Notice:Trying to access array offset on value of type bool in /home/customer/www/nogoonjade.mn/public_html/wp-content/themes/salient/functions.php on line 2220
All Posts By

jade

Гадаадад суралцах хүмүүсийн гарын авлага

Нийтэлсэн: | Uncategorized @mn, Мэдээ | Сэтгэгдэлгүй

Та өнөөдөр өндөр хөгжилтэй орнуудад сурч боловсрон дэлхийн хаана ч ажиллах эрхтэй болж, дэлхийтэй хөл нийлүүлмээр байна уу? Тэгвэл дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.

Хэлний мэдлэг


Бага байхад ах, эгч нараасаа “Англи хэл сайн сураарай, хэл сур” гэдэг үгийг байнга л сонсдог байсан байх. Учир юундаа гэвэл тэд хэлний мэдлэггүйгээс болж олон сайхан боломжийн ард хоцорч, өөрийгөө цааш хөгжүүлэхэд бэрхшээл тулгарч байсандаа болов уу.

“Нэг жил өдөр шөнөгүй сайн бэлдэж Англи хэл сураад, дээрээс нь IELTS, TOEFL-ийн өндөр оноо авч чадвал дэлхий чиний өмнө үүдээ нээх болно” гэж багш минь хэдэн жилийн өмнө хэлсэн. Ирээдүйг харсан хүн шиг л хэлсэн нь сонин. Олон улсад боловсрол эзэмшихийг хүсэж л байгаа бол Англи хэлний албан ёсны шалгалтуудыг өгөх шаардлагатай.

IELTS-(International English Language Testing System) энэхүү шалгалтыг Их Британи, Канад, Австрали, Ирланд, Шинэ Зеландын их сургууль, коллеж  АНУ-ын 3000 гаруй сургууль хүлээн зөвшөөрдөг. IELTS нь academic IELTS, general training IELTS гэсэн 2 хэлбэртэй.

Acedemic IELTS-ийг гадаад оронд удаан хугацаагаар суралцах хүсэлтэй хүмүүс, нарийн мэргэжлээр ажиллагсад, General training IELTS-г цагаачлах болон богино хугацааны курст суралцах хүсэлтэй хүмүүст өгдөг. Уг шалгалт нь сонсох, унших, бичих, ярих чадварыг шалгадаг ба 0-9 оноогоор үнэлэгддэг. Мөн шалгалт өгсөн өдөрөөс хойш 2 жил хүчинтэй

TOEFL-(the Test of English as a Foreign Language) Дэлхийн 130 орны 7500 гаруй нэр хүндтэй их сургууль, коллеж уг шалгалтын дүн болон тодорхойлтыг оюутан элсүүлж авахдаа гол шалгуур болгодог. TOEFL IBT-г өгсөн хүмүүс олон улсын стандартын дагуу тодорхойлогддог учир Монголын нэр хүндтэй байгууллагуудад ажилд ороход их сургуулийн дипломоос илүү уг шалгалтын оноог шаарддаг болсон. Уг шалгалтыг албан ёсны (Official Toefl) байгууллагын (Institutional TOEFL) гэж 2 ангилдаг.

Боловсрол


Ирээдүйд хийх хамгийн зөв хөрөнгө оруулалт бол боловсрол юм. Тэр дундаа хамгийн өндөр боловсрол болон, сурах орчны хувьд сайн үнэлгээтэй орнуудаас дурдвал:

1. АНУ

Дэлхийн шилдэг 10 сургуулийн зургаа нь АНУ-д байдаг бөгөөд түүнчлэн АНУ-ын хэмжээнд таван төрлийн эрдмийн зэрэг олгодог нийт 4352 коллеж, их сургууль үйл ажиллагаа явуулж байгаа нь тухайн улсын боловсролын систем хэр өндөр түвшинд хөгжсөн байгааг харуулж байна. Жил бүр 780 мянга гаруй оюутан тус улсад инженер, анагаах ухаан, урлаг, математик, компьютер зэрэг боловсролын тэргүүлэх чиглэлээр боловсрол эзэмшихээр ирдэг байна.

2. Их Британи

Их британийн боловсролын тогтолцоо нь практик сургалт голлодог бөгөөд Английн соёлийн олон талт байдал, болон амьдралын сонирхолтой хэв маягт татагдан оюутнууд тус улсыг зорьдог байна. Мөн үүнээс гадна дэлхийн алдартай Оксфорд болон Кембриж зэрэг сургуулиуд тухайн улсын голлох нүүр царай болдог болов уу. Сургалтын төлбөрийн хувьд ойролцоогоор 9000 фунт стерлинг байдаг нь харьцангуй өндөртөө ордог, гэсэн хэдий ч мөн л гадаад оюутнуудад зориулсан өндөр тэтгэлэг үүд байнга зарлагддаг билээ.

3.  Франц

Францад нийт 83 улсын их сургууль байдаг ба төрөөс диплом олгох нарийн тогтолцооноос хамаарч төрөөс санхүүжүүлдэг байна. Сургуулиудад бүртгүүлсэн оюутны 29 орчим хувь нь гадаад оюутнууд байдаг байна.

