Notice:Trying to access array offset on value of type bool in /home/customer/www/nogoonjade.mn/public_html/wp-content/themes/salient/functions.php on line 2220
All Posts By

Nogoon Jade

University of Technology, Sydney 35th Anniversary Scholarship

Нийтэлсэн: | тэтгэлэг | Сэтгэгдэлгүй

Тэтгэлэгийн хэмжээ:
Сургалтын төлбөрийн 20% хүртэл

Тэтгэлэг үргэлжлэх хугацаа:
Сургалтын хөтөлбөрийн турш

Тэтгэлэг хаагдах хугацаа:
2023 оны элсэлт дуусахад

Тэтгэлэгийн төлөв:
Нээлттэй

Хэнд зориулагдсан бэ?

Диплома хөтөлбөрөөс Бакалаврын хөтөлбөрт дэввшин суралцах багц хөтөлбөрийн олон улсын оюутнууд

Хэрхэн олгодог вэ?

Энэхүү тэтгэлгийг сургалтын бүх хугацаанд судалсан хичээл бүрийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт болгон олгоно. Тэтгэлэг хүлээн авагч нь сургуулийн урилга дээр дурдсан бүх нөхцөлийг (хэрэв байгаа бол) хангаж, тэтгэлэгт хамрагдахаас өмнө шаардлагатай төлбөрийг төлж, урилгаа баталгаажуулах шаардлагатай.

Шалгуур:

Тэтгэлэгт хамрагдахын тулд өргөдөл гаргагч нь дараах шалгуурыг хангасан байх ёстой.

  • Олон улсын оюутан байх (Австралийн иргэн, Шинэ Зеландын иргэн эсвэл Австралид байнга оршин суугч биш);
  • UTS-ийн оюутны хотхонд бүтэн цагаар суралцах;
  • Сонгогдсон UTS-ийн бакалаврын сургалтын хөтөлбөрт хамрагдах элсэлтийн шалгуурыг хангасан байх
  • UTS коллежийн диплома хөтөлбөрийг амжилттай дүүргэж, энэ шалгуурын дагуу UTS-д элсэх
  • 2023 онд UTS коллежийн дипломын курсээс дэвшин суралцах UTS-ийн бакалаврын зэрэгт суралцаж эхлэх
  • Одоогоор UTS-д онлайн эсвэл зайнаас суралцаагүй байх
  • Энэхүү тэтгэлэгт хамрагдах хугацаанд бусад аливаа тэтгэлэг, тэтгэмж аваагүй байх
Та өргөдөл гаргах боломжтой юу?

Дээрх шалгуурыг хангасан оюутнууд тус сургуульд аль хэдийн элссэн, өргөдөл гаргасан эсвэл UTS коллежийн хөтөлбөр (Англи хэлний бэлтгэл, бакалаврын бэлтгэл хөтөлбөр -д суралцаж эхэлсэн эсэхээс үл хамааран хамрагдах боломжтой.

Хэрхэн өргөдөл гаргах вэ?

Тэтгэлэгэд өргөдөл гаргагчдыг тэтгэлэгийн зөвшөөрсөн сургалтын хөтөлбөрт хамрагдах өргөдөл гаргасны дараа тэтгэлэгт хамрагдах боломжтой эсэхийг сургуулиас хамтад нь шууд  авч үзнэ.

Charles Darwin University – Оюутны ур чадварын тэтгэлэг

Нийтэлсэн: | тэтгэлэг | Сэтгэгдэлгүй

Тэтгэлэгийн хэмжээ:
Сургалтын төлбөрийн 30% хүртэл

Тэтгэлэг үргэлжлэх хугацаа:
Сургалтын хөтөлбөрийн турш

Тэтгэлэг хаагдах хугацаа:
Суралцах хөтөлбөр эхлэхээс 1 өдрийн өмнө

Тэтгэлэгийн төлөв:
Нээлттэй

Хэнд зориулагдсан бэ?

