Notice:Trying to access array offset on value of type bool in /home/customer/www/nogoonjade.mn/public_html/wp-content/themes/salient/functions.php on line 2220
Category

Мэдээ

Карантины үеэр гэртээ үр бүтээлтэй байх

Нийтэлсэн: | Мэдээ | Сэтгэгдэлгүй

Гадуур гарах, найз нөхөдтэйгээ уулзах, фитнест явах гэх мэт зүйл хийх боломжгүй байх нь хэцүү байх магадлалтай. Энэ нь таны сэтгэл санааны байдал, бүтээмжид нөлөөлж, өдрүүдээ буйдан дээр хэвтээд Netflix үзэж өнгрөөхөд хүргэж болзошгүй. Үүнд буруу зүйл байхгүй ч удаан хугацаанд үргэлжлэх юм бол эсвэл карантин дууссаны дараа  та цагаа илүү эерэг байдлаар ашиглаагүйдээ харамсаж магадгүй юм.

Цаг зав, хүсэл эрмэлзэлгүй байдлаасаа болоод орхисон хийхийг эсвэл сурахыг хүсч байсан гурван зүйлээ бодоод үзээрэй. Магадгүй та хэлний мэдлэгээ сайжруулж, шинэ ур чадвар эзэмшиж, шинэ хоолны жор туршиж үзэхийг хүсч байсан байх. Тэдгээр нь юу ч байсан гэсэн яг одоо л таны хэрэгжүүлэх боломж юм! Тиймээс, гэртээ байх цагаа зөв ашиглахад туслах хэдэн зөвлөмжийг энд оруулж байна.

1. Өглөө бүр хийдэг зүйлтэй болох

Үүнд өглөө босоод аяга цай уух, сунгалтын дасгал хийх гэх мэт өдрийн өнгө аясыг тохируулахад тань туслах, тогтмол хийж чадах бүх зүйл орно. Өглөө сэрээд буцаад унтахаас зайлсхийж өдөр бүр тогтмол цагт сэрэхийг хичээгээрэй. Түүнчлэн өглөө сэрээд утсаа хамгийн түрүүнд харахаас зайлсхийж, хэдэн минут өөртөө анхаарал тавиад дараа нь дэлхий дахинд юу болж байгаа талаар анхаараарай.

2. Орон зайгаа бүрдүүл

Цэвэрхэн, эмх цэгцтэй ажлын байр, гэртэй байх нь таныг даруй тайвшруулж, анхаарал сарниулах зүйлийг багасгах болно. Тэгэхээр, хэрэв та бүх шүүгээгээ цэвэрлэж амжаагүй бол яг одоо цаг нь болжээ! Гэр орноо таньд эрч хүч өгдөг газар болго.

3. Төлөвлөгөө гаргах (Өдөр, долоо хоногийн хуваарь гаргах)

Дараагийн долоо хоногт хүрэхийг хүсч буй зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж, жагсаалтыг хаа нэг харагдахаар газар байрлуулж эхлэ. Хийхийг хүсч буй зүйлсийнхээ ерөнхий тоймыг олж авсны дараа та улам тодорхой бичээрэй! Та хэзээ үүнийг хийх гэж байна вэ? Хийхэд тань юу хэрэгтэй вэ? Хийхийг хүсч буй зүйлсээ чухалаас нь эхлээд жагсааж бичиж тухайн өдрийн эсвэл долоо хонгийн төлөвлөгөөг гаргаж өөрт гаргасан даалгавруудаа нэг нэгээр нь биелүүлэх нь танд маш их сайхан сэтгэгдэл төрүүлэх болно.

4. Завсарлага ав

Амрах, кофе ууж суух эсвэл гадаа гарах боломжтой бол салхилах цаг гаргаж байгаарай. Амралт авах нь танд өөрийн ажлыг эрч хүчтэй, бүрэн дүүрэн дуусгахад туслах болно.

5. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, мэдээний хэрэглээг багасгах

Цар тахлын шинж тэмдгүүдийн талаар мэдээлэлтэй байх нь сайн хэрэг боловч энэ мэдээг хэтрүүлэн үзвэл сэтгэлээр унаж, гутрах магадлалтай. Түүнчлэн, өөрийгөө бусадтай харьцуулах, бусад хүмүүс хорио цээрийн цагаа хэрхэн өнгөрөөж байгааг өөртэйгөө харьцуулахаас хол бай. Та өөртөө болон хүрэхийг хүсч буй зүйл дээрээ анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн сувгуудаас шаардлагагүй бүх мэдэгдлийг орхиж технологийг өөртөө ашигтайгаар ашигла!

6. Эрүүл хоол хүнс идээрэй

Бие махбоддоо тохирсон түлш авах нь эрч хүчийг мэдрэхэд тусална. Хөргөгчөө эрүүл хоол хүнс болох жимс, ногоо, самар, үрээр дүүргэ. Урьд өмнөх шигээ идэвхтэй биш байнга их суудаг болсон энэ өдрүүдэд хоолны дэглэмдээ онцгой анхаарал хандуулах нь маш чухал юм.

7. Дасгал

Тогтмол дасгал хийх цаг гарга. Маш олон спорт заал, йог, пилатес студиуд үнэгүй онлайн хичээлүүд явуулж байна, үүнийг ашиглаарай! Биеийн тамирын дасгал хийснээр аз жаргал, эрч хүчийг мэдрэхэд тусална.

8. Бясалгал хий

Оюун ухаанаа хэрхэн чимээгүй болгож сурах нь гайхалтай хүчтэй юм. Энэ нь сөрөг бодол, санаа зовох, түгшүүрээс ангижрахад тусална. Нэмж дурдахад энэ нь бүтээмжийн хувьд асар их ашиг тустай бөгөөд  анхаарал төвлөрүүлж, илүү сайн унтаж амрахад тусалдаг. Хэрэв та хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол Headspace, InsightTimer гэх мэт үнэгүй хөтөчтэй бясалгалын хөтөлбөрүүд бий.

9. Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ холбоотой бай

Нийгмийн тусгаарлалт нь та хайртай хүмүүстэйгээ ойр байж чадахгүй гэсэн үг биш юм. Ойрд дотны хүмүүстэйгээ хамт байх нь орчин үед урьд урьдынхаас илүү хялбар болсон! Найз нөхөд, гэр бүл, хамт ажиллагсадтайгаа тогтмол ярих хуваарь гарга.

10. Өөртөө зориулж хувцасла

Өдөржингөө унтлагын хувцас эсвэл гэрийнхээ хувцастай өнгрөөлгүй харин хамгийн сайхнаараа хувцаслах нь таны ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, эрч хүч өгдөг. Тиймээс шүршүүрт ороод сайхан хувцасаа өмсөөд өдрөө цоо шинээр эхлээрэй.

Жое Чунг: Хэл сурна гэдэг нэг зүйл. Гадаадад амьдарна гэдэг бас нэг тусдаа ойлголт гэдгийг хүмүүс сайн ойлгох хэрэгтэй

Нийтэлсэн: | Мэдээ | Сэтгэгдэлгүй

Монгол залуусын боловсролд оюуны өндөр хөрөнгө оруулалт хийж буй Жое Чунг профессортой цөөн хором ярилцах боломж олдсоноо хуваалцаж байна. Тэрээр Их Британи, Хонконгийн их дээд сургуулиуд болон Монгол Улсад англи хэлний багшаар 30 орчим жил ажиллаж, олон зуун оюутныг дэлхийн шилдэг их дээд сургуульд сурахад нь тусалжээ. Бид олон залууст гадаад сурахад нь тулгардаг асуудлуудад хариулт өгөхийг зорилоо.

-Юуны өмнө өнөөдөр бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Ярилцлага маань гадаадад сурах хүсэлтэй ч, хэрхэхээ мэдэхгүй байгаа олон монгол залууст тусална гэдэгт найдаж байна. Таныг Монголд англи хэлний багшаар олон жил ажиллаж, олон монгол залууст дэлхийн шилдэг сургуульд суралцахад нь тусалсан гэж сонссон. Таны тухай мэдэхгүй хүмүүс байж болох юм. Тиймээс эхлээд таны тухай яриагаа эхэлье гэж бодлоо. Бидэнд өөрийгөө танилцуулаач.

-Намайг Жое Чунг гэдэг. Би Хонконгт төрсөн. Бүрэн дунд боловсролыг Хонконгд эзэмшээд  Бакалавр, Магистр, Докторын зэргээ Их Британи улсад хамгаалсан  инженер мэргэжилтэй хүн. Түүнчлэн Их Британи улсын Саут Хамптоны их сургууль /University of Southhampton / болон   Шеффилдийн их сургууль /University of Sheffield / болон Хонконгийн /University of Hong Kong / зэрэг шилдэг их сургуулиудад багшилж байсан. Тиймээс багшийн хувьд багагүй туршлага хуримтлуулсан гэж хэлж болох байх аа. Миний хувьд Монголд ихэнхи цагаа өнгөрүүлж, оюутан залууст хэлний мэдлэгээ дээшлүүлэн, гадаадад сурахад нь тусалдаг. Одоогоор АНУ, Их Британи, Канад, Шинэ Зеланд, Австрали  зэрэг улсын шилдэг сургуулиудад шавь нараа амжилттай бэлдэж суралцаж байна. Үүнээс University of Manchester, City University of London, Glasgow University, UMASS, University of Sydney  зэрэг хүлээн зөвшөөрөгдсөн олон  сургуулийг нэрлэж болно.

– Гадаадад сурч, өндөр боловсрол эзэмшихийг хүсч байгаа хүн хамгийн эхэнд ямар алхам хийх хэрэгтэй вэ?

Маш зөв асуулт байна. Дунд сургуулийн сурагчдын хувьд бакалаврын зэргээр гадаадад сурах сонирхолтой байгаа бол оройтлоо гэхэд төгсөх ангидаа сургуулиа судалж, бэлдэж эхлэх хэрэгтэй. Тиймээс энэ үед цаашид ямар мэргэжлээр сурахаа тодорхойлсон байх юм. Ямар мэргэжлээр, ямар оронд, ямар орчинд амьдарч сурахыг хүсч буй зэргээс сургууль сонголт ихээхэн хамаарна. Хүмүүс мэдээлэл дутмагаас өөрт тохироогүй сургууль сонгож харамсах тохиолдол их гардаг тул тун анхааралтай хандах хэрэгтэй. Үүний дараа хийх хамгийн эхний чухал зүйл бол мэдээж хэлний шалгалтандаа бэлдэж эхлэх явдал.