4.  Канад

Канад улс нь ажиллаж амьдрахад хамгийн таатай орны нэгд тооцогддог мөн энэ улс нь дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн амьдралын таатай орчин, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ болон аюулгүй байдлаараа алдартай. Мөн түүнчлэн Канад улс нь гадаад оюутнууд Канадад төгсөөд дараагаар нь ажлын тодорхой туршлагатай бол тухайн улсад байнгын оршин суух өгдөгөөрөө мөн давуу талтай байна.

5. Итали

Итали улс нь дэлхийд тэргүүлэх өндөр боловсролын тоонд зүй ёсоор ордог билээ. Нийт 89 их, дээд сургуультай бөгөөд 32 мянган гадаад оюутан солилцоогоор сургадаг байна. Гадаад оюутнуудыг татдаг шалтгаан бол тус улсын барилга байгууламжийн сонирхолтой шийдэл болон хүмүүсийн биеээ авч яваа байдал зэрэг нь дизайн чиглэлийн хүмүүс очиж мөн сурдаг байна.

Гэх мэтчилэн өндөр хөгжилтэй орнуудын боловсрол ч гэлтгүй хөгжиж буй орнуудын сайн сургуулиас дурдвал цөөнгүй юм.

Гарц


Бидний үеийн залуус болон, эцэг эхчүүдийн нилээдгүй хувийн маш буруу ташаа мэдээлэлтэй явдаг нэг том асуудал бол дэлхийн топ сургуульд сурах цаашлаад гадаадад боловсрол эзэмших тал дээр боломжгүй мэт боддог нэг шалтгаан бол сургалтын төлбөр цаашлаад амьдрах зардал гэх мэт зүйлсээс шантарч бага зардлаар өөрийн хүсээгүй дээд боловсрол эзэмшээд, ажлын талбар дээр гараад голлогддог үзэгдэл манай улсад маш их байгаа билээ. Үүнийг шийдэх гарц бол залуус бид хэлний мэдлэг, ахлах сургуулийнхан дундаж оноодоо анхаарч мөн тус сургуулиудийн шаарддаг IELTS, TOEFL зэрэг шалгалтаас өндөр оноо авсанаар бүхий л боломжгүй мэт бодож явсан хаалгууд бидний өмнө нээгдэх юм.

Зөвлөгөө


Гадаадын их дээд сургуульд хүсэлт гаргах, материал бүрдүүлэх гэх мэт хэрхэн хааанаас эхлэхээ мэдэхгүй асуудал хүн бүрт тулгардаг тиймээс мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө мэдээлэл авахыг зөвлөж байна. Мөн боловсролын үзэсгэлэн яармагт оролцох нь таны мэдэхгүй илүү олон боломжийг нээж өгөх давуу талтай байдаг.

“Олон улсын боловсролын үзэсгэлэн 2019”

Хэрхэн амжилттай тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах вэ? Гадаадад боловсролд эзэмшихэд шаардлагатай мэдээ, мэдээлэл, зөвлөгөөг дэлхийн шилдэг их, дээд сургуулийн төлөөлөгчид өгөх болно.

IELTS гэж юу вэ?

Нийтэлсэн: | ielts, Мэдээ | Сэтгэгдэлгүй

The International English Language Testing System (IELTS) буюу “Олон улсын англи хэлний сорилын систем” нь дэлхийн англи хэлтэй орнуудад суралцаж, ажиллахыг эрмэлзэж буй хүн бүрийн Англи хэлний чадварыг үнэлэх шалгалт юм. IELTS нь дотроо GENERAL IELTS болон ACADEMIC IELTS гэсэн 2 төрөлтэй.

General IELTS-ийн шалгалт

Энэхүү шалгалт нь гадаадад цагаачлах болон ажиллах гэж байгаа хүмүүст зориулсан ерөнхий Англи хэлний мэдлэгийн шалгалт юм.

Academic IELTS-ийн шалгалт

Академик шалгалт нь гадаадын их дээд сургууль, коллеж, сургалтын төвүүдэд суралцах сонирхолтой хүмүүст зориулагдсан байдаг. Энэхү шалгалтыг өгснөөрөө Англи хэлтэй аль ч улсын их дээд сургуульд бакалавр, магистр болон докторын  түвшний ямар ч хөтөлбөрт  суралцах боломжтой.  IELTS-н шалгалтын оноо нь 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байдаг.

IELTS шалгалтыг амжилттай өгснөөр ямар боломж нээгдэх вэ?
Академик IELTS-н шалгалтын оноог Австрали, Их Британи, Канад, Ирланд, Шинэ Зеланд зэрэг орнуудад түгээмэл хүлээн зөвшөөрдөгийн зэрэгцээ АНУ-н 3000 гаруй их дээд сургуулиудад тус шалгалтын оноогоор элсэн орох боломжтой.

 

Хэрхэн үнэлгээ өгөх вэ? 