Тус тэтгэлэг нь суралцах хугацааны сургалтын төлбөрийн 30%-ийг хөнгөлөх тэтгэлэг юм. Энэхүү тэтгэлэгэд Charles Darwin Их сургуулийн боломжит сургалтын хөтөлбөрт анх удаа суралцаж буй бүх шинэ оюутнууд хамрагдах боломжтой.

Хэрхэн олгодог вэ?

Сургалтын төлбөрөөс 30% хөнгөлөх тус тэтгэлэгэд тэнцсэн тохиолдолд оюутны их сургуулийн урилга дээр тусгагдах болно.
Энэхүү тэтгэлгийг Их сургуульд одоогоор суралцаж буй оюутнуудад олгох боломжгүй.
Тэтгэлэгийг шилжүүлэх боломжгүй тул өөр хүн, семестер, курс, жил рүү шилжүүлэх боломжгүй. Тэтгэлгийн оронд сургалтын төлбөрийг буцаан олгохгүй.

Урьдчилсан шалгуур:

Оюутан өөрийн хамгийн сүүлийн боловсролын зэргийг амжилттай дүүргэсэн байх шаардлагатай. Өргөдөл гаргагч нь өөрийн сонгосон хөтөлбөрийн их сургуулиас шаардсан академик болон англи хэлний элсэлтийн шаардлагыг хангасан байх ёстой.
Өргөдөл гаргагч нь Австралийн болон гадаадын ивээн тэтгэгч агентлагаас өөр тэтгэлэг авсан байж болохгүй.

Сонгон шалгаруулах:

Оюутан 2022 оны 2-р семестр, 2022 оны зуны семестр, 2023 оны 1-р семестр, 2023 оны 2-р семестрт суралцах аливаа хөтөлбөрийн болон их сургуулийн элсэлтийн шаардлагыг хангах шаардлагатай. Энэхүү тэтгэлэг нь оюутнаас хамгийн бага голч оноо авах шаардахгүй.

Бичиг баримт:

Та тэтгэлэгэд хамрагдахын  тулд өөрийн боловсролын гэрчилгээ, дүнгийн хуулбарыг эх хувиар эсвэл баталгаажсан хувилбараар илгээх шаардлагатай. Таны гэрчилгээ эсвэл хуулбар англи хэл дээр байхгүй бол зохих ёсоор баталгаажуулсан орчуулсан хувилбарыг өгөх ёстой.

Хэрхэн өргөдөл гаргах вэ?

Тэтгэлэгэд өргөдөл гаргагчдыг тэтгэлэгийн зөвшөөрсөн сургалтын хөтөлбөрт хамрагдах өргөдөл гаргасны дараа тэтгэлэгт хамрагдах боломжтой эсэхийг сургуулиас хамтад нь шууд  авч үзнэ.

Хэрэв оюутан тухайн тэтгэлэгэд тэнцвэл их сургуулийн урилга дээр тэтгэлэгийн хэмжээг тусгаж өгнө.

Macquarie University – Монгол оюутны тэтгэлэг

Нийтэлсэн: | тэтгэлэг | Сэтгэгдэлгүй

Монгол оюутны 10,000$ AUD-ийн тэтгэлэг

Энэхүү тэтгэлгийг Монгол Улсаас 2022, 2023 онд Macquarie их сургуульд суралцаж эхлэх шалгуур хангасан оюутнуудад олгоно.

Тэтгэлэгийн хэмжээ

Жилийн 10,000$ AUD

Хамрах оюутны түвшин

Бакалавр, Магистрын түвшний оюутан

Тэтгэлэгийн төлөв:

Нээлттэй

Энэхүү тэтгэлгийг Macquarie их сургуульд суралцахаар зорьж буй Монголоос ирсэн авъяаслаг, авхаалжтай оюутнуудад олгодог бөгөөд тус тэтгэлэг нь жилийн сургалтын төлбөрийн бараг гуравны нэгийг нөхдөг. Австралийн хамгийн өндөр хэмжээтэй тэтгэлэгүүдийн нэгд тооцогдох энэхүү тэтгэлэг нь таны бакалавр, магистрын зэрэгт суралцах хугацаанд жилд 10,000 AUD-ийн тэтгэлэг олгодог байна. (Семестер бүрт 5,000 AUD долларын төлбөр бүхий сургалтын кредит тооцно).

