Notice:Trying to access array offset on value of type bool in /home/customer/www/nogoonjade.mn/public_html/wp-content/themes/salient/functions.php on line 2220

BUSINESS AND HOTEL MANAGEMENT SCHOOL

Нийтэлсэн: |
Танилуулга

B.H.M.S /Business and Hotel Management School/нь Швейцарь улсын Люцерн хотод байрладаг Benedict Education Group-ийн салбар “Бизнес болон Зочид буудал, Зочлохуйн үйлчилгээ менежмент”-ийн  хувийн Их Дээд Сургууль юм. Сургалтын хөтөлбөрүүд нь EduQua-ааp шалгагдан Robert Gordon University (UK) сургуулиар албан ёсоор магадлан итгэмжлэгдсэн ба давхар тус их сургуулийн дипломтой төгсөнө. Robert Gordon University нь Шотландын нэр хүндтэй улсын сургууль юм.

B.H.M.S-ийн сургуулийн болон оюутны дотуур байр нь үзэсгэлэнт Швейцарын Люцерн хотын зүрхэнд байрладаг. Кампус нь хотын төвдөө байрладаг бөгөөд оюутнууд сурч амьдрахад хамгийн тааламжтай нөхцөл бүрдсэн байдаг. Сургууль нь оюутнуудад зориулсан өндөр чанартай өвөрмөц сургалтын хэв маягаараа бусад их дээд сургуулиудаас ялгардаг. Мөн B.H.M.S-нь энэ чиглэлийн Швейцарын 5 дахь шилдэг их сургууль юм.

Кампус

Люцерн хотын төвд байрлах B.H.M.S.-ийн кампус нь кафе, супермаркет, баар, дэлгүүр, ресторантай ойр 24 цагийн харуул хамгаалалт бүхий оюутны хотхоны байршлыг санал болгодог. Сургуулийн гол кампус нь B.H.M.S. Сити кампус бөгөөд оюутны дотуур байр, оюутны амралтын газар (бильярдын талбай гэх мэт), сургалтын танхим, оффисууд, ресторан зэрэг байрлана. B.H.M.S. нь Люцерн хотын төвд орчин үеийн судалгааны 4 байгууламжтай бөгөөд бүгд бие биенээсээ 5-10 минутын зайд байрладаг.

B.H.M.S-ийн төгсөгчид ДЭЛХИЙН шилдэг Зочид буудал, амралтын газруудад ажилладаг
  • Soho Grand Hotel, New York City, USA
  • Windsor Court Hotel, New Orleans, USA
  • Bacara Resort & Spa, Santa Barbara, Californaia, USA
  • Sheraton Nashville Downtown Hotel, Nashville, USA
  • Marriott Harbor Beach, Fort Lauderdale, Florida, USA
  • The Peabody, Memphis, USA
  • Hilton Park Lane, London, UK
  • Egerton Grey County House Hotel, Cardiff, UK
  • Hilton Hotel, Leicester, UK
  • Yum Brands, Saskatchewan, Canada
  • Kingfisher Airlines, India
  • Lalit Intercontinental Hotel, Mumbai, India
  • Mandarin Oriental, Sanya, China
  • Shangri La Hotel, Changchun, China
  • Sheraton Hotel, Ho Chi Minh City, Vietnam
  • Melia Hotel, Hanoi, Vietnam
  • Shangri La Hotel, Bangkok, Thailand
  • Le Meridian Hotel, Singapore
  • Holiday Inn, Hong Kong
"Business and Hotel Management School"-ийг сонгох 5 шалтгаан
  1. Швейцарь Улсын боловсролын системээс суралцах

Швейцарь улс нь дэлхийд өрсөлдөх чадвараараа тэргүүлэгч улсуудын нэг бөгөөд нэр хүндтэй их сургуулиуд болон багш нараараа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн.  Тус сургуулийн оюутнууд ирээдүйн ажлын карьертаа ДЭЛХИЙД өрсөлдөх чухал чадваруудыг олж авдаг.

  1. Олон үнтэстнүүдийн соёлын орчин, дэлхийтэй харилцах гүүр

Олон улсын, олон өөр соёлын орчинд суралцах нь ирээдүйн Дэлхийн иргэн, цаашлаад манлайлагч болох ур чадваруудыг олж авах боломжыг олгодог.

  1. Мэргэжилтнүүдээс суралцаж Зочлохуйн салбарын манайлагч болох

Салбарын шилдэг мэргэжилтнүүдийн мэргэжлийн чадвар, туршлагыг дэргэдээс нь суралцах боломж тус сургуулийн оюутнуудад олддог том боломжуудын нэг юм. B.H.M.S -ийн тэнхимийн багш нар олон өөр соёлтой улс, орнуудаас ирсэн оюутнуудтай ажиллахдаа туршлагажсан байдаг нь тэдний төгсөгч бүр энэ салбарын шилдэг Мэргэжилтэн болоход нөлөөлдөг.

  1. Мэргэжлээрээ дадлагажиж, цалин авах боломж

B.H.M.S-ийн хөтөлбөрүүд дадлагын хугацаанд практик мэдлэг, ажлын туршлага хуримтлуулах боломжийг олгодог. Дадлага хийх хугацаандаа өөрийн зорилгодоо хүрэх боломжийг нээж, туршлага хуримтлуулснаар төгсөөд ажлын байран дээр гарахад хэдийнээ бэлтгэгдэхийн зэрэгцээ 6 сар тэнхимийн сургалт авсны дараа 4-6 сард нь цалинтай дадлага хийж, хамгийн багадаа сард нийт 2,179 Швейцарь франкийн цалин, урамшуулал авах боломжтой байдаг

  1. Олон улсад карьер хөөх хязгааргүй боломжууд

B.H.M.S -д суралцсанаар таны өмнө амьдралыг тань өөрчлөх олон боломжууд нээгддэг. Үүний нэг нь сургуулиа амжилттай төгссөний дараа B.H.М.S-ийн харьяа  Masterwork компаниар дамжуулан 100% ажлын байраар хангагдах боломж юм. B.H.M.S-ийн эзэмшдэг энэхүү компани нь олон улсад маш өргөн цар хүрээтэй хамтын ажиллагааныхаа хүрээнд магистр, бакалаврын хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн төгсөгчдөд дэлхийн хаана ч ажиллаж, амьдрах боломжийг нээж өгдөг.

Яагаад Швейцарь гэж?

Хамгийн багадаа 7,000 олон улсын оюутантай байдаг Швейцарь улс нь аюлгүй байдал, амьжиргааны түвшин, хэл соёлын хувьд хэн бүхний анхаарлыг татдаг бөгөөд Европын төвд оршдог Швейцарь улсын байршил нь маш том давуу тал болдог байна.

Яагаад Люцерн хот гэж?

Люцерн хот нь Швейцарь улсын аялал жуулчлалын  төв цэг бөгөөд хамгийн их жуулчинтай жинхэнэ олон улсын хот юм. Алдартай бэлэг дурсгал, цагийн дэлгүүрээс эхлээд үзэсгэлэнтэй нуурын дагуу байршил, өндөр уул нурууд нь тус хотыг зорисон хэн бүхний аялалыг сэтгэл хөдөлгөм болгож өгдөг. Түүнчлэн Люцерн хот нь Европын хойд болон өмнөд хэсгийг холбосон хамгийн чухал байрлалд байдаг бөгөөд 6 өөр чиглэлд холбогдсон төмөр замтай. Энэ нь Европын бусад Милан, Франкфүрт, Парис зэрэг хотууд-руу маш хялбархан хүрэх боломжийг бий болгодог.