
Сэтгэл хөдөлгөм зуны сургалтад хамтдаа явцгаая!
Англи хэл сурангаа төрөл бүрийн зүйлийг мэдэж, урлан хийх зорилготой “Хүүхдийн Зуны Англи хэлний сургалт” маань тун удахгүй эхлэх гэж байна!
Энэхүү сургалтаар хүүхэд олон янзын авхаалж шаардсан даалгавруудыг биелүүлж, хөгжөөнт тоглоом тоглож, сонирхолтой таавруудыг тааж Англи хэлний шинэ мэдлэгийг олж авах юм. Мөн Англи хэлний мэдлэгээ тэлэхээс гадна багаар ажиллах чадварт суралцаж, гар урлалд шамдах зэргээр цагийг үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрүүлэх болно.

ЦАГИЙН СОНГОЛТ
Тус хөтөлбөр нь өглөөний анги 10:00-12:00, өдрийн анги 15:00-17:00 гэсэн хоёр цагийн сонголттой.
СУРГАЛТЫН АГУУЛГА:
ХҮҮХДИЙН ЗУНЫ АНГЛИ ХЭЛНИЙ ХӨТӨЛБӨР:
Сургалт үргэлжлэх хугацаа | 4 долоо хоног |
Нийт хичээллэх цаг | 24 цаг |
7 хоногт хичээллэх өдрийн тоо | 3 өдөр |
Хичээллэх цаг | 10:00-12:00 15:00-17:00 |