Энэхүү тэтгэлэгт хамрагдахын тулд та оюутны хотхонд (эсвэл COVID-19 хилийн хязгаарлалтад орсон бол онлайнаар) бакалавр, магистрын хөтөлбөрт суралцаж эхэлж буй бүтэн цагийн оюутан байх ёстой бөгөөд дараах шалгуурыг хангасан байх ёстой:

  • Монгол Улсын иргэн байх.
  • Их сургуулийн урилга хүлээн авч, эцсийн хугацаанд багтаж эхний төлбөрөө төлсөн байх.

Их сургуульд суралцахаар өргөдөл гаргагчдыг энэхүү тэтгэлэгт давхар үнэлэх ба амжилттай  өргөдөл гаргагч нь тус тэтгэлгийг их сургуулийн урилгын хамт хүлээн авна. Энэхүү тэтгэлэгт хамрагдахын тулд дараахь зүйлийг баталгаажуулна уу:

  • Та суралцахаар төлөвлөж буй бакалавр, магистрын хөтөлбөрт суралцах өргөдлөө амжилттай өгсөн байх.
  • Та өөрийн хүсэлт гаргасан хөтөлбөрт хамрагдах шалгуурыг хангасан байх.

University of Western Australia олон улсын шилдэг оюутны тэтгэлэг

Нийтэлсэн: | тэтгэлэг | Сэтгэгдэлгүй
Баруун Австралийн Их Сургууль нь дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж суралцах хүсэлтэй өндөр амжилт гаргасан оюутнуудад тэтгэлэг олгож байна.

Энэхүү өндөр хэмжээний тэтгэлгийг тус их сургуулиас сонгосон улсуудын, тодорхой хөтөлбөрөөр суралцах хүсэлт гаргасан, өндөр амжилт үзүүлсэн бакалавр болон магистрын оюутнуудад олгоно.

Хэрэв та 2023 онд Австралид суралцахаар төлөвлөж байгаа бол бакалаврын оюутнууд 4 жилийн хугацаанд 48,000* AUD$, 3 жилийн хугацаанд 36,000* AUD$ хүртэл тэтгэлэг авах боломжтой ба магистрын оюутнууд хоёр жилийн хугацаанд 24,000 AUD$ доллар хүртэлх тэтгэлэг авах боломжтой.

48,000 AUD

2023 онд зохих сургалтад хамрагдаж эхлэх бакалаврын оюутнуудад 4 жилийн хугацаанд 48,000 AUD* хүртэл.

36,000 AUD

2023 онд зохих сургалтад хамрагдаж эхлэх бакалаврын оюутнуудад гурван жилийн хугацаанд 36,000 AUD$ хүртэл.

24,000 AUD

2023 онд зохих сургалтаа эхлүүлж буй төгсөлтийн дараах оюутнуудад хоёр жилийн хугацаанд 24,000 AUD$ хүртэл.

Тэтгэлэгийн дэлгэрэнгүй мэдээлэл

Энэхүү тэтгэлэг нь тэтгэлэгт тэнцсэн оюутны урилга дээр заасны дагуу бүтэн цагийн сургалтын жилийн сургалтын төлбөрөөс хөнгөлөх тэтгэлэг юм. Тэтгэлгийн хэмжээг өргөдөл гаргагчийн Австралийн дээд боловсролын элсэлтийн зэрэг (ATAR) эсвэл UWA жинэлсэн дундаж үнэлгээгээр (WAM) тодорхойлно. Тэтгэлгийг тус их сургуульд тодорхой хөтөлбөрт суралцах өргөдөл гаргасан, өндөр амжилт үзүүлсэн бакалавр болон магистрын оюутнуудад олгоно.