Унших шалгалт 

Унших шалгат нь 3 эх сэдвээс бүрдэнэ. Эх тус бүр ойролцоогоор 13-14 асуулттай байх ба нийт 40 асуултад хариулна.

Бичих шалгалт 

Бичих шалгат нь 60 минутанын хугацаанд  2 эссэ бичих даалгавраас  бүрдэнэ.

Даалгавар 1: Өгөгдсөн график, диаграм болон тоон мэдээллийг 150 доошгүй үгэнд багтааж тайлбарлах шаардлагатай.

Даалгавар 2: Өгөгдсөн сэдвийн дагуу өөрийн санаа, үзэл бодолд  тулгуурлан 250 доошгүй үгэнд багтаан эссэ бичих

Ярианы шалгалт 

Ярианы шалгалт нь 3 хэсгээс бүрддэг, 15 минут үргэлжилнэ.

  • Эхний хэсэгт шалгалтанд оролцогчийн товч танилцуулга, хобби, сонирхол, IELTS-ийн шалгалт өгөх болсон шалтгаан, чөлөөт цаг, хувцас, интернэт, гэр бүл гэх мэт ерөнхий асуултуудыг асуудаг.
  • Хоёрдугаар хэсэгт оролцогчид өгөгдсөн картаас аль нэгийг нь сугалан тухайн сэдвийн дагуу 1 минут бэлдээд ярина.
  • Гурав дахь хэсэгт өмнөх хоёрдугаар хэсэгт ярьсан сэдвээ хураангуйлан гол санааг дүгнэж ярьдаг.

Сонсох шалгалт 

30 минутын хугацаанд 4 бичлэгийг сонсох болно.

  • Бичлэг 1: 2 хүний хооронд болж буй өдөр тутмын яриа
  • Бичлэг 2: 2 хүний хооронд болж буй ямар нэгэн газрын талаарх яриа /ресторон, фитнесс төв г.м/
  • Бичлэг 3: 4 хүртэлх хүмүүсийн хооронд болж буй сургалты талаар болон бие даалтын ажлын  тухай харилцан яриа.
  • Бичлэг 4: лекц

Их сургуулиуд ихэвчлэн IELTS-ийн 6.0 ба 7.0 оноо шаарддаг. Мөн зарим мэргэжлийн анги шалгалтын хэсэг бүрт доод хязгаар тавьж, үүнээс өндөр оноо авахын шаардах тохиолдол бий. Тухайлбал, сэтгүүлч мэргэжлээр сурах бол хэсэг тус бүрт 6.0-аас дээш оноо авах ёстой.

Хичээлийн сэдвээ ойлгох

Нийтэлсэн: | Мэдээ | Сэтгэгдэлгүй
  1. Сайжруулах шаардлагатай талуудад л анхаар.

Сайн суралцах аргаа олох нь сургалтын материалыг ойлгож сайжруулахад тусална. Ойлгохгүй зүйл байвал түүнд л анхаарлаа хандуулах хэрэгтэй. Ойлгоогүй хичээлээ тодорхойлоод, цаг алдалгүй алдаагаа засаарай.

Жишээ нь, Түүх, Англи хэлний хичээлийг ойлгоход амархан байж болох ч Математикийн хичээлийн дүн бага зэрэг суларч болох. Тэгвэл ирэх долоо хоногт Математикийг нэн тэргүүнд тавьж давт. Энэ мэтээр дүнгээ өсгөхийг хичээ.

Эсвэл хичээлийнхээ нэг сэдвийг ойлгохгүй гацчихсан байж ч болно. Ерөнхийд нь сайн хийж чадна, гэхдээ сурах бичгийнхээ 12-р бүлгийг ойлгохгүй байлаа гэж бодъё. Энэ үед шалгалтад бэлдэх үедээ 12-р бүлгийг нарийвчлан судлах хэрэгтэй.

  1. Загвар жишээ, өмнөх тестүүдийг олж ав.

Ихэнх профессор өмнөх хичээл, бие даалтын жишээ өгөхдөө баяртай байх болно. Хэрэв тест, шалгалт авна гэвэл загварын тест авахыг хүсэж болно. Зарим ангид энэ талаарх мэдээллийг ангийн вебсайтад тавьдаг. Эдгээр нь их сургуульдаа амжилттай сурахад тань тусална.

Багш нар бичих загварыг оюутнуудад өгөх гээд байнга бэлэн хадгалж байдаг. Хуучин материалыг авах боломж олдвол уншаад тэднийг дуурайлган адилхан хэв маягтай бич. Хэрэв ийм боломж олдохгүй бол урьд өмнө нь тэр хичээлд сууж, онц дүн авсан туршлагатай хүнээс зааварчилга авч, бие даалт зэрэг нь байгаа эсэхийг асуугаарай.

Багш нарын дийлэнх нь өмнөх оюутнуудын бие даалт, шалгалтын материал өгч, чиглүүлэг өгөхдөө баяртай байх болно. Тестийн бүтэц, зохион байгуулалтыг, мөн таны шалгалтад ирэх асуултуудын талаар санаа авахын тулд сайтар судлах. Ингэснээр асууж болох асуултуудын баримжаа авах болно. Туршилтын өмнө бүх сургалтын материалтай танилц.