Хүмүүс яаж өөртөө тохирсон сургуулиа олох вэ гэж их асуудаг. Энэ бол чиний юу сурч, хэн болохыг хүсч байгаагаас шууд хамаарна. Өөрөөр хэлбэл эхлээд хэн болохоо тодорхойлоод дараа нь түүндээ хүрэхэд чинь туслах тохиромжтой газрыг хайх хэрэгтэй. Хүмүүсийн түгээмэл гаргадаг нэг алдаа нь зорилгоо тодорхойлолгүйгээр шууд алхам хийдэг байдал. Юунд хүрэхээ шийдэлгүй хөдлөх нь маш буруу. Хийхийг хүсч байгаа зүйл чинь л чамайг амжилтанд хөтлөх болно.

Сургуулиа төгссөний дараа тэндээ үргэлжлүүлэн ажиллаж амьдрах боломж хэр байдаг вэ?

-Гадаадад хараар бус, мэргэжлээрээ хүлээн зөвшөөрөгдөж ажиллахыг хүсч байвал хамгийн багадаа бакалаврын зэргээ дүүргэх хэрэгтэй. Бакалаврын зэргээ дүүргэсний дараа танд ажлын туршлага хэрэгтэй болно. Тиймээс оюутнууд дадлага хийхэд ихээхэн ач холбогдол өгөх хэрэгтэй.

Түүнчлэн ажлын байран дахь сургалт зайлшгүй шаардагддаг ба энэ нь багадаа гурван жил болдог. Шат дараатайгаар эдгээр зүйлийг гүйцэлдүүлснийхээ дараа та сурсан мэргэжлээрээ ямар нэг газар ажлын хүсэлт гаргах эрх үүснэ. Ажил олгогч танаас тухайн мэргэжлээр суурь боловсрол эзэмшсэн эсэх, хэр зэрэг ажлын туршлагатайг, магадгүй зарим шаардлагатай мэргэжлийн шалгалтуудыг өгсөн эсэхийг харах ба үүнийхээ дараа тантай ажлын ярилцлага хийдэг. Энэ бол ажилд орох ерөнхий зарчим.

Ихэнхи сургуульд төгссөний дараа ажилд зуучлах тусдаа оюутны хөдөлмөр эрхлэлтийн төв байдаг ба төгсөлтийн дараах ажилд ихээхэн санаа тавьдаг. Миний мэдэхээр төгсөөд дадлага хийж байсан газраасаа карьераа эхлүүлж амжилттай яваа олон монгол залуус байна. АНУ-д хоёр жил магистрт сурсан тохиолдолд нэг жил ажиллах эрх үүсдэг. Харин Австрали, Канадад гурван жил сурсан бол эргээд хоёроос гурван жил албан ёсоор ажиллаж амьдрах эрх үүсдэг. Гэхдээ энэ нь зөвхөн магистраар сурсан хүмүүст хамаардаг. Тэгэхээр төгссөнийхөө дараа үргэлжлүүлэн ажиллах боломж бүрэн бий.

– Хүмүүс ихэвчлэн хэлний шалгалт өгснийхөө дараа сургуулиа хайж эхэлдэг. Сургуулиа хэзээнээс хайж, судалж эхлэх ёстой вэ?

– Шалгалт өгөхөөсөө өмнө сургуулиа хайж судалж чадвал цаг хугацаа их хэмнэдэг. Сургууль бүрийн элсэлтийн шалгуур харилцан адилгүй байдаг. Орчин үед техник технологийн хөгжил бидэнд маш их тус болж байна. Интернэтэд өөрийн хүссэн сургуулийн мэдээллийг авах боломжтой болсон бол жил ирэх бүр гадаадын их дээд сургуулийн төлөөлөгчид ирж зөвлөгөө мэдээлэл үнэ төлбөргүй өгдөг болсон байна. Тиймээс эхлээд өөртөө тохирсон сургуулиа олсныхоо дараа тухайн сургуулийн зүгээс шаардаж буй оноо, шаардлагад хүрэхийн тулд зорилго тавин бэлдэх хэрэгтэй шүү дээ. Та төсөөлөөд үз дээ. Шалгалт өгөөд оноо авчихлаа. Дараа нь сургуулиа хайж, өөртөө тохирсон сургуулиа олтол таны авсан оноо тус сургуулийн шаардлагад хүрэхгүй байвал яах вэ? Дэлхий даяар хэдэн арван мянган шилдэг, сайн сургууль байна.Тэр олон сургуулиас өөртөө тохирох сургуулийг хайж олно гэдэг хугацаа шаардах зүйл. Тиймээс л эртнээс эхэл гээд байгаа юм. Гадаадад суралцахыг хүсч байгаа хүн хамгийн багадаа нэг жилийн өмнөөс бэлдэж эхлэх хэрэгтэй.

– Хүмүүс IELTS, TOEFL-ийн оноо авчихад л хангалттай гэх буруу ойлголттой байх нь бий. Хэлний шалгалтаас гадна юунд анхаарч, бэлтгэх ёстой вэ?

-Хэл сурна гэдэг нэг зүйл. Гадаадад амьдарна гэдэг бас нэг тусдаа ойлголт гэдгийг хүмүүс сайн ойлгох хэрэгтэй. Амьдарч дассан газраасаа холдож, өөр нэгэн соёлд нэвтэрч байгаа учраас сэтгэл зүйгээ бэлдэх их чухал. Жишээ нь, гадаадад сургалтын систем, багш нарын заах арга барил нь ялгаатай учраас оюутнууд сурах өөр арга барилд суралцаж эхэлдэг.

Анзаараад байхад монгол оюутнууд ямар материал дээр ажиллаж байснаа санадаг бол гадаад оюутнууд тухайн материалаас юу сурч авснаа өөрийн болгож, хэрэглэж чаддаг юм шиг санагддаг. Үүнээс авахуулаад сурах арга барилд их өөрчлөлт гардаг.

Түүнчлэн санхүүгийн байдал их том нөлөөлөх хүчин зүйл болдгийг мартаж болохгүй. Учир нь энэ таныг эргэж ирэхийг харуулж буй баталгаануудын нэг болдог.

-Таныг Монголд их олон жил ажиллаж байгаа гэж сонссон?

-Тийм ээ, би Монголд 17 дахь жилдээ ажиллаж байна.

-17 жил гэдэг бол их урт хугацаа. Ийм урт хугацааны турш Монголд ажиллаж амьдарч байгаагийн тань шалтгаан юу вэ? Яагаад заавал Монгол гэж?

-Сайхан асуулт байна. Ихэнхи хүн надаас нэгэн хэвийн л асуулт асуудаг юм. Харин энэ их сонирхолтой байна. Намайг анх 17 жилийн өмнө Монголд ирэхэд одооных шиг хөгжингүй биш байлаа. Интернет хөгжөөгүй, хүмүүсийн хэлний түвшин тийм ч сайн биш. Тэр үед хүмүүст англи хэл сурах болон хэрхэн гадаадын шилдэг сургуульд сурч болох тухай мэдээлэл маш хомс байсан. Тиймээс надад монголчуудад чадах зүйлээрээ тусалъя гэдэг бодол төрсөн. Учир нь боловсролд хөрөнгө оруулалт хийнэ гэдэг улс орныг ямар ч нөхцөлд байсан тухайн улс орон болон иргэдэд хамгийн чухал, үнэтэй хувь нэмэр болдогт би итгэдэг.

– Зарим сургалтын төвүүд 2-3 сарын дотор англи хэлтэй болгох тухай амлалт өгдөг. Та үүнд ямар байр суурьтай байдаг вэ? Ер нь хэлийг богино хугацаанд сурах боломжтой юу?

 – Монгол хүмүүс юмыг тун хурдтай сурдаг, тэр дундаа бусад улстай харьцуулахад хэл сурах илүү авьяастай үндэстэн гэж би хувьдаа дүгнэдэг. Гэхдээ энэ нь хэлийг богино хугацаанд сурна гэсэн баталгаа биш юм. Миний бодлоор гадаад хэлийг богино хугацаанд сурна гэдэг байж боломгүй зүйл. Би ч гэсэн одоо хүртэл сурч дуусаагүй л явна шүү дээ. Хэл сурна гэдэг зөвхөн тухайн хэлээр яриад зогсохгүй зөв бичих дүрэм судалж, академик түвшинд уншиж, бичихийг хэлнэ. Энэ бүгдэд хугацаа хэрэгтэй.

Монголд анх ирснээс 17 жилийн дараа өнөөдөр хүмүүс гадаад хэлний өндөр мэдлэгтэй болж, уншиж бичиж чадахгүй хүн үгүй болжээ. Гэхдээ хэрвээ та бакалавр, магистрт сурахыг хүсч байгаа бол англи хэлний энгийн хэрэглээ бус академик түвшний хэл хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Академик түвшинд уншиж сонсож ойлгон, академик түвшинд санаагаа зөв илэрхийлэн алдаагүй бичиж байж та гадаадад сурч чадна. Энэ түвшинд хүрэхийн тулд хугацаа шаардлагатай байлгүй яахав. Тиймээс би хэлийг богино хугацаанд сурч болно гэдэгтэй санал нийлдэггүй. Харин алхам алхмаар, системтэйгээр яаралгүй сурах хэрэгтэй гэж хэлмээр байна. Хэл сурна гэдэг насан туршийн хичээл.

– Монголд бага ангиасаа эхэлж гадаад хэл үзэж, их сургуульдаа үргэлжлүүлэн судалж, ажил дээр гарсныхаа дараа ч сургалтын төвд хандан дахин сурдаг ч нэг л дорвитой үр дүнд хүрч чадахгүй байгаа хүмүүс олон харагддаг. Хэлний хичээл үзсэн хугацааг нь тоолбол бараг 8-15 жил болдог. Үр дүнтэй сурч чадахгүй байгаагийн шалтгаан нь юу байна вэ? Юун дээр алдаад байна?

– Хэл гэдэг тодорхой нэг цагт сураад дуусчихдаг зүйл биш. Тиймээс үргэлжлүүлэн сурч буй тэдгээр хүмүүсийг буруутгах аргагүй юм. Хэлийг сурч эхлэхээсээ өмнө яах гэж, юунд зориулж, ямар зорилготойгоор сурах гэж байгаагаа тодорхой болгох хэрэгтэй. Ингэснээр таны сурах зүйл, сурах арга барил чинь тодорхой болоод ирнэ. Үүний дараа системтэйгээр, зөв арга барилаар сурч эхлэх хэрэгтэй.