Тавигдах шаардлага

Энэхүү тэтгэлэгэд бүх улсын оюутнууд өргөдөл гаргах боломжтой. Өргөдөл гаргахын тулд:
Баруун Австралийн Их Сургуульд бакалавр болон магистрын хөтөлбөрөөр суралцах урилга хүлээн авсан байх.
Хамгийн бага ATAR 85.00 эсвэл хамгийн бага WAM 65.00 оноонд тэнцэж байх
Хэрэв International Academic Pathway хөтөлбөрөөр суралцаж байгаа бол оюутнууд WAM 75.00-аас дээш оноотой байх ёстой.

La Trobe International Scholarship

Нийтэлсэн: | тэтгэлэг | Сэтгэгдэлгүй

Тэтгэлэгийн хэмжээ:
Сургалтын төлбөрийн 25% хүртэл

Тэтгэлэг нээгдэх огноо:
2020.04.24

Тэтгэлэг хаагдах огноо:
2023.12.31

Тэтгэлэгийн төлөв:
Нээлттэй

Хэнд зориулагдсан бэ?

Бакалавр, магистрын хөтөлбөрөөр сурах олон улсын оюутнууд

Хэрхэн олгодог вэ?

Энэхүү тэтгэлгийг сургалтын бүх хугацаанд судалсан хичээл бүрийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт болгон олгоно. Тэтгэлэг хүлээн авагч нь сургуулийн урилга дээр дурдсан бүх нөхцөлийг (хэрэв байгаа бол) хангаж, тэтгэлэгт хамрагдахаас өмнө шаардлагатай төлбөрийг төлж, урилгаа баталгаажуулах шаардлагатай.

Анхаарна уу: Заасан нөхцөлүүдийг хангаагүй, шаардлагатай төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд тэтгэлгийг эргүүлэн татахад хүргэж болзошгүй.

Тэтгэлэгийн тухай:

Ла Тробын их сургууль нь  сурлага, эрдэм шинжилгээний амжилтыг өндрөөр үнэлдэг. Бакалаврын болон магистрын хөтөлбөрөөр суралцахаар төлөвлөж буй өндөр амжилт гаргасан олон улсын оюутнууд энэхүү тэтгэлэгт хамрагдах боломжтой.

La Trobe International Scholarship (LTIS) нь өндөр амжилт гаргасан олон улсын оюутнуудыг урамшуулах зорилготой тэтгэлэг юм. Энэхүү тэтгэлэг нь сургалтын хугацаанд жилийн сургалтын төлбөрийг 15% -иас 25% хүртэл хөнгөлдөг байна.

Та өргөдөл гаргах боломжтой юу?

Энэхүү тэтгэлэгт хамрагдахын тулд өргөдөл гаргагчид дараахь шаардлагыг хангах ёстой.

  • Австрали эсвэл Шинэ Зеландаас өөр улсын иргэн байх ба бакалаврын болон магистрын сургалтын хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргасан байх.
  • 2022/2023 оны элсэлтэнд бүртгүүлж буй шинэ олон улсын оюутан байх.
  • Төлбөрөө бүрэн дааж буй оюутан байх (бусад тэтгэмж, тэтгэлэг аваагүй).
  • Олон улсын тэтгэлэгт хамаарах хөтөлбөрөөс сонгосон байх.
Тэтгэлэгийн хэмжээ:

Тэтгэлэгийн хэмжээг сургуулиас дараахь шалгуурыг үндэслэн сонгоно.

Дүйцүүлсэн оноо Тэтгэлэг Хэмжээ
55-69.9 Ла Тробе их сургуулийн олон улсын эрдэм шинжилгээний тэтгэлэг 15%
70-74.9 Ла Тробе их сургуулийн олон улсын гавьяаны тэтгэлэг 20%
75+ Ла Тробе их сургуулийн олон улсын шилдэг тэтгэлэг 25%

Дүйцүүлсэн оноо нь таны дүүргэсэн аливаа хичээлүүдийн онооны үнэлгээг харгалзан бодсон дундаж үнэлгээ юм. 

Хэрхэн өргөдөл гаргах вэ?

Тэтгэлэгэд өргөдөл гаргагчдыг тэтгэлэгийн зөвшөөрсөн сургалтын хөтөлбөрт хамрагдах өргөдөл гаргасны дараа тэтгэлэгт хамрагдах боломжтой эсэхийг сургуулиас хамтад нь шууд  авч үзнэ.

