Бакалаврын зэрэг гэж юу вэ?

Бакалаврын зэрэг авахын тулд та дөрвөн жилийн турш бүтэн цагаар суралцах ёстой. Энэ хугацаанд та дунджаар 40 орчим хичээл үзэж 120 кредит цуглуулна. Бакалаврын зэргийг бүрэн дунд боловсролын дараа эзэмшдэг. Бакалаврын зэрэг эзэмшихийн тулд ерөнхий эрдмийн хичээл үзэх хэрэгтэй. Ихэвчлэн талаас илүү нь ерөнхий эрдэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны Англи хэл, шүүмжлэлт сэтгэлгээ, түүх, сэтгэл судлал, математик тэргүүтэй хичээлээс бүрддэг. Тиймээс ойролцоогоор 30-36 кредит буюу 10-12 хичээл л таны эзэмших мэргэжлийн чиглэлийнх байдаг ажээ.

Мэргэжлийн ажилд орох хамгийн том шалгууруудын нэг бакалаврын зэрэг учир “галт тэргэнд суух тасалбар” л гэсэн үг. Цаашилбал, ажлын талбар дахь амжилтаа ахиулах хөшүүрэг болдог магистрын зэрэг авахад зайлшгүй их сургууль төгссөн байх шаардлагатай.

Бакалаврын зэргийн төрлүүд
Их сургуулиас эзэмших зэргийн төрөл болон тусгай мэргэжлүүдийг нэрлээд дуусашгүй. Иймд, хамгийн түгээмэл гурван төрлийг танилцуулъя.

Bachelor of Arts (BA)

BA бол цөөн төрлийн хичээл үзэж, либерал артсд төвлөрөн суралцах хөтөлбөртэй. Оюутнууд хичээлээ сонгох боломж ховор, Англи хэл, Соёл судлал, Театрын урлаг, Харилцаа холбоо, Орчин цагийн хэл судлал, Хөгжим гэх мэт хичээл түлхүү орно.

Bachelor of Science (BS)

Харин BS-ийн диплом эсрэгээрээ судалгаанаас илүү тодорхой concentration-д чиглэсэн. Оюутнууд эзэмших мэргэжлийнхээ хичээлүүдийг нухацтай сурдаг. Тухайлбал, анагаахын шинжлэх ухааны мэргэжлийг BS дипломтой төгсдөг ажээ. Энэ төрлийн эрэлттэй ангиуд:

  • Компьютерийн шинжлэх ухаан
  • Бизнес
  • Эдийн засаг
  • Сувилахуй
  • Химийн инженер
  • Биологи

Бакалаврын хоёр зэрэг эзэмших тохиолдол ховор байдаг. Ихэвчлэн мэргэжлийн сургалтанд сууж гэрчилгээ авахад л хангалттай. Жишээ нь, Урлагийн түүх судлалийн анги төгсөж диплом гардсан ч хүний нөөцийн чиглэлээр ажиллах хүсэлтэй бол оройн анги, сургалтад хамрагдаж болно. Үүнийг хувийн хэрэгтээ хавсаргахад л хоёр мэргэжилтэй гэж харагддаг билээ.

Бакалаврын хурдасгасан хөтөлбөрүүд

Бакалаврын зэрэг эзэмших хугацаа их, дээд сургуулиас хамааран харилцан адилгүй. Бүтэн цагийн, дөрвөн жилийн хөтөлбөр хамгийн түгээмэл байх ба энэ хугацаанд ерөнхий мэдлэгийн хичээлүүд түлхүү орно. Хурдасгасан хөтөлбөр нь цахим орчинд хоёр жилд багтаан үзэхийг хэлдэг. Зарим тохиолдолд бүрэн дунд боловсролын сургуулиа төгсөөд сургалтанд хамрагдсан бол кредитээ шилжүүлэх боломжтой. Ингэснээр дөрвөн жилийн хугацааг богиносгоно гэсэн үг юм.

Их сургуулийн оюутан болохоос өмнө дараах асуултуудад хариулаад үзэх хэрэгтэй.

  • Боловсролын энэ зэрэг миний хүссэн мэргэжлийн шалгуурыг хангах нөхцөл мөн үү?
  • Хэрэв үргэлжлүүлэн сурах болбол энэ мэргэжлээр үргэлжлүүлэн магистр горилох боломжтой юу?
  • Бакалаврын зэрэгтэй болоход хэр их мөнгө шаардлагатай вэ?
  • Санхүүгийн тусламж, тэтгэлэг олдох, эсэх?
  • Миний хүссэн мэргэжил мөн үү, эцэг, эх, хэн нэгний шахалтаар сурах гэж байна уу?

Мэргэжлээ өөрийн хүсэл сонирхол, алсын төлөвлөгөөнд тааруулж сонгох маш чухал. Түүнээс олон улсад, эх оронд эрэлттэй, их мөнгө олох боломжтой мэргэжлийн анги сонгоод, хожим харамсаж, шилжиж, ахиад эхнээс нь сурах тохиолдол олон. Бакалаврын сургалтын төлбөр тухайн орон, их, дээд сургуулиас хамааран маш өндөр зөрүүтэй байдаг. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг та “Ногоон Жэйд” боловсрол зуучлалын төвд ирж авах боломжтой.