Хүмүүс хэл сурах өөрт тохиромжтой арга барилаа олоогүйгээс бүтэлтгүйтэж, шантрахад хүрдэг. Англи хэл дүрэм ихтэй. Шинэ үг байнга гарч ирнэ. Тэр бүхнийг хараад цээжлээд өнгөрөх биш, хэрэглэж “эргэлтэнд” оруулж байх хэрэгтэй.  Хүмүүс сурах үедээ ойлгодоггүй биш ойлгодог. Гэхдээ тэдний гол алдаа нь дахин давтдаггүй байдал. Үнэхээр хэл сурмаар байгаа бол зөвхөн тодорхой нэг цагт сураад дуусах биш, амьдралынхаа нэг хэсэг болго. Яг л монгол хэл таны өдөр тутмын амьдралын нэг хэсэг байдагтай адилаар. Шаардлагатай дүрэм, уншлагаа байнга давт. Англи хэл дээр мэдээ үз. Би шавь нартаа хэлээ сайжруулахын тулд мэдээ үзэхийг зөвлөдөг. Ингэснээр зөвхөн мэдээлэл аваад зогсохгүй сонсголоо сайжруулж, тухайн үг өгүүлбэрт дүрмийг хэрхэн ашиглаж, яаж бичих зэрэг олон чадварыг зэрэг олж авах боломж бүрддэг. Хүнтэй англиар ярихаасаа бүү санаа зов. Ярьж байж тухайн хэлээр сэтгэж эхэлдэг. Ярьснаар шинэ үгээ дүрэмтэйгээ хослуулан хэрэглэж, юу гэж ярихаа бодож эхэлдэг. Байнга ийм бэлтгэл хийснээр дүрэм, үгийн сан, яриа, сонсгол тэгш сайжрах боломжтой.

– Таныхаар хүссэндээ хүрч, амжилтанд хүрэхэд нөлөөлөх хамгийн чухал зүйл вэ?

– Би үүний хариуг ямар ч эргэлзээгүйгээр шаргуу хөдөлмөр гэж хэлнэ. Хөдөлмөрч хүн толгой сайтай, төрмөл авьяастай хүнээс ч хүчтэй. Сурсан дүрэм, үгийн сангаа ашиглаад сургуулиа хайж, өргөдөл гаргах гээд оролдоод үз. Үнэхээр болохгүй бол би тусалж болно. Сурсан зүйлээ байнга ашиглаж, өөрийн болгохын тулд хичээнгүйлэн давт. Эцэж цуцалгүй дахин дахин давт.

– Залууст хэлний шалгалт өгөөд хүссэн оноондоо хүрч чадаагүйдээ зорилгоосоо шантарч, бууж өгөх хандлага ажиглагддаг. Тэдгээр хүмүүст хандаж хэрхэн зөвлөх вэ?

– Хэзээ ч битгий бууж өг. Учир нь чамд чамаас өөр хэн ч туслахгүй. Чи бол өөртөө байгаа цор ганц хүн. Сэтгэлээр унаж, шантрахынхаа оронд яагаад өндөр оноо авч чадаагүйдээ, яагаад хэлээ сайжруулж чадаагүйдээ өөртөө үнэлэлт дүгнэлт өг. Тэгээд шалтгаанаа тодорхойлон засч залруулах төлөвлөгөө боловсруулж, түүндээ үнэнч байгаарай. Үр дүн нь заавал гарна. Сурах арга барил чинь болохгүй байна уу? Эсвэл багшийн чинь арга барил чамд тохирохгүй байна уу? Багшийн зааж байгааг оюутан маш хялбархан ойлгож байх ёстой.

– Англи хэлний анхан шатны мэдлэггүй хүн танаар хичээл заалгаж болох уу?

– Надаас нэг хүн “Чи монгол хэл мэдэхгүй байж яаж монголчуудад хэл заадаг юм. Хэрвээ англи хэлний үсэг ч мэдэхгүй ахмад хүн ирвэл яаж заах вэ?” гэж асууж байсан. Надад үсгээ ч мэдэхгүй ирээд заалгаж байсан  олон шавь бий. Тэдэн дунд үнэхээр сая ярьсан шиг настай эмээ ч байсан. Гэхдээ хэл заахад асуудал тулгардаггүй. Нэг мэдэхэд надтай чөлөөтэй яриад сууж байдаг.

TOEFL, IELTS шалгалтууд ямар ялгаатай вэ?

– Ерөнхийдөө энэ хоёр шалгалт тестийн хэлбэрээрээ ялгаатай гэж хэлж болно. TOEFL илүү тест хэлбэртэй  буюу 4 өгөгдлөөснэг хариултыг сонгох ёстой байдаг. Тиймээс заримдаа хүмүүс TOEFL өгөхдөө азаа үзэх үе байдаг. IELTS-ийн хувьд илүү уламжлалт хэлбэр рүү чиглэсэн. Тиймээс TOEFL-ийг бодвол арай уян хатан. Зарим хүн IELTS-ийг TOEFL-оос хэцүү гэж ярьдагтай би санал нийлдэггүй. Харин ч IELTS буруу хариултыг хасах зарчмаар хийж болдог, хүнтэй шууд харилцан ярилцдаг гээд давуу тал ихтэй. Би хувьдаа IELTS-ийг өгөх нь илүү олон сургуульд хүлээн зөвшөөрөгдөхийн хувьд дэмждэг. ТОEFL-ийн оноог Их Британид гэхэд хүлээн зөвшөөрөхөө больсон шүү дээ. IELTS Академик UKVI болон Ерөнхий гэсэн 2 үндсэн төрөлтэй. Ерөнхий IELTS-ийн шалгалт нь гадаадад цагаачлах болон ажиллах гэж байгаа хүмүүст зориулсан ерөнхий Англи хэлний мэдлэгийн шалгалт юм. Австрали , Канад, Шинэ Зеланд руу шилжин суурьшиж амьдрах, ажиллах хүсэлтэй байгаа хүмүүс Ерөнхий IELTS-ийн шалгалтыг өгдөг.

Харин Академик IELTS-ийн шалгалт нь гадаадын их дээд сургууль, коллеж, сургалтын төвүүдэд суралцах сонирхолтой хүмүүст зориулагдсан байдаг. Энэхү шалгалтыг өгснөөрөө Англи хэлтэй аль ч улсын их дээд сургуульд бакалавр, магистр болон докторын хүссэн зэргээрээ суралцах боломжтой.

Залуучууд, ялангуяа зарим өсвөр үеийнхний хувьд гадаад л явчих юм бол диваажинд оччих юм шиг санадаг. Гэвч бодит байдалд төсөөлж байснаас нь огт өөр орчин угтаж, цаг хугацаа, хөрөнгө мөнгөөрөө хохирч, Монгол руугаа удалгүй буцах тохиолдол ч гардаг. Ийм зүйл гаргахгүйн тулд зөвхөн хэлний шалгалтын онооноос гадна сэтгэл зүй зэрэг өөр олон зүйл бэлдэх хэрэгтэй юм шиг санагддаг. Та үүн дээр юу гэж хэлэх вэ?

– Хөгжингүй оронд өндөр боловсрол эзэмшинэ гэдэг мэдээж маш их давуу талтай. Гэхдээ гадаад гэхээрээ л диваажин мэт бүх зүйл нь сайхан байдаг гэж эндүүрч болохгүй. Чи эцэг эхтэйгээ ойрхон амьдардаг байхдаа ямар нэгэн асуудал тулгарах үед тэдэнтэйгээ хуваалцаж, хамтдаа даван гарах боломжууд бий. Ядаж л баяр гунигаа хуваалцаж, чамайг тайвшруулах дотны хүмүүс чинь чамтай ойрхон байна. Харин гадаад явсныхаа дараа чи бүх асуудлыг ганцаараа шийдвэрлэх хэрэгтэй болно. Ялангуяа залуу хүүхдүүдийн хувьд очоод удаагүй байхад нь иймэрхүү асуудлууд их тулгардаг. Тиймээс би хүмүүст “Бэлтгэлтэй бай” гэж хэлдэг. Очих гэж буй орныхоо соёлыг, хүмүүсийг сайн судалж, сэтгэлзүйн хувьд бэлтгэгдэх нь их чухал.

Гадаадад очоод яаж ийгээд ажил олж хийгээд болгочих юм шиг санадаг. Гэтэл бакалаврын оюутнуудад гэхэд олон цаг ажиллах эрх зүйн орчин байхгүйн дээр олон цагийн кредит цуглуулах шаардлагатай. Тиймээс үнэндээ сургалтын төлбөрөө төлөөд байр хоол, амжиргааны зардлаа болгоод сард чадвал 100-200 ам.долларыг хадгалж чаддаг. Харин магистраар сурч байгаа хүмүүс харьцангуй бага цагийн хичээлтэй, илүү олон цагаар ажиллах боломж байдаг.

Зарим эцэг эх хүүхдээ нэг их мөнгө олох гээд явж байна гэж эндүүрдэг. Гэтэл энэ бодол нь хүүхдэд маш их дарамт болдгийг мэдэх хэрэгтэй. Мэдээлэл дутмаг, бэлтгэл муутайгаас анх явсан зорилгоосоо буцаж, сургуульдаа ч сурсан зүйлгүй хэдэн жил хар ажил хийсээр буцах үе бишгүй тохиолддог. Тиймээс би хүмүүст хий хоосон гоё сайхан амлалт өгдөггүй. Гэхдээ хэлээ системтэйгээр сураад, бэлтгэлээ зөв хангасан хүмүүст маш өндөр боломж байгааг манай оюутнуудаас харж болох юм.

– Олон жилийн турш үйл ажиллагаа явуулж буй туршлагатай боловсролын төвийн хувьд танай төвийн үйл ажиллагааг сонирхмоор байна. Ямар хөтөлбөр,сургалт явуулдаг вэ?

-Бид англи хэлний анхан шатны мэдлэггүй хүнээс анхлан сурагч, дунд шат, ахисан түвшин, академик түвшин буюу TOEFL, IELTS-ийн шалгалт өгөх мэдлэгтэй болох хүртэл бүх шатны сургалт явуулдаг. Учир нь хэлний мэдлэг тааруу байна гэдэг шилдэг сургуульд сурч, өндөр боловсрол эзэмших эрхгүй гэсэн үг биш. Хүн бүрт адил тэгш боломж олгох ёстой. Хамгийн гол нь туйлын хүсэл эрмэлзлэл, дээрээс нь хөдөлмөрч байхад таны өнөөдрийн хэл мэдэхгүй бол асуудал биш юм.

-Хэлний сургалтаас гадна ямар хөтөлбөрүүд санал болгодог вэ?