Тэтгэлэгийн хэмжээг тухайн оюутны дүйцүүлсэн оноо болон сургалтын ерөнхий шалгуурт үндэслэх ба тэтгэлгийг сургуулийн урилгад хамтад нь  багтаах болно.

Оюутан урилгыг хүлээн авч,  шаардлагатай төлбөрийг төлж, курст элссэний дараа тэтгэлэг нь оюутны төлбөрийн дансны хуулгад тусгагдана.

University of Canberra Дэд Захирлын нэрэмжит тэтгэлэг

Нийтэлсэн: | тэтгэлэг | Сэтгэгдэлгүй

ТЭТГЭЛЭГИЙН ТУХАЙ:

2023 оны 1-р семестрээс Канберрагийн их сургуульд (University of Canberra) суралцахаар төлөвлөж буй тус сургуулийн үнэт зүйлсийг харуулж, нийгэм, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах эрмэлзэлтэй, тэгш бус байдлыг бууруулахын тулд өөрийгөө дайчладаг олон улсын 3 оюутанд тус тэтгэлэгийг олгоно.

Ялангуяа дараах оюутнуудыг  тус тэтгэлэгт өргөдөл гаргахыг дэмжиж байна:

  • Латин Америк, Зүүн өмнөд Ази, Африк, Өмнөд Азид амьдардаг.
  • Олон улсад сурах санхүүгийн өөр эх үүсвэр байхгүй.
  • Бусад тэтгэлэгт хамрагдаагүй болон хамрагдах боломжгүй (Жишээ нь: Australian awards зэрэг).

ТЭТГЭЛЭГИЙН ХЭМЖЭЭ:

Жилийн 50,000 австрали доллар хүртэлх тэтгэлэг, үүнд:

  • Сургалтын үргэлжлэх хугацаанд гарах бүх сургалтын төлбөр
  • Оюутны хотхонд байрлах дотуур байрны зардал
  • Жилийн 10,000 Австрали долларын санхүүгийн тэтгэмж
  • Суралцах эхний жилд гарах бусад төрөл бүрийн зардал

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

Та дараах тохиолдолд өргөдөл гаргах боломжтой:

  • Өргөдөл гаргах үед Австралиас бусад оронд оршин суудаг байх.
  • Канберрагийн Их Сургуульд бакалаврын болон түүнээс дээш зэргийн хөтөлбөрт суралцах хүсэлт гаргасан боловч хараахан эхлээгүй байгаа.
  • Суралцах хүсэлтэй байгаа хөтөлбөрийн академик шаардлагыг дор хаяж 80%-тай (эсвэл түүнтэй тэнцэх) хангасан байх.
  • Канберрагийн их сургуулиас олгосон аливаа урилгыг (болзолт болон болзолт бус) эзэмшиж буй.
  • Австралийн оюутны визээр суралцах хүсэлт гаргаж байгаа (Визний дэд анги 500).
  • Шинээр суралцаж эхэлж буй оюутан.
  • Үндсэн виз мэдүүлэгч. (Дагалдан визтэй хүмүүс тэтгэлэгт хамрагдах боломжгүй, эсвэл үндсэн виз мэдүүлэгчийг дагалдан явах боломжгүй).

СОНГОН ШАЛГУУР:

Өргөдөл гаргагч нь дараахь шалгууруудыг хангаж бичгээр мэдүүлэх шаардлагатай:

  • Санхүүгийн бусад үүсвэргүй гэдгийг харуулсан бичиг баримт
  • Дараах чиглэлээр өөрийн туршлага, үнэ цэнийг харуулах:
    • Нийгэм, эдийн засгийн тэгш байдлын зарчимыг санаачилж, тэдгээрийн практикийг хэрэгжүүлэх арга замаар манлайлагч болж хөгжих хувь хүний ур чадвар
    • Аливаа зүйлийг өөрөөр хийж, шинийг санаачилж, бусдад урам зориг өгөх замаар нийгэмд эерэг өөрчлөлт авчрах
    • Соёлын янз бүрийн нөхцөл байдлаас суралцах, хамтран ажиллах, хэтийн төлөвтэй харилцах хүсэл, сониуч зантай байх