  1. Нэмэлт болон курсийн материалыг харна уу.

Хэрэв ямар нэг зүйл ойлгохгүй байгаа бол үүнийг хэрхэн тайлбарлах нь асуудал байж болно. Хүн бүр өөр бөгөөд өөрсдийн гэсэн сурах арга барилтай. Хэрэв профессор эсвэл та өөрөө сурах бичгээ орхисон бол гадуур сургалтын материал үзээрэй. Магадгүй өөр профессорын лекцийн тэмдэглэл эсвэл өөр сурах бичиг тодорхой сэдвийг илүү сайн ойлгоход тусална.

Профессорууд зохиолчийг нь мэддэг болохоор тодорхой хэдэн сурах бичгийг ихэвчлэн сонгосон байдаг. Эдгээр нь үргэлж шилдэг ажлууд байх албагүй. Хэрэв та ямар нэгэн зүйлийг ойлгохгүй байгаа бол интернет дээрээс нэмэлт мэдээлэл олж авах боломжтой. Ажлын талаарх өөр нэг хувилбар нь материалыг илүү сайн ойлгоход тусална.

Интернетээс нэгүй онлайн сургалтын материал олох боломжтой. Олон профессоруудын онлайнаар PowerPoint танилцуулга шиг чөлөөтэй бичсэн эсвэл YouTube-ийн сайт дээр бичсэн лекцийг олж болно. Хэрэв багш тань ямар нэг зүйлийг тайлбарлахад ойлгож чадахгүй байгаа бол өөр багш үүнийг илүү сайн тайлбарлаж чадах эсэхийг үзээрэй.

  1. Өдөр бүр бага багаар судлаарай.

Хэрэв ямар нэг зүйлийг ойлгохыг хүсвэл сүүлийн минутад л анхаарах нь тус болохгүй. Хичээлээсээ хойш өдөр бүр тэмдэглэлээ сайтар судалж, бага зэрэг судал. Хэрэв та өдөр бүр бага багаар сурч байгаа бол энэ нь мэдээллийн урт хугацааг хадгалахад тус болно.

Хамгийн амархан сурдаг цагаа олох. Хуанли хуваарийн дагуу сурахаас зайлсхий. Магадгүй хичээлээс хоцорсон өдрүүддээ өглөө эрт бага зэрэг суралцаж болох юм. Магадгүй өдрийн хоол идсэний дараа суралцах боломжтой бөгөөд хичээл эхлэхээс өмнө 5 цагийн үед хичээллэж болно.

Боломжоороо бол хэвийн байдлаар суралц. Чамд нийгмийн ажил хийх хугацаа байдаг байж магадгүй. Хэрэв байнга тогтвортой байдлаа алдвал энэ нь тийм ч том асуудал биш юм.

Гаднын тусламж хай. Танд хэрэгтэй бол тусламж хүсэх нь буруу зүйл биш юм. Та магадгүй өөрт тохироогүй сэдэв авсан байж болно. Та хичээлийн дараа профессороос тусламж хүсэж, хувийн багшийг ажиллуулж, коллежид байх нөөцийн төвд очиж болно.

Калифорниа Мужийн Их Сургуулийн 50% тэтгэлэг + Америкт сурах зөвлөгөө + Бусад боломжууд

Нийтэлсэн: | тэтгэлэг | Сэтгэгдэлгүй

АНУ-ын Лос Анжелес хотын “Калифорниа Мужийн Их Сургууль” болон Худалдаа хөгжлийн банк, Элит сургууль, Оюунлаг сургууль, Сант сургууль, МонТурк сургуультай хамтарсан Англи хэлний Олимпиад зохион байгуулж байна. Үүний хүрээнд шалгарсан сурагчдад Калифорниа Мужийн Их Сургуулийн сургалтын төлбөрөөс 50% хүртэл хөнгөлөлт эдлэх боломжтой. ЕБС-ийн 10-12 дугаар ангийн сурагчид бүртгүүлэх, Олимпиадад оролцоход ҮНЭГҮЙ.

Хугацаа: 5 сарын 20 хүртэл оролцогчдоо бүртгээд 5 сарын 26-нд Олимпиад маань Элит сургууль дээр болно.

 

Тэтгэлгийн хэмжээ:

  • I байр* – 1 оролцогч сургалтын төлбөрийн 50%,
  • II байр* – 1 оролцогч сургалтын төлбөрийн 20%,
  • III байр* – 1 оролцогч сургалтын төлбөрийн 15%,
  • IV-XIII байр* – 10 оролцогч сургалтын төлбөрийн 10% ТЭТГЭЛЭГ / SCHOLARSHIP шагналтай 

(*8 долоо хоног хүртэл суралцах Англи хэлний бэлтгэл ангийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт)

 

Мөн Шилдэг – 10 оролцогчдыг “Калифорниа мужийн их сургууль“-ийн Англи хэлний бэлтгэл ангид элсэн орох ЭРХИЙН БИЧИГ-ээр шагнахаас гадна эцэг, эх, харгалзан хамгаалагч нь Худалдаа хөгжлийн банкны шалгуурыг хангасан тохиолдолд “Хялбар зээл”-д хамруулж, ХХБ-ны зээлээр сургалтын төлбөрөө төлөх боломжтой.