Бидний хэрэгжүүлж буй дунд сургуулийн сурагчдад зориулсан “A Level” болон “IGCSE” хөтөлбөр нь дэлхийн тэргүүлэх их дээд сургуулиуд болон ажил олгогчид хүлээн зөвшөөрдөг олон улсын гэрчилгээ юм. Тус шалгалтын оноогоороо АНУ, Шинэ Зеланд, Канад, Австрали,  Ази,Европын хүссэн сургууль руу элсэлтийн өргөдөл гаргах эрхтэй болдог. Одоогоор Монголд энэ хөтөлбөрийг English school of Mongolia зэрэг зургаан ахлах сургууль явуулж байгаа. Харин боловсролын төвүүдээс манайх ганцаараа хэрэгжүүлж байна.

Түүнчлэн олон улсад англи хэл заах, багшлах эрх олгодог TEFL хөтөлбөрийг нэрлэж болох юм.

Манай төвд сургалтанд суугаад TOEFL, IELTS-ийн шалгалт өгөөд эхний оролдлогоороо хүссэн оноогоо авч чадаагүй тохиолдолд хоёр дахь удаагаа үнэгүй хичээллэх боломжийг олгодог. Гэхдээ эхний шалгалтаараа оноо авч чадаагүй тохиолдол одоогоор гараагүй байна.

Танай төвийг дэлхийд тэргүүлэх шилдэг сургуулиудтай хамтран ажилладаг гэж сонссон. Энэ тухайгаа танилцуулаач?

– Тийм ээ, бид 13 улсын 300 их сургуультай албан ёсоор хамтран ажилладаг. Бид чанартай сургалттай сургуультай хамтран ажиллахыг эрмэлздэг. Хамтрагч сургуулиудын зарим нь дэлхийд эхний 50-д жагсаж буй шилдэг сургуулиуд байхад зарим нь рейтингээрээ тийм ч өндөр биш ч сургалтын чанар өндөртэй сайн сургуулиуд байдаг. Дээр хэлсэнчлэн хүн өөртөө тохирсон сургуулийг сонгох хэрэгтэй.. Эхний 10-д ордог Харвард, Станфордод сурахаараа л зөвхөн мундаг болчихдог хэрэг биш шүү дээ.  Хамтран ажиллаж буй зарим шилдэг сургуулиас дурдвал Сиднейн их сургууль, Австралийн үндэсний их сургууль, Гласговын их сургууль, Шеффилдийн их сургууль, Манчестерын их сургууль, Ливерпүүл зэрэг олон хүлээн зөвшөөрөгдсөн сургуулийг нэрлэж болно. Саяхан гэхэд манай төвийн оюутан Манчестерийн их сургууль руу сурахаар явлаа. Энэ сургууль дэлхийд эхний 50-д бичигдэж байна.

-Орчин үед хүн бүхэн л англи хэлтэй болсон шүү дээ. Тийм байхад яагаад заавал боловсролын төвд хандаж, зуучлуулах хэрэгтэй гэж? Өөрсдөө бэлдээд, сургуулиа хайгаад өргөдөл өгчихөж болно шүү дээ?

-Цагтаа би ч гэсэн гадаадад сурахыг хүсдэг залуу хүүхэд байлаа. Тэр үед надад тусалж, зөвлөх хэн нэгэн, одоогийх шиг сургалтын төвүүд байгаагүй. Тиймээс би сургуулиа хайхад, дараа нь сургуульдаа өргөдөл гаргахад маш их хугацаа зарцуулсан. Маш олон сургууль дунд аль нь надад тохирохыг мэдэхгүй, асуултанд нь юу гэж хариулбал зохиостойг мэдэхгүй. Их удаан хугацааг хайж, судалж, юу гэж хариулахаа мэдэхгүй өнгөрөөсөн. Зөв сургуулиа олж, зөв дараалалтайгаар сургуульдаа хүсэлт гаргаж, бэлдэхэд хэлтэй байгаад болчихдог зүйл биш юм л даа. Хэдийгээр бүхий л шалгууруудыг хангасан боловч татгалзсан хариу авах тохиолдол их гардаг. Тиймээс олон хүний цаг хугацаа, хөрөнгө мөнгөө буруу зарцуулахаас нь сэргийлж, тухайн хүнд тохирсон зөвлөгөөг өгөх нь бидний гол хийх ёстой ажил юм.

– Танай төвөөс хичнээн хүн одоогоор гадаадад сурахаар яваад байгаа вэ?

-Сүүлийн 15 жилийн турш олон зуун сурагчдад тусалсан. Сурагчид сургуулиа төгсөж Монголдоо ирээд  сайн ажил алба хашиж эх орондоо хувь нэмэрээ оруулж байгааг харахад үнэхээр сайхан санагддаг.

Олон жил Монголд амьдарч байгаагийн хувьд энд ажиллаж амьдрах, монгол хүмүүст хичээл зааж, хамтран ажиллах ямар санагддаг вэ?

– Би энэ амьдралынхаа хором мөч бүхэнд талархдаг. Оюутнууддаа хичээл зааж, тэдэнтэй харилцаж буй минут бүрээс би сэтгэл ханамж авдаг. Би монгол оюутнууддаа заагаад зогсохгүй өөрөө тэднээс маш их зүйлийг сурч авдаг. Энэ амьдрал минь надад гадаадад их сургуульд багшилж байснаас минь илүү сайхан санагддаг.

– Танаас цаашдын тань төлөвлөгөөг сонирхож болох уу?

– Англи хэл заасан шавь нартайгаа дараа нь тааралдахад, тэднийг онгоцны буудал дээр сургуульд нь гаргаж өгөхөөр очиход “Англи хэл сурахад минь, шилдэг сургуульд элсэхэд тусалсанд маш их баярлалаа, багшаа” гэж хэлэх талархлын үгийг сонсох л надад хамгийн сайхан байдаг. Тэр үед сэтгэл минь их хөдөлдөг. Би хийж байгаа энэ ажилдаа, энэ амьдралдаа их дуртай. Цаашдаа илүү олон хүнд хэл сурч, зорилгодоо хүрэхэд нь туслахыг хүсч байна.

-Ярилцсанд тань баярлалаа. Танд амжилт хүсье.

-Маш их баярлалаа.

Өөрийгөө хөгжүүлэхэд тань тус болох 5 шилдэг веб хуудас

Нийтэлсэн: | Мэдээ | Сэтгэгдэлгүй
Танилцуулга

Сурах, өөрийгөө хөгжүүлэх нь хүний насан туршын аялал байдаг билээ. Өнөө үед хувь хүний хөгжлийн талаархи зөвлөмж, хичээлийг агуулсан асар олон тооны веб хуудсууд бий болсон тул та өөрийн чиглэлийн зүйлсийг хамгийн сайн гүйцэтгэх чадвартай болж, мэрэгших боломжтой болсон байна. Ингээд хувь хүний хөгжилд зориулсан хамгийн шилдэг 5 веб хуудсыг танилцуулъя.

1. Skills you Need

Энэхүү веб хуудас нь хүмүүс хоорондын харилцааны чадвараас эхлээд манлайлалын чадвар хүртэл таны өдөр тутмын амьдралд хэрэг болох маш өргөн хүрээний сургалтын нөөцөөр хангадаг веб хуудас юм. Та сурагч, оюутан, эцэг эх, багш, ажил горилогч, ажилтан зэргээс үл хамааран энэхүү веб хуудас дээр байрлах материалуудаас өөрт тустай мэдээллийг олж авах боломжтой. Мөн хэрэв та хүсч байвал тухайн веб хуудсын цахим дэлгүүрээр зочилж хувь хүний хөгжилтэй холбоотой цахим номыг худалдан авах боломжтой байна.

2. Lynda.com

Та ном уншихаас илүү онлайн сургалтуудыг үзэх сонирхолтой юу? Ур чадвар сурах илүү үр дүнтэй аргыг олохыг хүсч байна уу? Тэгвэл танд өөрийн ур чадварыг хөгжүүлэх Lynda.com нь яг тохирно! Тус веб хуудас нь програм хангамж, дизайн, вэб хөгжүүлэлт, гэрэл зураг, бизнес гэх мэт олон чиглэлээр мянга мянган сургалтуудыг явуулдаг бөгөөд хичээлийг заах багш нар нь бүгд өөрсдийн салбарын мэргэжилтнүүд юм. Та хичээлийг худалдаж авахаасаа өмнө сонирхож үзэх боломжтой бөгөөд эхний нэг сар үнэгүй хичээлүүдийг үзэх боломжтой.

3. Udemy

Udemy нь бас нэгэн цахимаар суралцах вэб хуудас бөгөөд танд гэрээсээ гаралгүйгээр ур чадвар эзэмших боломжийг олгодог. Udemy дээрх сургалтууд нь хямд бөгөөд та насан туршдаа нэвтрэх боломжтой. Энэхүү хувь хүний хөгжлийн веб хуудсаар дамжуулан та дэлхийн өнцөг булан бүрийн багш нараас тусламж авах боломжтой. Түүнээс гадна та  худалдаж авахаасаа өмнө сургалтын хөтөлбөр, шаардлага, бусад хүмүүсийн сэтгэгдэл, хичээлийн талаархи бусад мэдээллийг үзэх боломжтой.

4. Lifehacker

Жагсаалтын 4 дүгээрт Lifehacker орсон байна. Энэ вэб хуудас нь таныг аливаа зүйлийг илүү сайн хийхэд туслах зорилгоор бүтээгдсэн болно. Вэб хуудас нь технологи, улс төр, ажил амьдралын хэв маяг гэх мэт янз бүрийн чиглэлийн материалыг санал болгодог. Та эдгээр нийтлэлийг уншаснаар өөрийн ажил, амьдралд өөрчлөлт оруулж эерэг үр дүнд хүрэх болно.

5. The Positivity Blog

Энэхүү вэб хуудас нь аз жаргал, эерэг байдал дээр анхаарлаа төвлөрүүлдэг. Жишээлбэл, өөрийгөө чөлөөлөх, мөнгө хэмнэх, өдрөө хэрхэн зөв эхлүүлэх зэрэг талаар заадаг. Үүнээс гадна алдартай зохиолчдын бичсэн ишлэлүүдээс иш татаж хүмүүст өдөр тутмын ажлаа эхлүүлэхэд нь урам зориг өгдөг байна.

