Notice:Trying to access array offset on value of type bool in /home/customer/www/nogoonjade.mn/public_html/wp-content/themes/salient/functions.php on line 2220

Өсвөр насны хүүхдийн англи хэлний танхимын сургалт

1 түвшин үргэлжлэх хугацаа 2 сар

Цаг сонгох: 10:00-12:00, 15:00-17:00

Хөгжөөнт тоглоом, дуу шүлэг, унших материал зэрэг хөгжөөнт хичээлүүд

Мэргэжлийн, залуу багш

Хүүхдийн сэтгэл зүй, сурах чадварт тохирсон сонирхолтой хөтөлбөр

Төлбөр- 1 сарын 250,000₮
1 түвшин – 500,000₮

ТАНХИМЫН СУРГАЛТ
Манай өсвөрийн англи хэлний сургалт нь 12-14 насны хүүхдүүдийн сэтгэхүйн онцлогт тохируулан англи хэлийг сонирхолтой байдлаар заан дүрмийн мэдлэг болон хэлний үндсэн 4 чадварыг зэрэг хөгжүүлнэ. Мөн тэдний гадаад орчин, байгаль дэлхий болон танин мэдэхүйн мэдлэгт нь хувь нэмэр оруулахуйц үгийн сан, унших материал, видео зэргийг хичээлийн хөтөлбөртөө багтаасан. Манай сургалтанд сууснаар хүүхэд англи хэлний түвшингээ нэмэгдүүлэхээс гадна бусадтай хамтран ажиллах, олны өмнө ярих, хүүхдүүдийн дунд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэрэг чадварт суралцана.

Суурьтай анхан шат 

Дүрмийн дагуу зөв бичих, хам сэдвийн хүрээнд яриаг дэмжлэгтэй ойлгож, өөрийгөө илэрхийлж сурах

Дунд шат

Дүрэм, цагийн хоорондын нарийн ялгааг таньж мэдэх, зохион бичлэг бичих, үндсэн мэдлэгийг өргөжүүлэх

Ахисан шат

Дүрэм, цагийн хоорондын нарийн ялгааг таньж мэдэх, эсээ бичих, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх

СУРГАЛТЫН ТҮВШИН:

JUNIOR LEVEL 1

Энэхүү түвшинд хүүхэд англи хэлний өгүүлбэрийн бүтцийг ойлгож авах, анхан шатны дүрмүүдийг эмх цэгцтэйгээр ойлгох, энгийн бичвэрүүдийг унших болон ярих чадварт суралцана. Мөн олон улсын соёл, боловсролын систем зэргийн талаар мэдлэгтэй болно.

Сургалт үргэлжлэх хугацаа 8 долоо хоног
Нийт хичээллэх цаг 48 цаг
7 хоногт хичээллэх өдрийн тоо 3 өдөр
Хичээл үргэлжлэх хугацаа 2 цаг

JUNIOR LEVEL 2

Дүрмийн мэдлэгийг өргөн хүрээнд сурах, үгийн сангаа баяжуулахаас гадна тэдгээрийг ашиглан бичих чадварт суралцана. Тодорхой сэдвийн хүрээнд үзэл бодлоо илэрхийлэх зарчмаар ярианы чадварыг нэмэгдүүлнэ. Бидний гайхалтай дэлхий, хүрээлэн буй орчиндоо ээлтэй байх зэрэг хүүхэд зөв иргэн болж төлөвшихөд тустай хичээлийн агуулгатай.

Сургалт үргэлжлэх хугацаа 8 долоо хоног
Нийт хичээллэх цаг 48 цаг
7 хоногт хичээллэх өдрийн тоо 3 өдөр
Хичээл үргэлжлэх хугацаа 2 цаг

JUNIOR LEVEL 3

Сонирхолтой зохиол сонсох, бичлэг үзэх эргээд түүнийхээ талаар ярих зэргээр сонсох болон ярих чадварыг сайжруулахын сацуу дүрмээ бататгаж, илүү гүнзгийрүүлэн судлах болно. Хүмүүсийн амьдралын хэв маяг, аялаж болох үзэсгэлэнтэй газрууд, сонин содон барилга байгууламжууд гэх мэт хүүхдийн танин мэдэхүйд чиглэсэн хичээлийн агуулгатай.

Сургалт үргэлжлэх хугацаа 8 долоо хоног
Нийт хичээллэх цаг 48 цаг
7 хоногт хичээллэх өдрийн тоо 3 өдөр
Хичээл үргэлжлэх хугацаа 2 цаг

 

JUNIOR LEVEL 4

Өргөн хэрэглээний үгсийн сан болон дүрмийн мэдлэгтэй болохоос гадна их хэмжээний бичвэр уншиж ойлгох, эсээ бичих, ярианы чадваруудыг тус тус хөгжүүлнэ. Техник технологи, уран зохиолын холбогдолтой агуулгын дагуу тухайн сэдвийн үг хэллэгийг сурах, орчуулах чадварт суралцана.

Сургалт үргэлжлэх хугацаа 8 долоо хоног
Нийт хичээллэх цаг 48 цаг
7 хоногт хичээллэх өдрийн тоо 3 өдөр
Хичээл үргэлжлэх хугацаа 2 цаг

 

СУРГАЛТЫН ОНЦЛОГ

Хэлний үндсэн 4 чадварыг
хамтад нь хөгжүүлэх хөтөлбөр

Дүрмийн болон ярих, унших, сонсох, бичих 4 чадварыг ижил түвшинд хөгжүүлнэ.

Үе тэнгийнхэнтэйгээ хамт
хөгжих боломж

Бусадтай хамтран хичээллэж, багаар асуудал шийдвэрлэх чадвартай болно.

Цогц мэдлэг

Хэлний 4 чадвар болох унших, бичих, ярих, сонсох болон дүрмийн мэдлэгийг ижил түвшинд хөгжүүлэхээс гадна өдөр тутмын амьдрал дээр хэрэглэх практик мэдлэгийг олгоно.

Нэмэлт хөтөлбөр

Хүүхдийн сонирхолд суурилсан хөгжөөнт тоглоом тоглох, шүлэг зохиол унших олон дагсалыг хичээл дээр ажиллана.