ӨРГӨДӨЛ ГАРГАХ:

Гол хугацаа:
2022 оны 4-р сарын 1
– Өргөдөл хүлээн авж эхлэнэ

2022 оны 10-р сарын 9 – Өргөдөл хүлээн авах хугацаа дуусна

2022 оны 11-р сар – Богино жагсаалтад орсон өргөдөл гаргагчидтай ярилцлага хийхээр холбогдоно

2022 оны 12-р сар – Тэтгэлгийн эцсийн үр дүнг зарлана

Өргөдөл гаргахын тулд та Канберрагийн Дэд Захирлын нэрэмжит тэтгэлэгийн онлайн форм-ийг бөглөнө үү

Apply now

Английн University of Gloucestershire 50% тэтгэлэгт хөтөлбөрөө зарлалаа!

Нийтэлсэн: | тэтгэлэг | Сэтгэгдэлгүй
Их сургуулийн талаар:
  • 2 зууны түүхтэй Английн Глокестршаярт байрладаг улсын сургууль болох University of Gloucestershire нь Их Британи улсын оюутнаа хамгийн сайн дэмждэг 5 их сургуулийн нэг юм.
  • Тус их сургуууль нь  2 өөр хотод нийт 3 кампустай бөгөөд Лондон хотоос 2 цагийн зайд байрладаг.
  • Их сургууль нь олон төрлийн мэргэжлийн хөтөлбөрийг санал болгодог бөгөөд нийт 10,000 гаруй оюутантай.
Их сургуулийн тухай дэлгэрэнгүй:
Тэтгэлэгийн мэдээлэл:

Тэтгэлэгийн өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 7-р сарын 1

2021 оны намрын элсэлт болон 2022 оны хаврын элсэлтээр суралцах гэж буй оюутнуудад хамаарна.

Тэтгэлгийн эцсийн хариу 2021 оны 7-р сарын дунд болон эцсээр зарлагдана.

Тэтгэлэгийн давуу тал:

Баклавар болон магистрын түвшний оюутнууд хамрагдах боломжтой.

Cургалтын төлбөрийн 50% -ийг хөнгөлөх бөгөөд тэтгэлэгт тэнцсэн оюутнуудад хичээл эхлэхийн өмнө тэтгэлэгийн мөнгийг олгоно.

Бизнесийн менежмент мэргэжлээр суралцах хүсэлтэй оюутнуудад зориулсан 2 жилийн түргэвчилсэн бакалаврын хөтөлбөртэй.

Тэтгэлэгт хамрагдах:
  • Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах материал хүлээн авах эцсийн хугацаа: 2021.07.01
  • Дэлгэрэнгүй мэдээллийг 89070555, 95970555 дугаарт холбогдон сургуулийн албан ёсны төлөөлөгчөөс лавлах боломжтой.
  • Тэтгэлэгт бүртгүүлэх:
Gloucestershire-scholarship
Language score:
Academic background:

London South Bank University албан ёсоор, таницуулгаа хийх гэж байна!

Нийтэлсэн: | тэтгэлэг | Сэтгэгдэлгүй

ТАНИЛЦУУЛГА

Лондон хотын Ньювингтон мужид байрлалтай улсын сургууль болох Лондон Саут Банк Их Сургууль /London South Bank University/ нь албан ёсоор, онлайнаар танилцуулгаа хийх гэж байна. Тус сургууль нь Лондон хотын хамгийн эртний бөгөөд томоохон их сургуулиудын нэг юм.

Их сургуулийн талаар дэлгэрэнгүй:

Хэзээ

2021.05.14-нд 15:00 цагаас онлайнаар явагдана.

Хэн

Их сургуулийн албан ёсны төлөөлөгч, олон улсын оюутныг хариуцсан мэргэжилтэн Malcolm Davidson удирдан явуулна.

