IGCSE/ A LEVEL
Шалгалт хөтөлбөр

Сургалтын товч танилцуулга

“Ногоон Жэйд” боловсролын төв нь Их Британи улсын Pearson Edexcel олон улсын элсэлтийн ерөнхий шалгалтын комиссийн албан ёсны төлөөлөгч бөгөөд “ADVANCED LEVEL” болон”INTERNATIONAL GENERAL CERTIFICATE OF SECONDAY EDUCATION”-ийн боловсролын хөтөлбөрийг ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдад түгээх эрхийг авч хэрэгжүүлэх болсондоо нэн таатай байна. “A LEVEL” болон “IGCSE” хөтөлбөр нь 14-18 насныханд зориулсан олон улсын хамгийн түгээмэл шалгалт бөгөөд дэлхийн тэргүүлэх их дээд сургуулиуд хийгээд ажил олгогчдын зүгээс хүлээн зөвшөөрдөг ахиц амжилтыг илэрхийлдэг олон улсын гэрчилгээ билээ. “A LEVEL” болон “IGCSE” сургалтын хөтөлбөрийг дэлхий даяар 120 оронд болон Их Британийн 350 сургуульд хүлээн зөвшөөрдөг. Анги тус бүрт 40 гаруй хичээлийн хөтөлбөр байдаг нь Их Британийн дунд боловсролын ерөнхий хөтөлбөртэй эн тэнцүүгээр хүлээн зөвшөөрөгддөг. Цаашид сурах мэргэжлийн дагуу хэл, математик, байгалийн ухаан, нийгмийн ухаан, хүмүүнлэгийн ухаан зэрэг хичээлээс сонгож шалгалт өгдөг.

IGCSE –н тест суурилсан 4 сарын хөтөлбөр

Хөтөлбөрийн зорилго нь тест даалгаврын бүтцийг ойлгох, цаг ашиглалтыг нэмэгдүүлэхэд туслах элсэлтийн шалгалтын бэлтгэл хөтөлбөр. Өмнө жилийн ирж байсан тест болон ирэх магадлалтай дасгал ажлууд хийнэ мөн сурагчид шаардлагатай нэмэлт сэдвийг судална

IGCSE 8 сарийн эрчимжүүлсэн хөтөлбөр

Англи хэлээр тухайн хичээлийг тусгайлсан хөтөлбөрийн дагуу дэлгэрэнгүй судлах ба дадлага тест хосолсон сургалт юм. сургалтын зорилго цаг ашиглах чадвар, асуултыг зөв ойлгох, ерөнхий мэдлэгийг дээшлүүлэх юм.

Бидний санал болгож буй хичээлүүд

Бүх хичээл Англи хэлээр судална
Biology
Business Study
Chemistry
computer
English
English as second language
ICT
Mathematics
Physics
Дунд сургуулийн 9, 10 , 11 ангийн сурагчид.

Сургалтын онцлог давуу тал

  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дипломтой төгсөх
  • Англи хэл дээр ерөнхий боловсролын хичээл ойлгох чадвартай болох
  • Гадаадын их дээд сургуулиудад элсэн сурах боломж бүрэн нээгдэнэ
  • Мэргэжлийн гадаад болон дотоодын багш, хамт олон

Шалгалтын оноогоо авснаар

  • A LEVEL шалгалтыг амжилттай өгснөөр гадаадын шилдэг их дээд сургууль болох Harvard, Oxford, MIT элсэн орох эрхтэй болох
  • IGCSEшалгалтыг өгснөөр ахлах сургууль төгсөхгүйгээх гадаадын ТOP 100-500, багтах их дээд сургуульд элсэн сурах эрхтэй болно
  • Гадаадын их дээд сургуулиудад элсэн сурах боломж бүрэн нээгдэнэ
  • NO SAT, IELTS & TOEFL
Surgalt