Phd буюу доктор бол магистрын дараах боловсролын зэрэг юм. Салбартаа мэдлэг ур чадварын томоохон хөрөнгө оруулалт хийх гэж буй ирээдүйтэй хүмүүс магистрын зэрэг горилдог. Энэ зэргийг ямар ч мэргэжлээр авч болох ба одоогоороо боловсролын хамгийн өндөр зэрэгт тооцогддог.
PhD гэсэн товчлол бол Doctor of Philosophy буюу Гүн ухааны доктор гэсэн утгатай. Доктор гэхээр эмч болох юм уу? Үгүй. Философи сурах юм уу? Үгүй. Философи гэдэг нь Латинаар philo (анд нөхөр) sophia (Мэргэн Ухаан) гэсэн үг бөгөөд “Мэргэн ухааны нөхөр” гэсэн үг аж. Нэр нь Латин гаралтай болохоос Эртний Грек улсад үүссэн эрдмийн зэрэг. Хөгжлийн хувьд нэлээн хожуу буюу XIX зууны Германд орчин үеийн судалгааны их сургуулиудыг даган дэлгэрсэн.
Магистрын хичээлээс ялгаатай нь доктор бол цэвэр судалгаанд тулгуурласан сургалт юм. Гэхдээ энэ нь гурван жил их сургуулиас тусгаарлагдаж, алсаас хичээллэнэ гэсэн үг биш. Орчин цагт докторын хичээлийн хөтөлбөр илүү уян хатан, олон сонголттойгоор хичээллэх болсон.