Архитекторын хамгийн шилдэг шийдэл бүхий кампустай 6 сургууль

Нийтэлсэн: | Мэдээ | Сэтгэгдэлгүй

Кампусын архитекторын шийдэл нь их сургуулийн анхаарлаа хандуулах ёстой хамгийн чухал зүйлсийн нэг болдог билээ. Зарим сургуулиуд өөрсдийн цоо шинэ санааг кампустаа тусгаж өгдөг бол зарим нь уламжлалт хэв маягийг орчин үеийн шийдэлтэй нийлүүлсэн байдаг. Зарим нь зөвхөн орчин үеийн хэв маягийг баримталдаг бол зарим нь сонгодог урсгалын загвараар даганасан байх гэх мэт маш олон төрлийн өвөрмөц шийдлүүдийг их сургуулиуд кампустаа тусгаж өгдөг. Эдгээр их сургуулиудад дэлхийд тэргүүлэх хамгийн шилдэг их сургуулиудаас эхлээд түүхэн өв соёлыг хадгалж үлдсэн сургуулиуд хүртэл багтдаг. Ингээд Архитекторын хамгийн шилдэг шийдэл бүхий кампустай 6 сургуулийг танилцуулж байна.

1. University of Virginia

Алдарт архитектор Томас Жефферсон загварийг нь гаргаж, кампус нь дэлхийн өв газар хэмээн нэрлэгдсэн Виржиниа их сургуулийн кампусын загварын талаар нэмж хэлэх зүйл тийм ч олон байхгүй билээ. 1976 онд их сургуулиас өмнө нь кампусын загварт оруулаад байсан өөрчлөлтүүдээ буцааж Томас Жефферсон-ий гаргасан Неоклассик дизайныг хэвээр нь хадгалж үлдсэн байна. Хэдийгээр дэлхийн өв газар хэмээх тодотголтой ч тус кампус нь хүн нэвтрэхийг хориглосон үзвэрийн газар мэт бус харин олон хүний цуглах дуртай цэцэрлэгт хүрээлэн мэт байдаг аж.

2. Harvard University

1720 оноос үүсэлтэй улсынхаа хамгийн эртний дээд боловсролын байгууллага болох Харвардын Их сургууль нь орчин үеийн архитекторын шийдлийг нэвтрүүлсэн хамгийн анхны сургуулиудын нэг юм. Их сургуулийн кампусын голд байрлах The Carpenter Center барилга нь алдарт уран барилгач Le Corbusier-ийн АНУ-д барьсан цорын ганц барилга юм. Харин их сургуулийн архитекторын орчин үеийн шийдлийг хийсэн гол хүн нь уран барилгач Josep Lluís Sert бөгөөд түүний загварыг нь гаргасан Harvard Science Center, Holyoke Center зэрэг барилгууд нь одоо ч  загварын хувьд шуугиан тарьдаг барилгуудын нэгт тооцогддог байна.

3. Yale University

Дэлхийн 2 дугаар дайны дараах сэргээн босголтын үеэс эхлээд Philip Johnson, Louis Kahn, Paul Rudolph, Eero Saarinen, Gordon Bunshaft зэрэг олон алдарт уран барилгачид Yale их сургуулийн гүрж, готик шийдэлтэй кампуст хувь нэмрээ оруулсан байна. Үүний дараагаар Kieran Timberlake, Sir Michael Hopkins, Cesar Pelli, Norman Foster зэрэг олон хүмүүс их сургуулийн кампус дээр ажилласан. Yale их сургуулийн кампусыг архитекторын 300 жилийн түүхийг олж харах боломжтой газар хэмээн их сургулийн архитекторын сургуулийн менежер Robert A.M. Stern хэлсэн байдаг.

4. Massachusetts Institute of Technology

1949 онд баригдсан Alvar Aalto-ийн загварыг нь гаргасан Baker House оюутны дотуур байр, 1955 онд баригдсан Eero Saarinen-ийн загварыг нь гаргасан Chapel зэрэг барилгууд нь MIT-ийн кампустай ууссан мэт бүрэн тохирдог ч загварын өвөрмөц шийдлийг нь анзаарахгүй байх аргагүй. MIT-ийн кампус нь дан ганц нэг хэв маягийг баримтлахгүйгээр маш олон төрлийн хэв маягийг нийлүүлсэн байдгаараа онцлог.

5. Duke University

Филадельфийн архитектор Horace Trumbauer болон дизайнер Julian F. Abele нарын гаргасан 3480 га газар талбайтай энэхүү кампус нь Готик хэв маягийн барилгууд болон Гүрж хэв мягийн барилгуудыг нийлүүлснээрээ алдартай.

6. Bard College

2003 онд нээгдсэн Frank Gehry загварыг нь гаргасан авангард загварын зэвэрдэггүй гангаар хийгдсэн Richard B. Fisher Center нь их сургуулийн кампусын хамгийн алдартай барилга юм. Түүнчлэн кампус дээр байрлах загварлаг барилгуудад Ward Manor, Tudor Revival зэрэг  оюутны дотуур байрууд ордог байна.

Англи хэлний хамгийн түгээмэл 40 угтвар

Нийтэлсэн: | Мэдээ | Сэтгэгдэлгүй

Аливаа хэлийг сурахад үгийн сан маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэл сурч буй хэн бүхэн үгийн сангаа нэмэгдүүлэхээр олон зуун үгийг нэг бүрчлэн чээжлэх гэдэг хүнд хэцүү, урт хугацаа шаардсан даалгавартай нүүр тулах шаардлагатай болдог ба ингэхдээ ихэвчлэн толь бичгээс нэг бүрчлэн чээжлэх эсвэл заавал тогтоох үгсийн жагсаалтыг гаргаж цаг бүр давтах нь элбэг байдаг. Хэдийгээр эдгээр нь үг тогтоох хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй аргууд боловч Англи хэл сурахад шинэ үг тогтоох илүү ухаалаг, илүү үр дүнтэй олон арга байдгийн нэг нь үгийн угтварийг тогтоох юм.

Англи хэлний ихэнхи үг нь угтвар, үгийн язгуур, дагавраас бүтдэг. Англи хэлний үгийн угтвар гэдэг нь үгийн эхэнд байрлах эхний хэдэн үсгийг хэлдэг. Эдгээр нь үгийг утгыг тэр чигээр нь өөрчилдөг бөгөөд үгийн угтваруудыг сурснаар олон зуун  үгийг илүү хялбархан тогтоох, хэдийгээр үгийг мэдэхгүй байсан ч утгыг нь гадарладаг болох боломжуудыг танд нээж өгнө.

Англи хэл дээрх хамгийн түгээмэл 40 угтвар:

Ambi- (Аль аль нь, хоёул)

  • ambidextrous – хоёр гараа хоёуланг нь ашиглах чадвартай байх

Anti – (Эсрэг)

  • antidote – хорны эсрэг үйлчлэх бодис

Astro – (Од)

  • astronomy – одон орон судлал

Bi- (Хоёр)

  • biannual — жилд хоёр удаа
  • bicycle — хоёр дугуйтай тээврийн хэрэгсэл

Co- (хамт)

  • cohabitate — хамт амьдрах
  • cooperate — хамтран ажиллах

Con- (эсрэг, нөгөө тал)

  • contradict — хүний ярьсны эсрэг зүйлийг хийх, ярих
  • confront — ямар нэгэн зүйлийн эсрэг тэмцэх, нүүр тулах

De- (доошоо)

  • descend — доошоо буух

Dis- (эсрэг, үгүй)

  • disappear — ил гарч ирэхийн эсрэг
  • dissatisfied — сэтгэл ханамжгүй

Em- (бий болгох, аливаа зүйлийг хийх)

  • empower — аливаа зүйлийг илүү хүчирхэг болгох
  • embrace — тэврэх үйлдлийг хийх

Extra- (илүү)

  • extraordinary — энгийнээс илүү
  • extravagant — байх хэрэгтэйгээсээ илүү нарийн, нямбай

Fore- (өмнө, урд)

  • foresee — аливаа зүйлийг болохоос нь өмнө харах
  • forehead — толгойны урд тал

Hetero- (өөр)

  • heterogeneous — маш олон өөр зүйлсийн бүлэг

Hind- (дараа нь, ар тал)

  • hindsight — аливаа зүйл болж дууссаны дараа ойлгох, олж харах

Homo- (ижил)

  • homogeneous — ижил төрлийн
  • homosexual — ижил хүйст
  • homonym — ижил дуудлагатай хоёр өөр үг

Im- (эсрэг, үгүй, бус)

  • impossible — боломж үгүй
  • impractical — тохиромж үгүй

In- (эсрэг, үгүй, бус)

  • incomplete — бүрэн бус
  • incompatible — тохиромжтой бус

Inter- (хоорондын)

  • international — улс хоорондын
  • interactive — хүмүүс эсвэл аливаа юмс хоорондын үйлдэл

Mal- (муу, буруу)

  • malfunction — буруу ажиллах
  • malicious — муу, хорон

Mid- (дунд, гол)

  • midpoint — гол цэг
  • midnight — шөнө дунд

Mis- (буруу)

  • mistake — буруу зүйл хийх

Mono- (нэг)

  • monotheistic — нэг бурхан итгэх үзэл
  • monocle — нэг нүдэнд зориулсан шил

Non- (-гүй)

  • nonsense — утгагүй

On- (ойр, холбогдсон)

  • online — интернетэд холбогдсон
  • onlooker — ойроос харж буй хэн нэгэн

Pan- (бүх)

  • pandemic — бүх улс орныг хамарсан өвчин

Ped- (хөл)

  • pedal — хөлөөр удирдах гишгүүр
  • pedestrian — хөлөөрөө алхаж яваа хүн

Post- (дараа)

  • postpartum — төрсний дарааа

Pre- (өмнө)

  • precaution — аливаа зүйл болохоос өмнө сэргийлэн арга хэмжээ авах

Pro- (урагшаа, төлөө)

  • proceed — урагшаа явах

Re- (дахин)

  • repeat — дахин хэлэх
  • revisit — дахин зочлох
  • reconstruct — дахин барих

Semi- (хагас)

  • semicircle — тойргын хагас

Sub- (доогуур)

  • subzero —0 градусаас доогуур
  • submarine — усан доогуур явагч

Sur- (аливаа зүйлээс дээгүүр, давах)

  • surpass — энгийн хэмжээг давах

Trans- (хооронд, өөрчлөлт)

  • transportation — аливаа газрын хооронд явах тээвэр
  • transform — гадаад төрх, харагдах байдалд өөрчлөлт гарах

Tri- (гурав)

  • tricycle — гурван дугуйтай тээврийн хэрэгсэл
  • triangle — гурван талтай дүрс

Twi- (хоёр)

  • twins — нэгэн дор зэрэг төрсөн хоёр хүн
  • twice — хоёр удаа

Ultra- (давсан, хэтэрсэн)