Онлайн танилцуулга уулзалтад:

1

Сургалтын хөтөлбөр

Их сургуулийн сургалтын хөтөлбөрүүдийн онцлогийн талаар
2

Элсэлт

Элсэн суралцахад ямар ямар алхамууд хийх хэрэгтэй талаар
3

Төлбөр

Сургалтын төлбөр болон тэтгэлэгийн талаар
4

Тэтгэлэг

Сургалтын төлбөрийн тэтгэлгийн талаар
5

Карьер

Суралцаад төгссөний дараах ажлын байр, карьер боломжуудын тухай нээлттэй зөвлөх болно.

Хөтөлбөрт бүртгүүлэх:

LSBU-event
Language score:
Academic background:

INTO олон улсын боловсролын байгууллага албан ёсоор Их Британид суралцах тухай танилцуулга хийх гэж байна!

Нийтэлсэн: | тэтгэлэг | Сэтгэгдэлгүй

ТАНИЛЦУУЛГА

INTO олон улсын боловсролын байгууллага Их Британи улсад суралцах сонирхолтой оюутан, залууст зориулан Их Британи улсад суралцах боломжуудын талаар албан ёсоор, онлайн танилцуулга хийх гэж байна. Тус арга хэмжээнд INTO олон улсын боловсролын байгууллагын төлөөлөгч оюутнуудад их сургуулийн танилцуулга, сургалтын хөтөлбөр зэрэг бүхий л мэдээллүүдийн талаар нээлттэй зөвлөх болно.

Хэзээ

2021.05.04-нд 15:00 цагаас

Хэн

“INTO” Олон улсын боловсролын байгууллагын Төв Ази, Европийг хариуцсан төлөөлөгч Sam Jones удирдан явуулна.

Онлайн танилцуулга уулзалтад:

1

Сургалтын хөтөлбөр

Их Британийн их сургуулиудын сургалтын хөтөлбөрүүдийн онцлогийн талаар
2

Элсэлт

Элсэн суралцахад ямар ямар алхамууд хийх хэрэгтэй талаар
3

Төлбөр

Сургалтын төлбөр болон тэтгэлэгийн талаар
4

Тэтгэлэг

Сургалтын төлбөрийн 70% хүртэлх тэтгэлгийн талаар
5

Карьер

Суралцаад төгссөний дараах ажлын байр, карьер боломжуудын тухай нээлттэй зөвлөх болно.

Хөтөлбөрт бүртгүүлэх:

INTO-UK-event
Language score:
Academic background:

INTO олон улсын боловсролын байгууллага албан ёсоор АНУ-д суралцах тухай танилцуулга хийх гэж байна!

Нийтэлсэн: | тэтгэлэг | Сэтгэгдэлгүй

ТАНИЛЦУУЛГА

INTO олон улсын боловсролын байгууллага АНУ-д суралцах сонирхолтой оюутан, залууст зориулан АНУ-д суралцах боломжуудын талаар албан ёсоор, онлайн танилцуулга хийх гэж байна. Тус арга хэмжээнд АНУ-ын нийт 11 их сургуулийн төлөөлөгчид оюутнуудад их сургуулийн танилцуулга, сургалтын хөтөлбөр зэрэг бүхий л мэдээллүүдийн талаар нээлттэй зөвлөх болно.

Хэзээ

2021.04.26 – 2021.05.02 хүртэл

Хэн

“INTO” Олон улсын боловсролын байгууллага

Онлайн танилцуулга уулзалтад:

1

Сургалтын хөтөлбөр

АНУ-ын их сургуулиудын сургалтын хөтөлбөрүүдийн онцлогийн талаар
2

Элсэлт

Элсэн суралцахад ямар ямар алхамууд хийх хэрэгтэй талаар
3

Төлбөр

Сургалтын төлбөр болон тэтгэлэгийн талаар
4

Тэтгэлэг

Сургалтын төлбөрийн 70% хүртэлх тэтгэлгийн талаар
5

Карьер

Суралцаад төгссөний дараах ажлын байр, карьер боломжуудын тухай нээлттэй зөвлөх болно.

Хөтөлбөрт бүртгүүлэх:

INTO virtual fair
Language score:
Academic background: