Notice:Trying to access array offset on value of type bool in /home/customer/www/nogoonjade.mn/public_html/wp-content/themes/salient/functions.php on line 2220

Хүүхдийн Англи хэлний танхимын сургалт

1 түвшин үргэлжлэх хугацаа 2 сар

Цагийн сонголт: 10:00-12:00, 15:00-17:00

Хөгжөөнт тоглоом, дуу шүлэг, унших материал зэрэг хөгжөөнт хичээлүүд

Мэргэжлийн, залуу багш

Хүүхдийн сэтгэл зүй, сурах чадварт тохирсон сонирхолтой хөтөлбөр

Төлбөр- 1 сарын 250,000₮
1 түвшин – 500,000₮

ТАНХИМЫН СУРГАЛТ
Бага насны хүүхдийн гадаад хэлийг сурах чадвар насанд хүрэгчдийнхтэй харьцуулахад өндөр байдаг. Хүүхдэд шинэ хэл заахдаа бүтэц, хэллэг, дүрмийн хувьд зөв суурийг тавьж өгвөл насан туршийн мэдлэг болж үлддэг. Тиймээс бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын хөтөлбөрийн дагуу хүүхдийн насны онцлог, сэтгэн бодох чадварт тулгуурлан англи хэлний 7 түвшинтэй хүүхдийн сургалтыг боловсруулсан юм. Манай боловсролын төв таны хүүхдэд насан туршийн мэдлэг болох англи хэлний сургалтын хөтөлбөрийг санал болгож байна.

Анхан шат 

Үсэг, тоо зэргийг сурах цаашлаад өөрийгөө танилцуулах мэдлэгтэй болох

Дунд шат

 Дүрмийн дагуу зөв бичих, өөрийгөө илэрхийлэн ярих чадварыг сайжруулах

Ахисан шат

Дүрэм, цагийн хоорондын нарийн ялгааг таньж мэдэх, зохион бичлэг бичих, үндсэн мэдлэгийг өргөжүүлэх

СУРГАЛТЫН ТҮВШИН:

СУУРЬГҮЙ АНХАН ШАТ

Starter:

Англи хэлний цагаан толгой, тоо тоолол, өдөр тутмын үгстэй танилцах, уншиж бичиж сурах цаашлаад өөрийгөө танилцуулах түвшинд хүрэх зорилготой. Нэгэн хэвийн уйтгартай байдлаар биш янз бүрийн хөгжөөнт тоглоом тоглож, үлгэрийн ном уншиж, дуу шүлэг тогтоох зэргээр дуудлага, сонсох чадварыг сайжруулна.

Сургалт үргэлжлэх хугацаа 8 долоо хоног
Нийт хичээллэх цаг 48 цаг
7 хоногт хичээллэх өдрийн тоо 3 өдөр
1 хичээл үргэлжлэх хугацаа 2 цаг

АНХАН ШАТ

Level 1:

Энэхүү түвшинд суралцсанаар англи хэлний үндсэн чадваруудаа хөгжүүлэх,  шинэ үгийн баялагтай болохоос гадна дүрмийн мэдлэгтэй болно. Англи хэлний дүрмүүдийг хүүхдэд хялбар, ойлгомжтой аргаар зааж, англи хэл сурах хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэхэд чиглэнэ.

Level 2:

Хүүхдийн кино үзэх, багштайгаа харилцан ярих, багаараа мэтгэлцэх зэрэг сонирхолтой аргуудаар дамжуулан өдөр тутмын харилцан яриа ойлгох, ярианы чадварыг сайжруулна. Мөн англи хэлтэй орнуудын шинэ соёлын талаар мэдлэгтэй болно.

Сургалт үргэлжлэх хугацаа 8 долоо хоног
Нийт хичээллэх цаг 48 цаг
7 хоногт хичээллэх өдрийн тоо 3 өдөр
1 хичээл үргэлжлэх хугацаа 2 цаг

ДУНД ШАТ

Level 3:

Дүрмийн мэдлэгийг өргөн хүрээнд, нарийвчилсан бүтцээр заахаас гадна өөрийн сонирхсон сэдвээр зохион бичлэг бичих чадварт сургана. Ярианы чадварыг дуу шүлэг, тоглоомын аргаар нэмэгдүүлнэ.

Level 4:

Дүрмийн суурь мэдлэг сайн боловч бичих, ярих зэрэг гүнзгий түвшинд хүрэхийг хүсч буй хүүхдүүдэд тохиромжтой бөгөөд цаашдын академик мэдлэгийн суурь болж өгөх юм. Ярих сонсох чадварыг хүүхдийн сонирхолд тулгуурлан үр өгөөжтэй байдлаар заана.

Сургалт үргэлжлэх хугацаа 8 долоо хоног
Нийт хичээллэх цаг 48 цаг
7 хоногт хичээллэх өдрийн тоо 3 өдөр
1 хичээл үргэлжлэх хугацаа 2 цаг

АХИСАН ШАТ

Level 5:

Энэ түвшинд сурагчид англи хэлтэй орнуудын дуудлагын ялгаа болон хэлц үг, үндэсний онцлог үгс гэх мэт сонирхолтой хичээл үзэж ирээдүйд хамгийн их хэрэг болох ахисан шатны яриа, бичгийн чадварт суралцана.

Level 6:

Өсвөр насны хүүхдүүдийн академик гэж болох энэ түвшинд хэрхэн амжилттай эсээ бичих, хэрэглэгдэх үгс, ахисан шатны англи хэлний дүрэм заахаас гадна үндсэн мэдлэгээ баталгаажуулах сонирхолтой шинжлэх ухааны ном, сэтгүүл уншиж, англи хамт олноороо танин мэдэхүй, орчуулгын чадвараа хөгжүүлнэ.

Сургалт үргэлжлэх хугацаа 8 долоо хоног
Нийт хичээллэх цаг 48 цаг
7 хоногт хичээллэх өдрийн тоо 3 өдөр
1 хичээл үргэлжлэх хугацаа 2 цаг

СУРГАЛТЫН ОНЦЛОГ

Хэлний үндсэн 4 чадварыг
хамтад нь хөгжүүлэх хөтөлбөр

Дүрмийн болон ярих, унших, сонсох, бичих 4 чадварыг ижил түвшинд хөгжүүлнэ.

Үе тэнгийнхэнтэйгээ хамт
хөгжих боломж

Бусадтай хамтран хичээллэж, багаар асуудал шийдвэрлэх чадвартай болно.

Суралцах таатай орчин

Орчин үеийн шийдэл бүхий анги танхим, сурах бичгээр хангана.

Нэмэлт хөтөлбөр

Хүүхдийн сонирхолд суурилсан хөгжөөнт тоглоом тоглож, үлгэр уншин, дуу, шүлэг цээжлүүлнэ.