 

Оксфордын тухай хүмүүсийн мэдэхгүй “ШИДЭТ” амьдрал Шалгалтын тухай Архитектурын “хошигнол”

Нийтэлсэн: | Мэдээ | Сэтгэгдэлгүй

Энэ удаа Оксфордын их сургуулийг онцлон хүргэж байна. Тус сургуулийн оюутнуудын дийлэнх буюу 60 гаруй хувь нь гадаад оюутан байдаг. Дөрвөн төгсөгчийн нэг нь засгийн газрын дэмжлэгтэйгээр санхүүгийн дэмжлэг авчээ. 130 гаруй орны төлөөллүүд энд суралцаж байна. 

Oneminute : Оксфордын тухай сонирхолтой 10 факт

Оксфордын их сургууль нь Англи улсын Оксфорд хотод байрладаг. Хэдийгээр энэ сургуулийг яг хэзээ байгуулсан нь тодорхойгүй ч одоогоос 900 гаруй жилийн өмнө 1096 онд хичээллэж байсан баримт байдаг. Дэлхийн хамгийн эртний сургууль хэмээн өргөмжлөгддөг ба одоо үйл ажиллагаа явуулсаар байгаа дэлхийн хамгийн эртний сургуулиудын жагсаалтад Болоньягийн их сургуулийн араас хоёрдугаарт жагсдаг баялаг арвин түүх, соёлтой сургууль юм. 1167 онд Английн эзэн хаан II Хэнри улсынхаа оюутнуудыг Парисын их сургуульд суралцахыг хориглосноор Оксфордын их сургууль улам бүр өргөжин тэлсэн гэж үздэг.

 

Оксфордын их сургууль 38 коллеж, зургаан нэрэмжит танхимаас бүрдсэн 22 мянга гаруй оюутантай томоохон сургууль болтлоо хөгжжээ. Их Британийн хамгийн том их сургуулийн номын сангийн сүлжээ энэ сургуульд байдаг. Нийт 190 км гаруй үргэлжлэх тавиуруудад 11 сая гаруй ном байдаг бөгөөд Британийн номын сангийн дараа нэгдсэн вант улсад хоёрдугаарт ордог байна. Мөн Оксфордын музейнүүд болон цуглуулгууд дэлхийд алдартай. Тухайлбал, Их Британийн анхны музей гэгддэг Ашмола музей Оксфордын их сургуулийн харьяанд байгуулагдаж байжээ. Энэ музей мөн дэлхийн хамгийн анхны их сургуулийн музей хэмээн өргөмжлөгддөг байна. Микеланжело, Пикассо, Тернер, Леонардо Да Винчигийн бүтээлүүд эх хувиараа хадгалагддаг. Мөн 0,3 орчим км квадрат талбайг эзэлдэг их сургуулийн цэцэрлэгт хүрээлэнгүүд хотын зүүн хойд хэсэгт оршдог.

Оксфордын их сургуулийн номын сан нь Их Британи улсын хамгийн том номын сан болох бөгөөд 11 сая гаруй ном зохиолтойгоос 12 сая нь хэвлэмэл ном зохиол, 80000 гаруй цахим сэтгүүл, ховор ном, гар бичмэл, газрын зураг зэргийг багтаасан тусгай эмхтгэлүүд байдаг.

Оксфордын англи хэлний толь бичиг нь анх 1884 онд хэвлэгдсэн ба англи хэлний хамгийн алдартай дүрсэлсэн толь бичиг юм. Харин Оксфордын тайлбар толь өвөрмөц нэр томьёог тайлбарладаг бөгөөд эхлээд та төөрөлдөж буй мэт байх болно. Өөрөөр хэлбэл тэд өөрийн гэсэн хэлтэй гэсэн үг. Оксфордын оюутны нэршил, тоо томъёо нь бусад хүмүүст гадаад тайлбар мэт санагдана. Оксфорд таны үгсийн сан, дуудлага, үгийн өргөлт зэргийг яг л “тэндхийн хүн” мэт өөрчлөх болно.