  • ultrasonic — хүний сонсголоос хэтэрсэн давтамж
  • ultraviolet — хүний хараанаас хэтэрсэн туяа

Un- (-гүй, эсрэг)

  • undone — хийгээгүй
  • uncomfortable — тухгүй

Uni- (нэг)

  • unicorn — нэг эвэртэй зөгнөлт морь
  • unicycle — нэг дугуйтай тээврийн хэрэгсэл

Under- (хангалтгүй)

  • understaffed — ажилчин хангалтгүй
  • underperform — аливаа зүйлийг хангалтгүй гүйцэтгэх 

Up- (дээш, өндөр, илүү сайн)

  • uplift — дээш өргөх

 

Кино үзэх нь Англи хэлээ сайжруулах хамгийн үр дүнтэй аргуудын нэг

Нийтэлсэн: | Мэдээ | Сэтгэгдэлгүй

Кино үзэх замаар Англи хэл сурахын давуу тал нь та зөвхөн сурах бичиг, хичээлийн танхимд заадаг мэдлэгээс гадна амьдрал дээр өргөн хүрээнд ашиглагддаг хэрэглээний Англи хэлийг сурах явдал юм.  Жишээ нь: Сурах бичгээр дамжуулан та “nice weather we’re having” эсвэл “it’s raining cats and dogs” гэж хэлж сурч болно. Сурах бичгээр дамжуулан та “nice weather we’re having” эсвэл “it’s raining cats and dogs” гэж хэлж сурч болно. Мэдээж эдгээр үгс нь ямар ч алдаагүй, зөв боловч бодит амьдрал дээр төдийлөн ашиглаад байдаггүй. Харин кино дээр ашиглагдаж буй яриа, үг хэллэг нь бодит амьдрал дээрхи хүмүүсийн хоорондын харилцан ярианаас бараг ялгаагүй байдаг. Үүгээр ч зогсохгүй кино үзэж Англи хэл сурах нь таны ярих, сонсох чадварыг маш ихээр сайжруулдаг байна. БУСАД давуу талуудаас дурдвал:

  • Үзэж буй киноны төрөл, сэдвээс хамааран тухайн салбарын шинэ үгийг сурах – Та үзэж буй киноны төрлөөс хамааран тухайн сэдвийн үг, хэллэгтэй аажмаар танил болох бөгөөд хамгийн гол нь тэдгээр үгсийг хэрхэн, ямар үед хэрэглэх вэ? гэдгийг мэддэг болно. Энэ нь толь бичгээс үг сурахаас ялгарах хамгийн том ялгаа юм. Учир нь толь бичгээс үг сурахад хэдийгээр утгыг нь мэдэж авах боловч ойролцоо утгатай олон үгийг хэрхэн хэрэглэх вэ? гэдгийг мэдэхгүйд хүрэх асуудалтай тулгардаг.
  • Аливаа нөхцөл байдалд үг, өгүүлбэрийг хэрхэн илэрхийлж байгааг сурах – Аливаа үг нь нөхцөл байдлаасаа шалтгаалаад янз бүрийн утга илэрхийлэх боломжтой байдаг тул үгээр дамжуулан сэтгэл хөдлөл, өөрийгөө хэрхэн илэрхийлж байгааг мэдэж авна гэдэг хэл сурахын чухал хүчин зүйлсийн нэг билээ.
Киног яаж үзвэл хамгийн үр дүнтэй вэ?
  • Өөрт сонирхолтой кино сонгох – Энэ нь хэдийгээр ойлгомжтой сонсогдох боловч өөрийн сонирхолоос гадуурх дурын кино үзэх нь уйдах үндэслэл болж хэрэв уйдвал бүхэл бүтэн цагийн турш анхаарлаа төвлөрүүлэх гэдэг талаар болох юм. Тиймээс хамгийн эхний ээлжид өөрт таалагдсан, сонирхолтой кино-г сонгох юм.
  • Өөрийн Англи хэлний түвшинд тохирсон кино сонгох – Жишээлвэл хэрэв та анхан шатны суралцагч бол хүүхэлдэйн кино үзэхэд хамгийн тохиромжтой. Хэт хүнд түвшний кино сонгон үзэх нь эсрэгээрээ юу ч ойлгохгүй, үр дүнгүй болох эрсдэлтэй.
  • Хадмалтай болон хадмалгүй үзэх – Эхэлж үзэхдээ мэдээж хадмал орчуулгатай үзэх нь зүйтэй. Харин та олон ангит кино, цуврал үзэж байгаа болон үзсэн киногоо дахиж үзэж байгаа бол хадмалгүйгээр үзэж өөрийгөө туршаад үзээрэй.
  • Видео тоглуулагч ашиглах – Видео тоглуулагч ашиглаж үзэхийн давуу тал нь та киноны хурдыг тохируулж үзэж болдог явдал юм. Хэтэрхий хурдан, ойлгомжгүй хэсэг байвал та 0.5х, 0.75х хурдаар тохируулж үзэж ойлгож авах боломжтой.
Англи хэлээ сайжруулахад тань тус болох хамгийн үр дүнтэй кинонуудаас санал болговол:

1.  “How to Train Your Dragon” (2010)

Энэхүү хүүхэлдэйн киноны дүрүүд маш цэвэрхэн, тод ярьдаг нь тус киноны хамгийн том давуу тал юм. Зөгнөлт луунуудын талаар гардаг тус хүүхэлдэйн кино нь ярианы Англи хэл ямар байдгийг сурах хамгийн тохиромжтой кино юм.

Англи хэлний түвшин – Анхан / Анхан дунд

2. “Frozen” (2013)

Маш алдартай дуунуудаасаа гадна тус хүүхэлдэйн кино нь маш хөгжилтэй, хурдан ярьдаг дүрүүдтэй учир Англи хэлээр хэрхэн хурдан ярьдаг болон хурдан ярьж буй яриаг ойлгоход тустай.

Англи хэлний түвшин – Анхан/Анхан дунд

3. “Harry Potter”

Олон хүний дуртай энэхүү цуврал нь маш өргөн хүрээний, олон төрлийн харилцан яриаг агуулдаг тул Англи хэл сурах гэж буй, Англи хэлээ сайжруулах гэж буй хэн бүхэнд тохиромжтой. Түүнчлэн тус цувралын зохиол хэлбэр нь номоор байдаг учир нэмэлт сургалтын материал болж өгдөг.

Англи хэлний түвшин: Дунд

4. “Friends”

Бас нэгэн алдарт цуврал болох тус цуврал энгийн, өдөр тутмын харилцан яриаг танд заахаас гадна анги тус бүр нь бүрэн хэмжээний кинотой харьцуулахад харьцангуй богино тул кино үзэж цагийг зугаатай өнгөрүүлэхийн зэрэгцээ Англи хэлээ сайжруулахад маш тохиромжтой юм.

Англи хэлний түвшин: Анхан дунд/ Дунд

5.  “The Big Bang Theory”

“Friends” цувралын нэгэн адил богино хэмжээтэй, олон ангит тус цуврал нь өдөр тутмын харилцан яриа, өвөрмөц хэлцүүдийг танд заахаас гадна шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний үгсийг тогтмол ашигладагаараа онцлог.

Англи хэлний түвшин: Дунд/ Ахисан дунд

Англи хэл сурах хамгийн үр дүнтэй 5 арга

Нийтэлсэн: | Мэдээ | Сэтгэгдэлгүй

1. Шинэ мэдлэг олж авахын тулд унших

Энэхүү арга нь таныг шинэ мэдлэг олж авах буюу шинэ үг, хэллэгийг тогтоож авахад тустай хамгийн оновчтой арга юм. Хүмүүс аливаа ном, зохиол, нийтлэлийг уншихдаа утга санааг нь ойлгох гэж уншдаг бол энэхүү арга нь илүү хэл зүйн санаанд нь чиглэдэг байна.

Энэхүү аргыг ашиглахдаа та номыг бүлэг бүлгээр нь унших ба ингэхдээ та ойлгоогүй үг, өгүүлбэрээ унших явцдаа тэмдэглэх боловч уншихаа зогсож болохгүй. Нэг бүлгийг уншиж дууссаныхаа дараа та өөрийн тэмдэглэсэн ойлгоогүй үг, өгүүлбэрийг тусад нь тэмдэглэл дээр тэмдэглэж эдгээр үг, өгүүлбэрийн утгыг интернет, толь бичиг, эсвэл таньдаг хэн нэгнээсээ лавлан асууж мэдэж авах хэрэгтэй. Үг, өгүүлбэрүүдийн утгыг мэдэж авсны дараа та уншсан бүлгээ дахин нэг удаа унших маягаар номоо бүтнээр нь уншиж дуусгах юм.

2. Сонсох арга

Уншихтай адил Англи хэлийг сонсох хоёр арга байдаг:

  1. Сонсож байгаа зүйлдээ бүрэн анхаарлаа төвлөрүүлж сонсох
  2. Ямар нэгэн өөр зүйл хийж байхдаа сонсох

Хэдийгээр ихэнх тохиолдолд сонсож буй зүйлийнхээ утга санааг ойлгохоор төвлөрч сонсох нь хэрэгтэй боловч өөр бусад зүйл хийж байхдаа өөрийн дуртай подкаст, видео зэргийг сонсох нь таны мэдлэг, чадварыг улам бүр нэмэгдүүлнэ. Та гүйх, нохойгоо салхилуулах, гэрээ цэвэрлэх гэх мэт өдөр бүр давтамжтай хийдэг ажлаа хийж байхын хажуугаар англи хэл дээрх өөрийн сонгосон материалыг сонссоноор далд ухамсартайгаар англи хэлийг сурч англи хэл дээрх авианууд болон хүмүүсийн ярьж буй хэлбэрт дасаж сонсох чадвар тань маш хурдацтай сайжирдаг байна.

3. Хүмүүсийн яриаг дуурайж ярих

Зөв, цэвэр дуудлагатай ярьж сурна гэдэг Англи хэл сурахын хамгийн том асуудал боловч биелэгдэшгүй даваа биш юм. Англи хэлээр зөв ярьж сурахад тань туслах оновчтой аргуудын нэг нь зөв, цэвэр дуудлагатай ярьж буй хүний яриаг дуурайж ярих явдал юм. Ингэхийн тулд та ямарваа нэгэн ярианы аудио хэлбэрийг текстийн хамтаар олж аваад хамгийн эхний ээлжид аудио хэлбэрийг сонсоно. Үүний дараагаар та ярьж буй хүний яриаг дуурайж давтаж ярих ба ингэхдээ дуу хураагуураар өөрийн яриаг давхар бичиж авна. Өөрийн яриаг харьцуулж сонсоод аливаа алдаа дутагдлыг засах замаар алдаагүй, зөв ярьдаг болтлоо давтах юм. Тус арга нь зөвхөн ярих чадварыг сайжруулаад зогсохгүй таны сонсголын чадвар, үгийн сан, дүрмийн мэдлэгийг ч мөн дээшлүүлдэг аж.

