Notice:Trying to access array offset on value of type bool in /home/customer/www/nogoonjade.mn/public_html/wp-content/themes/salient/functions.php on line 2220
тэтгэлэг

Macquarie University – Монгол оюутны тэтгэлэг

Нийтэлсэн: August 23, 2022 Сэтгэгдэлгүй

Монгол оюутны 10,000$ AUD-ийн тэтгэлэг

Энэхүү тэтгэлгийг Монгол Улсаас 2022, 2023 онд Macquarie их сургуульд суралцаж эхлэх шалгуур хангасан оюутнуудад олгоно.

Тэтгэлэгийн хэмжээ

Жилийн 10,000$ AUD

Хамрах оюутны түвшин

Бакалавр, Магистрын түвшний оюутан

Тэтгэлэгийн төлөв:

Нээлттэй

Энэхүү тэтгэлгийг Macquarie их сургуульд суралцахаар зорьж буй Монголоос ирсэн авъяаслаг, авхаалжтай оюутнуудад олгодог бөгөөд тус тэтгэлэг нь жилийн сургалтын төлбөрийн бараг гуравны нэгийг нөхдөг. Австралийн хамгийн өндөр хэмжээтэй тэтгэлэгүүдийн нэгд тооцогдох энэхүү тэтгэлэг нь таны бакалавр, магистрын зэрэгт суралцах хугацаанд жилд 10,000 AUD-ийн тэтгэлэг олгодог байна. (Семестер бүрт 5,000 AUD долларын төлбөр бүхий сургалтын кредит тооцно).

Энэхүү тэтгэлэгт хамрагдахын тулд та оюутны хотхонд (эсвэл COVID-19 хилийн хязгаарлалтад орсон бол онлайнаар) бакалавр, магистрын хөтөлбөрт суралцаж эхэлж буй бүтэн цагийн оюутан байх ёстой бөгөөд дараах шалгуурыг хангасан байх ёстой:

  • Монгол Улсын иргэн байх.
  • Их сургуулийн урилга хүлээн авч, эцсийн хугацаанд багтаж эхний төлбөрөө төлсөн байх.

Их сургуульд суралцахаар өргөдөл гаргагчдыг энэхүү тэтгэлэгт давхар үнэлэх ба амжилттай  өргөдөл гаргагч нь тус тэтгэлгийг их сургуулийн урилгын хамт хүлээн авна. Энэхүү тэтгэлэгт хамрагдахын тулд дараахь зүйлийг баталгаажуулна уу:

  • Та суралцахаар төлөвлөж буй бакалавр, магистрын хөтөлбөрт суралцах өргөдлөө амжилттай өгсөн байх.
  • Та өөрийн хүсэлт гаргасан хөтөлбөрт хамрагдах шалгуурыг хангасан байх.

Сэтгэгдэл үлдээх