IELTS/IBT TOEFL зэрэг шалгалтанд бэлдэх Гайхамшигт 7 ЧАНАР #5

Нийтэлсэн: | Мэдээ | Сэтгэгдэлгүй

1. Хаа сайгүй, юу ч бодолгүй зүгээр л хийх

Энгийн өдөр тутмын үйлдэл хийхдээ л англи хэлээ давт. Гудамжаар алхаж явахад дэлгүүрийн нэр, уриа үг зэрэгт таны мэдэх гэхээс илүүтэй мэдэхгүй үг хэр их байна вэ? IELTS/ TOEFL – д бэлдэнэ гэж тусдаа цаг гаргаж сурах хэрэгтэй. Гэхдээ энэ цагтаа өөрөө өөрийгөө зовоож, түүртэхгүй сурах нь чухал. Өглөө, өдөр, оройн чөлөөт сул цагт ч бас англи хэлээр сэтгэх хэрэгтэй. Ажил, сургуульдаа явахдаа англи хэллэгтэй дуу, подкаст, сонирхолтой хошин өөрийн түвшинд таарсан өгүүллэг, ойрын өдрүүдэд болсон мэдээ мэдээллийн талаар сонсож болно. Өөрийн сэтгэл хөдлөлдөө тохируулан сонсож ч болно. Жишээ нь, нартай дулаахан, аз жаргал мэдрэгдсэн үед гайхамшигийн талаар, юу хийхээ мэдэхгүй тийм үед бүтээлч байдал, өөрийгөө хөгжүүлэх ( хэрхэн амжилттай алхам хийсэн, хэрхэн уналтанд өртсөн дахин ямар алхам хийсэн зэрэг намтарууд ) тухай сонсож болох юм. Тийм ч урт биш богинохон намтарууд нь таныг хангалттай эрч хүчээр цэнэглэх болно. Харин тайвширмаар гунигтай үедээ жазз дуу сонсохыг зөвлөж байна. Жазз дууны үг нь ойлгоход хялбар бөгөөд уянгалаг байдаг. Тиймээс шинээр тогтооход ч амар. Энэ мэтчилэн нойл орох, нүүрээ будах, хувцасаа өмсөх, хоол идэх гээд байнга хийдэг үйлдлүүд хийхдээ англи хэлний хэрэглээгээ нэмэгдүүлээрэй.

Толинд хараад өнөөдөр ямар сэтгэл хөдлөлтэй байгаагаа өөртөө яагаад хэлж болохгүй гэж.

2. Шатлал схем, зураглал ашиглах

Англи хэл сурахдаа өөрийнхөө түвшин буюу юуг мэдэх, мэдэхгүй байгаагаа хослуулан төлөвлөгөө гаргаж байж илүү хурдан бас үр дүнтэй, цэгцтэй суралцах болно. Мөн схем хийснээр өөрийнхөө яг юуг сайн мэдэхгүй байгаагаа олж чаддаг давуу талтай. Ерөнхий төлөвлөгөө болон илүү нарийвчилсан төлөвлөгөөг ч гаргаж болно. Жишээ нь, англи хэл сурахад даваа гарагийн өглөө танин мэдэхүйн подкаст орой нь цуврал өгүүллэг харин мягмар гарагийн өглөө дасгал хийх подкаст орой нь өөрийн мэргэжилтэй холбоотой подкаст ч юм уу юу ч сонсож, уншиж болно. Схемийг нэг удаа хийгээд шүүгээндээ хадгалах биш байнга ашиглахын тулд зураглал болгох нь таны сурах арга барилыг зарчимч, ҮР ДҮН, үйлдэлтэй болгох болно. Харин ямар зураглал хийхээ өөрөө сэтгэж хийгээрэй.

Оюуны зураглал буюу mind map гэж google.mn -ээс хайвал маш олон санаа байгаа. Хайгаад үзээрэй.

  3. Зөвхөн оргил руу тэмүүлэх

IELTS/ TOEFL зэрэг шалгалтанд бэлдэхэд өөрийгөө бүү дорд үз. ” Надад ч 6.5 оноо хангалттай даа” гэж бодоод шалгалтанд бэлддэг хүмүүс байдаг. Энэ бол чамлахааргүй сайн оноо. Гэхдээ бэлдэх явцадаа хамгийн өндөр 9 оноог авах гэж хичээх хэрэгтэй. Өөрийгөө хурцлах маш амархан арга бол тоглох. Ялангуяа шат ахих тусам сонирхолтой, давхар англи хэлээ сайжруулах тоглоом тоглож болно.  Жишээ нь, Big Fish games адал явдал, эрэл хайгуул хийх дуртай хүмүүсыг өөртөө татдаг тоглоом. Зурагны доор буй үгсийг хэлбэр, дүрээр нь олох бөгөөд ийнхүү тоглоомын үйл явдалын нууцыг тайлах болно.

Тоглоомыг ялж чадвал та ч бас IELTS 9 оноо авч чадна гэж төсөөлөөд үзээрэй. Англи хэл сурсанаар танд ямар нөлөө үзүүлж, юу тохилдох бол? Өөрийн нууцаа тайлаарай.

Өөрийн онцлогийг бий болгох

Бид хэзээд нэг нэгнээсээ өөр, бусдаас онцгой байдаг. Бусдаас өөр, онцгой гэх ойлголтыг мэдлэг, чадвар тань илэрхийлэх болно. Учир нь эдгээр нь таны сэтгэлгээ, нөөц, зан харилцаа, үйлдэлийг бий болгоно. Үүний тулд туршлагатай хүмүүстэй уулзаж мөн тэдний лекц, үзэл бодлыг сонс. Англи хэл сурахад маш олон зөвлөмж уншиж байсан биз дээ. Яг одоо ч та бас нэгэн зөвлөмж уншиж байна. Харин өөртөө өгөх “өөрийн зөвлөмж” бичиж үзсэн үү? Хэн ч хэлж чадахгүй тийм л зөвлөгөөг та өөртөө өгөх болно.