4. Сурах хэрэгтэй зүйлдээ анхаарлаа төвлөрүүл

Англи хэл сурахдаа хоёр зүйлийг анхаарч үзэх нь чухал юм.

  1. Өдөр тутмын, өргөн хүрээнд хэрэглэгддэг үг, хэллэгүүд
  2. Таны сурах хэрэгтэй үг, хэллэгүүд

Өргөн хэрэглээний, өдөр тутмын Англи хэлийг сурахаас гадна та өөрийн хийх гэж буй ажил мэргэжил, суралцах гэж буй салбарын үг, хэллэгүүдийг сурах шаардлагатай.

Жишээлбэл, хэрэв та инженерчлэлийн чиглэлээр сурах гэж байгаа бол эсвэл ресторанд цагийн ажил хийх гэж байгаа бол тухайн чиглэлээр хэрэглэгддэг хэллэгүүдийг сурах нь чухал. Энэ нь таны цагийг хэмнэж, өөрт хэрэгтэй хэлийг хурдан хугацаанд сурахад дөхөм болно.

5. Хийх хэрэгтэй зүйлээ хий… гэхдээ Англи хэл дээр

Ингэснээр та хаана байгаагаасаа үл хамааран өөрийгөө Англи хэлтэй бүрэн уусгах боломжтой. Тус арга нь маш энгийн. Та хийж байгаа эсвэл хийх хэрэгтэй зүйлээ Англи хэл дээр хийхэд л шаардлагатай. Ямар нэгэн шинэ бараа авахаар судалж байгаа бол Англи хэл дээр судал, өдрийн тэмдэглэл бичих гэж байгаа бол Англи хэл дээр бич, шинэ содон мэдээ мэдээллийг Англи хэл дээр уншиж ав, кино үзэхдээ Англи хэл дээр үз гэх мэт.

Гадаад хэл сурахад зориулсан шилдэг веб сайтууд

Нийтэлсэн: | Мэдээ | Сэтгэгдэлгүй
Duolingo: Ихэнхи хүмүүст тохиромжтой

Duolingo нь үнэ төлбөргүй шинэ хэл сурах хамгийн алдартай вэбсайтуудын нэг юм. Хоббигоо хөгжүүлэгч хэн бүхэнд зориулагдсан Duolingo нь таны сонгосон хэл дээрх хамгийн энгийн үгсийг зааж эхэлдэг. Үгсийг мэддэг болсны дараа энгийн өгүүлбэрүүд гарж ирдэг бөгөөд энэ нь ердийн сургалтын явцтай харьцуулахад хэл сурах илүү ойр арга аж. Duolingo-ийн давуу тал нь сургалтын материалуудыг танилцуулж буй арга нь юм. Та тухайн хэл дээр нь заасан хичээлүүдийн үзэж, сурсанаа бататгахад туслах асуултуудад хариулах замаар суралцана. Тус  веб хуудас нь хичээл, сургалтын хөтөлбөрүүддээ тоглоомийн элементүүд нэмж өгсөн нь таныг уйдаахгүй байлгаж, суралцах явцыг илүү сонирхолтой болгодог.

Duolingo-г бүх төрлийн хэрэгслээр ашиглах боломжтой.

FluentU: Гадаад хэл дээр видео үзэх замаар суралцаарай

FluentU нь видео ашиглан шинэ хэл заадаг. Видеонууд нь зааварчилгаатай биш харин гадаад хэл дээрх ердийн бичлэгүүд юм. Жишээлбэл, та кино, хөгжмийн видео эсвэл зүгээр л ярьж байгаа хүнийг харж магадгүй. Видеонууд нь таныг хэл сурахад туслах интерактив тайлбаруудтай бөгөөд эдгээр интерактив асуулт хариултууд нь таны сурах явцыг хэмжихэд тусалдаг.

FluentU нь үнэгүй биш боловч 15 хоногийн туршилтын хугацаа олгодог тул та сонирхоод үзэхэд буруудахгүй. Үүний дараа сарын 10 доллар байдаг үндсэн төлөвлөгөө нь гар утаснаас ашиглах боломжийг олгодог бөгөөд үг хайх, хязгааргүй видео үзэх боломжийг олгодог.

Rype: Хувийн зааварлагч багш авах

Rype бол бизнесийн сонирхолтой загвар бүхий гадаад хэл сурах вэбсайт юм. Шинэ хэл сурахын тулд асуулт хариулт, видео ашиглахын оронд та хувийн багшаас видео дуудлагаар суралцдаг. Та 30 эсвэл 60 минутын ярианы хэлийг биеэр зааж сургадаг багштай хамт хуваарь гаргаж видео дуудлагаар заалгуулах боломжтой. Тус сайт нь бусад сайтууд шиг олон хэлийг санал болгодоггүй боловч ирээдүйд илүү олон хэл, төрлийг нэмэхээр төлөвлөж байгаа аж. Хэлнээс гадна та эрдэм шинжилгээний сэдвийг ижил аргаар сурах боломжтой. Гэхдээ Rype нь төлбөртэй ба та долоо хоногийн туршилтын дараа үйлчилгээг ашиглахын тулд сард 65 доллар төлөх шаардлагатай болно.

Memrise: Word Games ашиглан гадаад хэл сурцгаая

Memrise нь гадаад хэл сурах бас нэгэн вэбсайт юм. Duolingo-ийн нэгэн адил та хэлийг хялбархан цээжлэхэд тусалдаг үгэн тоглоом тоглох замаар суралцана. Утасны Апп-уудыг ашигласнаар та хэдий интернетгүй байсан ч үргэлжлүүлэн суралцах боломжтой.

Үндсэн хувилбарыг нь үнэгүй ашиглах боломжтой. Pro хувилбар нь сард 4.95 долларын үнэтэй байдаг. Pro хувилбар нь танд Grammarbot, сонсох чадварын дасгал, видео горим, дүн шинжилгээ хийх боломжийг олгоно.

Баббел: Танд сонирхолтой байгаа сэдвийг сонго

Баббел танд шинэ хэл заахын тулд хувь хүний арга барилыг ашигладаг. Бусад сайтуудын адил үгсээр эхлэхийн оронд та сурахыг хүсч буй сэдвээ сонгоход л шаардлагатай. Сэдвүүдийн цөөн хэдэн жишээ бол амьтан, хоол хүнс, аялал, амьдралын хэв маяг зэрэг юм. Сэдвээ сонгосны дараагаар  та тухайн сэдэвтэй хамаатай шинэ үгсийг эхлээд сурдаг. Babbel нь сард 12.95 долларын үнэтэй бөгөөд хэрэв та илүү удаан хэрэглэхээр захиалан авах  тохиолдолд үнэ нь буурдаг. Хэдийгээр үнэгүй туршилтын хувилбар байхгүй ч тус сайт нь танд мөнгөө буцааж авах 20 хоногийн баталгаа санал болгодог.

Гадаадад сурахад тань тулгарах хамгийн том 5 бэрхшээл

Нийтэлсэн: | Мэдээ | Сэтгэгдэлгүй

Боловсролын зорилгоор гадаадад аялах нь шинэ хүмүүстэй танилцах, шинэ төрлийн хоол идэж үзэх, урьд өмнө нь үзэж байгаагүй зүйлсийг шинээр үзэх гэх мэт юм үзэж, нүд тайлах, өсөн дэвжих олон боломжийг олгодог. Гэвч энэхүү гайхамшигтай туршлага нь оюутнуудын хувьд хэд хэдэн, ялангуяа хэрхэн дасан зохицох, даван туулах талаар бэлтгэлгүй бол маш хүнд хэцүү бэрхшээлүүдийг дагуулдаг. Гэсэн хэдий ч эдгээр бэрхшээлийг даван туулах нь таныг илүү туршлагатай илүү сайн хүн болоход тань туслана. Иймд оюутанд эх орноосоо холдож гадаадад сурахаар явахад хамгийн их тохиолддог таван бэрхшээлийг түүнчлэн тэдгээрийг хэрхэн давж гарах талаар зөвлөгөөг хүргэж байна.

Гэрээ санах гэдэг оюутнуудын хувьд тулгардаг хамгийн том асуудлуудын нэг яах аргагүй мөн билээ. Орон гэр, найз нөхөд, гэр бүл, ойр дотны хүмүүсээсээ хол байна гэдэг нь зөвхөн тэднийг санахаар зогсохгүй ойр дотны хүмүүсийнхээ өдөр тутмын амьдрал, түүнчлэн амьдралын чухал мөчүүдээс нь хоцорч үлдэх бэрхшээлийг дагуулна. Ялангуяа таньж мэдэхгүй, шинэ орчинд ганцаараа очсон оюутны хувьд тус бэрхшээл нь маш хүндээр тусдаг.

Гэвч технологийн дэвшлийн ачаар таныг хайртай хүмүүстэйгээ холбоо барихад туслах гайхалтай сонголтууд олон гарч ирээд байгаа билээ. Эдгээр нь таныг гэрээ санах мэдрэмжээс хол байлгаж ойр дотны хүмүүстэйгээ дотно харилцаагаа хадгалж үлдэхэд тань туслах нь гарцаагүй.

Тэгвэл та яах хэрэгтэй вэ?

Хэдийгээр технологийн дэвшил олон гарч та хол байгаа ойр дотны хүмүүстэйгээ чөлөөтэй харилцах боломжтой болсон ч гадаадад сурахаар явсан оюутан гэрийхэнтэйгээ харилцахад тулгардаг хамгийн том асуудал нь цагийн зөрүү юм. Тиймээс та гэр бүл болон ойр дотны хүмүүстэйгээ харилцах тодорхой цаг тохирч өөрсдийн өдөр тутмын амьдралын талаарх сонин хачинаа хуваалцвал танд маш тустай байх болно.

Ойр дотны хүмүүстэйгээ чөлөөтэй харилцах боломжтой гээд та өөрийгөө шинэ хүмүүс, шинэ газартай танилцах боломжоос бүү хойш татаарай. Шинэ хүмүүстэй танилцах, орж үзээгүй кафе, зоогийн газарт орох зэрэг нь таныг гэрээ санах мэдрэмжээс хол байлгах чухал алхамуудын нэг юм.

