ танигч

2004 | Хүний царай таних технологи

2008 | MR технологийг ашиглан хавдрын оношлогоо

2012 | Дэлхийн хамгийн их усны хэмнэлтэй шүршүүр

2013 | Open and alternative map service

2013 | Хорт хавдар оношлох энгийн бөгөөд илүү нарийвчилсан шинэ арга гэх мэт нийгэмд өндөр ач холбогдолтой нээлт, шинэ санаануудыг хэдэн зууны туршид Лүнд Их Сургуулын судлаачид хийсээр ирсэн байна.

Голлох эрдэм шинжилгээ, судалгааны ажлын салбар:
  • Неврологи
  • Хавдар
  • Чихрийн шижин
  • Үүдэл эсийн эмчилгээ
  • Эпидиомологи
  • Инноваци ба бизнес эрхлэлт
  • Ойрхи Дорнодын судалгаа
  • Байгаль орчин, Цаг уур, Био-тархалт
  • Танин мэдэхүйн шинжлэх ухаан
  • Математикийн шинжлэх ухаан, гадаргын физик, нанотехнологи
  • Дэвшилтэт лазерийн физик болон спектроскопи
  • Автомат удирдлага болон нарийн систем
  • Хувьсал, экологи, амьтны шилжилт хөдөлгөөний хэлбэр
  • Мэдээллийн технологи ба хөдөлгөөнт холбоо
  • CASE буюу Хөгшрөлт болон настай хүмүүсийн амьдрах орчин
  • Metalund буюу нийгмийн эрүүл мэндэд зонхилох асуудал болдог халдварт өвчнүүдэд үзүүлэх байгаль орчны хүчин зүйл
Лүнд их сургуулийг сонгох шалтгаан
  1. 1666 онд байгуулагдсан. Хойд Европ дахь хамгийн эртний, сургалт судалгааны шинжилгээний хамгийн өргөн хүрээг хамарсан сургууль юм
  2. Дэлхийн шилдэг 100 их сургуулийн нэг
  3. Швед улсын дээд боловсролын цогцолбор
  4. Швед улсад сурч буй олон улсын оюутнуудын # 1 сонголт, олон улсын хэмжээний 100 гаруй хөтөлбөрийн сонголт, оюутан солилцоо, докторын зэрэг олгох сургалтыг санал болгодог
  5. 40,000 оюутантай улсын их сургууль
  6. 130 гаруй орны оюутан суралцаж буй жинхэнэ олон улсын оюутны хотхоны жишиг болж чадсан.
  7. Шведийн улсын хамгийн аюулгүй оюутны хотхон
  8. Төгсөгчдийн ажил эрхлэлтийн байдлаар дэлхийд эхний 100-д жагсдаг
  9. Лүнд Их сургууль нь үйл ажиллагаагаа өргөн хүрээнд төлөвлөж явуулдаг нь салбар хоорондын судалгаа цаашлаад Боловсролын салбарын хөгжлийн шинэ боломжуудыг бий болгодог