Түүнчлэн өөртөө зөвлөгөө өгснөөр та өөрийн гэсэн бүтээлч сэтгэлгээг бий болгох болно.

5. Ялгааг мэдэх

Мэдэхийг хүссэн эсвэл мэддэг зүйлсээ илүү нарийн мэддэг болох. Бид монгол хэлээр ч маш олон ангилан ярьдаг шүү дээ. Үүний адил бидний анзаардаггүй тийм үг хэллэг, ялгаануудыг ч мэдэх хэрэгтэй. Зөвхөн үг хэллэгээс гэхэд л англи, америкчуудын сэтгэлгээний уламжлал, соёлын олон ангилал, ялгааг харж болно. Харин өөрийн дуртай, сонирхсон зүйлийг энэ байдлаар сурвал сайн.

Жишээ нь, гутал цуглуулах дуртай хүн бол англи хэлтэн орнуудад дэлгүүрээр хэсэхдээ ямар загварын гутал авахыг хүсэж буйгаа илэрхийлж чадах байна.

2018 оны Австралийн сургалтын тэтгэлэг

Нийтэлсэн: | Мэдээ | Сэтгэгдэлгүй

Австралийн сургалтын тэтгэлэг бол Австралийн Засгийн газраас санхүүжүүлж, хойч үеийнхэнд суралцах, судалгаа хийх болон мэргэжил дээшлүүлэх боломж олгодог  урт, богино хугацааны сургалтын тэтгэлэг юм.

Австралийн тэтгэлэг нь:

  • хувь хүний чадамж, манлайлах ур чадварыг хөгжүүлснээр тухайн улс орны хөгжилд хувь нэмэр оруулах болон
  • хувь хүн, байгууллага, улс орны түвшинд хүмүүсийн хооронд холбоо харилцаа тогтоох зорилготой.

Тус тэтгэлэг нь 2013 онд эхэлсэн бөгөөд Монгол Улсын хүний нөөцийг чадавхижуулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн.

Австралийн Засгийн газар бүх хүний хувь нэмрийг үнэ цэнэтэйд үздэг. Түүнчлэн нийгмийн бүх бүлэг, тухайлбал, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, орон нутгийн иргэдийн тэгш эрх, өргөн оролцоог хангахын төлөө ажилладаг.

Хөгжлийн тэргүүлэх салбар ба суралцах чиглэлүүд

 

Төрийн албаны удирдлага

  • Актуар судлал
  • Хөрөнгийн удирдлага
  • Аудит
  • Худалдааны эрх зүй
  • Бизнесийн удирдлага, засаглал
  • Эконометрик
  • Эдийн засаг
  • Хөдөлмөрийн харилцаа
  • Шүүх нягтлан бодох бүртгэл
  • Хүний нөөцийн удирдлага
  • Олон улсын бизнес/ худалдаа
  • Олон улсын эрх зүй
  • Олон улсын харилцаа
  • Олон улсын худалдаа
  • Эрсдэлийн удирдлага
  • Стратегийн удирдлага

Удирдлага бизнес, худалдаа

  • Актуар судлал
  • Хөрөнгийн удирдлага
  • Аудит
  • Бизнесийн мэдээлэл зүй
  • Худалдааны эрх зүй
  • Бизнесийн засаглал
  • Эдийн засаг/эконометрик
  • Санхүү/Санхүүгийн удирдлага
  • Шүүх нягтлан бодох бүртгэл
  • Олон улсын бизнес / худалдаа
  • Олон улсын эрх зүй
  • Олон улсын худалдаа
  • Хөдөлмөрийн зах зээлийн эдийн засаг
  • Улс төрийн эдийн засаг
  • Эрсдэлийн удирдлага
  • Стратегийн удирдлага

Боловсрол

  • Боловсролын манлайлал
  • Боловсролын удирдлага
  • Боловсролын сэтгэл судлал
  • Дээд боловсрол

Инженерчлэл, уул уурхай, барилга хот байгуулалт

  • Иргэний нисэх
  • Дэд бүтцийн инженер
  • Барилгын удирдлага
  • Цахилгааны инженер
  • Электроникийн инженер
  • Байгаль орчны инженер
  • Эрчим хүч, эрдэс баялгийн инженер
  • Дэд бүтцийн хөгжил
  • Ложистикийн удирдлага
  • Материал судлал
  • Материалын инженер
  • Авто инженер
  • Уул уурхайн инженер
  • Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдал
  • Тээврийн инженер
  • Тээврийн удирдлага
  • Технологи
  • Хот/Бүс нутгийн төлөвлөлт

