ХҮҮХДИЙН ОНЛАЙН СУРГАЛТ
Бага насны хүүхдийн гадаад хэлийг сурах чадвар нь насанд хүрэгчидтэй харьцуулахад ихээхэн өндөр юм. Иймээс хүүхдэд шинэ хэл заахдаа бүтэц, хэллэг, дүрмийн хувьд зөв суурь тавьж өгвөл насан туршийн мэдлэг болж үлддэг.
Манай боловсролын төв таны хүүхдэд насан туршийн мэдлэг болох англи хэлний сургалтын хөтөлбөрийг санал болгож байна.

Анхан
Үсэг, тоо зэргийг сурах цаашлаад өөрийгөө танилцуулах мэдлэгтэй болох

Суурьтай анхан
Дүрмийн дагуу зөв бичих, хам сэдвийн хүрээнд яриаг дэмжлэгтэй ойлгож, өөрийгөө илэрхийлж сурах

Анхан дунд
Дүрмийн дагуу зөв бичих, өөрийгөө илэрхийлэн ярих чадварыг сайжруулах

Дунд
Дүрэм, цагийн хоорондын нарийн ялгааг таньж мэдэх, эсээ бичих, үндсэн мэдлэгийг өргөжүүлэх
СУРГАЛТЫН ТҮВШИН:
АНХАН ШАТ
STARTER:
Энэхүү түвшинд бага насны хүүхдийн насны онцлог, сэтгүхүйд тохирсон сонирхолтой байдлаар хичээл орох бөгөөд англи хэлний үсэг, тоо зэргийг сурах цаашлаад унших, өөрийгөө танилцуулах түвшинд хүргэх зорилготой.
Сургалт үргэлжлэх хугацаа | 8 долоо хоног |
Нийт хичээллэх цаг | 20 цаг |
7 хоногт хичээллэх өдрийн тоо | 3 өдөр онлайн хичээл 2 өдөр live meeting |
Хичээллэх цаг | Онлайн хичээлийг хүссэн үедээ үзэх боломжтой Live хичээлийг нөхөж үзэх боломжтой |
СУУРЬТАЙ АНХАН
LEVEL I:
Уг түвшинд үсгээ мэддэг, уншиж чаддаг боловч үгийн баялаг, дүрмийн мэдлэг дутмаг хүүхдүүд суралцахад тохиромжтой суурьтай анхан шат юм. Энэхүү түвшинд суралцсанаар хүүхдийн англи хэлний үндсэн чадварууд хөгжихөөс гадна дүрмийн мэдлэг сайжрах болно.
Сургалт үргэлжлэх хугацаа | 8 долоо хоног |
Нийт хичээллэх цаг | 20 цаг |
7 хоногт хичээллэх өдрийн тоо | 3 өдөр онлайн хичээл 2 өдөр live meeting |
Хичээллэх цаг | Онлайн хичээлийг хүссэн үедээ үзэх боломжтой Live хичээлийг нөхөж үзэх боломжтой |
АНХАН ДУНД
LEVEL II:
Тус түвшинд суурь мэдлэгтэй, чөлөөтэй уншиж чаддаг боловч дүрмийн мэдлэг дутмаг, ярианы болон бусад чадвараа нэмэгдүүлэх зорилготой хүүхдүүд суралцахад тохиромжтой. Хүүхдийн өдөр тутмын харилцан яриаг ойлгох, ярилцах чадварыг нэмэгдүүлнэ. Мөн дүрмийг нарийвчилсан бүтцийн аргаар зааж өгнө.
Сургалт үргэлжлэх хугацаа | 8 долоо хоног |
Нийт хичээллэх цаг | 20 |
7 хоногт хичээллэх өдрийн тоо | 3 өдөр онлайн хичээл 2 өдөр live meeting |
Хичээллэх цаг | Онлайн хичээлийг хүссэн үедээ үзэх боломжтой Live хичээлийг нөхөж үзэх боломжтой |
ДУНД
LEVEL III:
Харилцан яриа ойлгодог боловч чөлөөтэй ярьж чаддаггүй, дүрмийн мэдлэгээ гүнзгийрүүлэх сонирхолтой, бичих чадварт илүү суралцахаар зоригсод уг түвшинд суралцвал тохиромжтой. Дүрмийн мэдлэгийг өргөн хүрээнд заахаас гадна өөрийн сонирхсон сэдвээр эсээ, зохион бичлэг бичих чадварт сургана. Түүнчлэн хэлний бусад чадварын мэдлэгийг давхар өргөжүүлнэ.