Гадаадад сурч, амьдрахад тулгардаг дараагийн том асуудал нь санхүүгийн байдал юм. Орон байр, хоол хүнс, унааны мөнгөнөөс эхлээд маш олон хэрэгцээ гардаг тул гадаадад сурах нь багагүй мөнгө шаарддаг. Хэдийгээр та цагийн ажил хийж, оюутны зээл авч болох хэдий ч мөнгөө үр дүнтэй ашиглах илүү ухаалаг аргууд олон бий.  Эдгээрт тэмдэглэл хийж өөрийн зарлагыг хянах, зайлшгүй шаардлагатай үед хэрэглэх хадгаламж нээх, зөвхөн зайлшгүй шаардлагатай зүйсээ худалдаж авах, өөрөө хоолоо хийж идэх гэх мэт. Түүнчлэн дотоодын хүмүүсээс жуулчдад зориулсан төвүүд, худалдан авалт хийхэд хамгийн тохиромжтой цэгүүдийн талаар лавлаж мэдэж авах нь өөрийн мөнгийг зөв зарцуулахад маш чухал хүчин зүйл болдог.

Хэл соёл, ёс заншил, хоол хүнс гээд бүхий л зүйлс нь өөр орчинд очих нь оюутныг өөрийгөө гадны хүн гэж тусгаарлах, ганцаардахад хүргэдэг. Соёлын шок нь хүн бүрт тохиолддог хэдий ч энэ нь та урьдчилан бэлдэж болохгүй гэсэн үг биш юм. Интернет чухал мэдээллээр дүүрэн тул та очих гэж буй газрынхаа талаар очихоосоо өмнө судалж үзвэл тустай. Суралцахаар очиж буй орныхоо хэлийг сурах нь маш сайн алхам бөгөөд хэдийгээр та хэлээ сайтар эзэмшээгүй байсан ч дотоодын хүмүүстэй ойлголцох энгийн ярианы хэмжээнд сурсан байхад л маш том давуу тал болдог. Түүнчлэн тухайн орны соёлын талаар суралцахад хамгийн чухал алхам нь буруу ярихвий гэж айлгүй өөртөө итгэлтэй, тэвчээртэй байж бага багаар суралцах явдал юм.

Соёлын шок нь дан ганц өдөр тутмын амьдралд тохиолдоод зогсохгүй оюутан хүний хувьд сургууль дээр нь ч бас тохиолддог. Их сургуулийн багш нар нь таны мэддэгээс шал өөр төрлөөр хичээлээ заах, мэдээллээр хангахаас авахуулаад даалгавар, бие даалтаа хэрхэн хийхээ ойлгохгүй байх нь оюутны хувьд багагүй асуудал болдог. Гэхдээ та үүнд санаа зовох хэрэггүй. Учир нь их сургуулиуд бүгд өөрсдийн гэсэн олон улсын оюутнуудад зориулсан төв, зөвлөгч багш нартай байдаг учир та өөрийн ойлгохгүй байгаа аливаа асуудлын талаар зөвлөгөө авч болохоос гадна их сургуулийн багш нарын зарим нь өөрсдөө олон улсаас ирсэн байдаг тул танд зөвлөгөө өгөхөд үргэлж нээлттэй байна.

Маш олон оюутанд дөнгөж шинээр их сургуульд орох шилжилтийн үе тун хүнд санагддаг. Ялангуяа гадаадад сурч буй оюутнуудын хувьд өөр хэлээр орж байгаа хичээлд сууна гэдэг нь хүртэл ялимгүй  том даваа болдог. Түүнчлэн шинэ найз нөхөдтэй болж, шинэ газруудтай танилцах хүсэл сонирхолыг тоохгүй байна гэдэг хэцүү.  Үүнээс болж оюутнууд сурах зорилгоо мартаж, хичээлээ таслах, тэтгэлэгээ алдах, сургуулиас хасагдах зэрэг тохиолдол гарах нь цөөнгүй. Иймд хэдийгээр нэгэнт гадны оронд очсон тул юм үзэж нүд тайлах нь чухал хэдий ч хичээлдээ тууштай байх хэрэгтэй гэдгийг мартахгүй байх нь чухал юм.

Хэрхэн онц дүн авах вэ -1 (GGG)

Нийтэлсэн: | Мэдээ | Сэтгэгдэлгүй

Гэр бүл, найз нөхөд, таньдаг, мэддэг бүхнээ орхиж цоо шинэ орчинд амьдрана гэдэг амаргүй. Хэдий хүнд байсан ч сурах зорилгоор очсон болохоор онц дүн авахад л бүх хүчин чадал, анхаарлаа хандуулах ёстой. Монголд, эх хэлээрээ сураад онц дүн авна гэдэг гадаадад харь хэлээр бүх хичээлээ үзэхтэй адилгүй билээ. Тиймээс үндсэн мэдлэгээс гадна багахан заль мэдээд авахад илүүдэхгүй. Бид хэрхэн онц дүн авах арга (Good Grades Guide) цувралын эхний нийтлэлийг хүргэж байна.

  1. Сайжруулах шаардлагатай талуудад л анхаар.

Сайн суралцах аргаа олох нь сургалтын материалыг ойлгож сайжруулахад тусална. Ойлгохгүй зүйл байвал түүнд л анхаарлаа хандуулах хэрэгтэй. Ойлгоогүй хичээлээ тодорхойлоод, цаг алдалгүй алдаагаа засаарай.

Жишээ нь, Түүх, Англи хэлний хичээлийг ойлгоход амархан байж болох ч Математикийн хичээлийн дүн бага зэрэг суларч болох. Тэгвэл ирэх долоо хоногт Математикийг нэн тэргүүнд тавьж давт. Энэ мэтээр дүнгээ өсгөхийг хичээ.

Эсвэл хичээлийнхээ нэг сэдвийг ойлгохгүй гацчихсан байж ч болно. Ерөнхийд нь сайн хийж чадна, гэхдээ сурах бичгийнхээ 12-р бүлгийг ойлгохгүй байлаа гэж бодъё. Энэ үед шалгалтад бэлдэх үедээ 12-р бүлгийг нарийвчлан судлах хэрэгтэй.

  1. Загвар жишээ, өмнөх тестүүдийг олж ав.

Ихэнх профессор өмнөх хичээл, бие даалтын жишээ өгөхдөө баяртай байх болно. Хэрэв тест, шалгалт авна гэвэл загварын тест авахыг хүсэж болно. Зарим ангид энэ талаарх мэдээллийг ангийн вебсайтад тавьдаг. Эдгээр нь их сургуульдаа амжилттай сурахад тань тусална.

Багш нар бичих загварыг оюутнуудад өгөх гээд байнга бэлэн хадгалж байдаг. Хуучин материалыг авах боломж олдвол уншаад тэднийг дуурайлган адилхан хэв маягтай бич. Хэрэв ийм боломж олдохгүй бол урьд өмнө нь тэр хичээлд сууж, онц дүн авсан туршлагатай хүнээс зааварчилга авч, бие даалт зэрэг нь байгаа эсэхийг асуугаарай.

Багш нарын дийлэнх нь өмнөх оюутнуудын бие даалт, шалгалтын материал өгч, чиглүүлэг өгөхдөө баяртай байх болно. Тестийн бүтэц, зохион байгуулалтыг, мөн таны шалгалтад ирэх асуултуудын талаар санаа авахын тулд сайтар судлах. Ингэснээр асууж болох асуултуудын баримжаа авах болно. Туршилтын өмнө бүх сургалтын материалтай танилц.

  1. Нэмэлт болон курсийн материалыг харна уу.

Хэрэв ямар нэг зүйл ойлгохгүй байгаа бол үүнийг хэрхэн тайлбарлах нь асуудал байж болно. Хүн бүр өөр бөгөөд өөрсдийн гэсэн сурах арга барилтай. Хэрэв профессор эсвэл та өөрөө сурах бичгээ орхисон бол гадуур сургалтын материал үзээрэй. Магадгүй өөр профессорын лекцийн тэмдэглэл эсвэл өөр сурах бичиг тодорхой сэдвийг илүү сайн ойлгоход тусална.

Профессорууд зохиолчийг нь мэддэг болохоор тодорхой хэдэн сурах бичгийг ихэвчлэн сонгосон байдаг. Эдгээр нь үргэлж шилдэг ажлууд байх албагүй. Хэрэв та ямар нэгэн зүйлийг ойлгохгүй байгаа бол интернет дээрээс нэмэлт мэдээлэл олж авах боломжтой. Ажлын талаарх өөр нэг хувилбар нь материалыг илүү сайн ойлгоход тусална.

Интернетээс нэгүй онлайн сургалтын материал олох боломжтой. Олон профессоруудын онлайнаар PowerPoint танилцуулга шиг чөлөөтэй бичсэн эсвэл YouTube-ийн сайт дээр бичсэн лекцийг олж болно. Хэрэв багш тань ямар нэг зүйлийг тайлбарлахад ойлгож чадахгүй байгаа бол өөр багш үүнийг илүү сайн тайлбарлаж чадах эсэхийг үзээрэй.

  1. Өдөр бүр бага багаар судлаарай.

Хэрэв ямар нэг зүйлийг ойлгохыг хүсвэл сүүлийн минутад л анхаарах нь тус болохгүй. Хичээлээсээ хойш өдөр бүр тэмдэглэлээ сайтар судалж, бага зэрэг судал. Хэрэв та өдөр бүр бага багаар сурч байгаа бол энэ нь мэдээллийн урт хугацааг хадгалахад тус болно.

Хамгийн амархан сурдаг цагаа олох. Хуанли хуваарийн дагуу сурахаас зайлсхий. Магадгүй хичээлээс хоцорсон өдрүүддээ өглөө эрт бага зэрэг суралцаж болох юм. Магадгүй өдрийн хоол идсэний дараа суралцах боломжтой бөгөөд хичээл эхлэхээс өмнө 5 цагийн үед хичээллэж болно.

Боломжоороо бол хэвийн байдлаар суралц. Чамд нийгмийн ажил хийх хугацаа байдаг байж магадгүй. Хэрэв байнга тогтвортой байдлаа алдвал энэ нь тийм ч том асуудал биш юм.

Гаднын тусламж хай. Танд хэрэгтэй бол тусламж хүсэх нь буруу зүйл биш юм. Та магадгүй өөрт тохироогүй сэдэв авсан байж болно. Та хичээлийн дараа профессороос тусламж хүсэж, хувийн багшийг ажиллуулж, коллежид байх нөөцийн төвд очиж болно.