Байгаль орчин, хөдөө аж ахуй

  • Хөдөө аж ахуй
  • Хөдөө аж ахуйн бизнес
  • Биотехнологи
  • Эко аялал жуулчлал
  • Байгаль орчны боловсрол
  • Байгаль орчны эрх зүй
  • Байгаль орчны удирдлага
  • Ойн удирдлага
  • Геологи
  • Газар зүйн мэдээллийн шинжлэх ухаан /технологи
  • Геофизик
  • Гидрогеологи
  • Гидрологи
  • Байгалын нөөцийн удирдлага
  • Сэргээгдэх эрчим хүч
  • Тогтвортой байдал
  • Орон нутгийн хөгжил
  • Мал эмнэлгийн шинжлэх ухаан

Эрүүл мэнд

  • Эрүүл мэндийн удирдлага
  • Сэтгэл судлал
  • Нийгмийн эрүүл мэнд

Мэдээлэл харилцааны технологи

  • Мэдээллийн удирдлага
  • Мэдээллийн технологийн удирдлага
  • Оюуны өмчийн эрх зүй
  • Нанотехнологи

Соёл ба хөгжил судлал

  • Хөгжлийн бэрхшээл судлал
  • Жендер судлал
  • Хүний эрх судлал
  • Олон улсын хөгжил судлал
  • Мэдээлэл, харилцаа холбоо
  • Нийгмийн ажил, нийгмийн хамгаалал судлал

 

Тавигдах шаардлагууд

2018 оны англи хэлний шаардлагууд

  • Хөгжлийн бэрхшээлээ мэдүүлж нотолсон өргөдөл гаргагчид Academic IELTS-ийн голч оноо 5.0-аас доошгүй, Унших, Бичих оноо 5.0-аас доошгүй дүнтэй гэрчилгээ ирүүлнэ.
  • Хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мэдүүлж, нотолсон өргөдөл гаргагчийн Сонсох, Ярих чадварын оноо 5.0-аас доош бол, болзол хангасанд тооцно.
  • Өргөдөл гаргагчид Монгол Улсын их, дээд сургуульд бакалаврын зэрэг эзэмшсэн бол дипломын голч оноо нь 3.0, түүнээс дээш, бусад оронд бакалаврын зэрэг дүүргэсэн бол тухайн боловсрол нь Австралийн их сургуулиудад хүлээн зөвшөөрөгдөхүйц байна.
  • Хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч байгаа өргөдөл гаргагчид 2019оны 1 дүгээр сарын 1ний байдлаар хүчинтэй Аcademic IELTSийн голч оноо 5.0аас доошгүй (TOEFLийн дүйцэх), үүнээс унших, бичих ур чадварын оноо 5.0аас доошгүй дүнтэй байна.
  • Хөгжлийн бэрхшээлгүй өргөдөл гаргагч 2018оны 2 дугаар сарын 1ний байдлаар, хоёроос дээш жил тасралтгүй хөдөлмөр эрхэлсэн гэдгээ нотолно (хүүхэд асрах чөлөөний хугацааг оруулж тооцно).
  • Хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мэдүүлж нотолсон өргөдөл гаргагчдад хоёр жил тасралтгүй ажил эрхэлсэн байх шаардлага тавигдахгүй

Жич: интернэтэд суурилсан болон цаасан хэлбэрээр өгдөг Official TOEFL-ийн дүйцэх оноог хүлээн зөвшөөрнө.

Санамж

  • IELTS, TOEFLийн гэрчилгээ хоёр жил хүчинтэй байдаг. Иймд 2017 оны 1 дүгээр сарын 1-ээс хойш шалгалт өгсөн байх ёстой.
  • Өмнө нь гадаадад магистрын түвшний боловсрол эзэмшсэн өргөдөл гаргагч Австралийн сургалтын тэтгэлэгт ижил чиглэлээр өргөдөл гаргаж болохгүй.

 

Хэзээ зарлагддаг вэ?

Эхлэх хугацаа 2018.02.1

Дуусах хугацаа 2018.04.30

Бүрдүүлэх материал

  • Төрсний гэрчилгээ (эх материалын хуулбар ба Англи орчуулга)
  • Монгол улсын иргэний үнэмлэх
  • Дээд боловсролын гэрчилгээ (бакалавр, магистрын төвшин эх материалын хуулбар ба англи орчуулга)
  • Дипломын хавсралт (эх материалын хуулбар ба англи орчуулга )
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
  • IELTS эсвэл TOEFL-ийн гэрчилгээний хуулбар
  • Одоо хөдөлмөр эрхэлж буйг тодорхойлсон Ажил олгогчийн албан захидал (байгууллагын тамгатай монгол эх ба англи орчуулга)
  • Академик тодорхойлолт (тамгатай) Судалгааны магистрын өргөдөл гаргагчид академик байгууллага, эрдэмтний хоёр тодорхойлолт хавсаргана. Хэрэв тодорхойлолтууд монгол хэл дээр бол, англи орчуулга хэрэгтэй.
  • Ажил байдлын тодорхойлолт (тамгатай) Монгол хэлээр бол англи орчуулгыг хавсаргана.
  • Товч намтар (англи хэлээр, сүүлийн 2 жилийн ажлын туршлагыг дэлгэрэнгүй)