Магистрын зэрэг гэж юу вэ?

Магистр бол бакалаврын зэргийн дараа орох эрдмийн зэрэг. Суурь мэдлэг болон мэргэжлийн үндсэн мэдэгдэхүүнийг эзэмшсэний дараа нарийн мэргэжил, судалгаа зэрэг голчилдог. Магистрын зэрэг эзэмшихийн тулд бакалаврын зэрэгтэй байх хэрэгтэй. Магистрын зэрэг нэмэхэд нэгээс 1.5 жил бүтэн сурч, нэг улиралд 36-54 кредит цуглуулна. Энэ нь ойролцоогоор 12-18 хичээлтэй тэнцэх аж. 1996 онтой харьцуулахад 2010 он гэхэд магистрын зэрэгтэй мэргэжилтний тоо 63 хувиар өссөн ба 2022 он гэхэд 34 хувиар нэмэгдэнэ гэсэн таамгийг шинжээчид дэвшүүлжээ. XXI зууны дэвшилтэт технологийн ачаар ажилтай хүмүүст хичээлд хамрагдах уян хатан нөхцөл бий болж буй. Жишээ нь алсаас, цахимаар, дүрсээ хараад, хурдасгасан, ганцаарчилсан байдлаар магистрын хичээлдээ сууж болно.

Магистрын курст бүртгүүлэхээс өмнө таны ажлын талбарт хэрэгтэй, эсэхийг сайтар тооцоолоорой. Учир нь магистрт тодорхой нэг мэргэжилд л голлосон хичээлүүд үздэг. Жишээ нь сэтгүүлч мэргэжлээр бакалавр эзэмшсэн бол, Эрэн сурвалжлах сэтгүүл зүйг цаашид түлхүү судална. Одоогоор олон улсад хамгийн эрэлттэй магистрын анги Бизнесийн удирдлага(MBA) байгаа ба төрөл бүрийн салбарын менежерүүд ажлын байранд өрсөлдөх ур чадвараа нэмэхээр энэ зэргийг горилдог ажээ.

Зарим тохиолдолд сургуулийн зүгээс ажил эрхлэгч оюутнуудад зориулж уян хатан хичээлийн хуваарь санал болгодог. Ингэснээр ажлаасаа гаралгүй цагаа тохируулж магистрын диплом авах боломжтой болно. Их сургууль төгссөн хүн бүрт магистрын диплом хэрэггүй. Сонгосон мэргэжилдээ амжилт гаргаж, албан тушаал ахиж, цалингаа нэмэхэд магистрын зэрэг хэрэгтэй үед л горилвол зохино. Тухайлбал, боловсрол, анагаах, инженерийн салбарын чухал албан үүрэгтнүүдийг магистрын дипломтой байхыг шаарддаг. Хэрэв тухайн чиглэлээр өмнөх зэргийг эзэмшсэн бол зайн сургалтад суухад хангалттай.

Онцгой тохиолдолд зарим албан байр эхнээсээ л магистрын дипломтой хүнийг ажилд авдаг. Жишээ нь:

  • Эмчийн туслах
  • Ахлах сургуулийн захирал
  • Нийгмийн ажилтан
  • Номын санч
  • Сэтгэл зүйч. Энэ дотор гэр бүлийн, гэрлэлтийн, донтолтоос салгах, сэтгэцийн эрүүл мэндийн бол зайлшгүй хэрэгтэй.
  • Дадлагажигч сувилагч, эмчийн туслах
  • Эх баригч сувилагч
  • Эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн
  • Статистикч, математикч
  • Сэтгэл засалч
  • Түүхч, архивч, музейн эрхлэгч
  • Хот төлөвлөлт
  • Улс төрийн шинжээч
  • Эдийн засагч

Хэрэв гадаадад ажиллаж амьдрахыг хүсвэл дараах мэргэжлийн салбарт магистрын зэрэгтэй хүмүүс илүү өндөр цалин авдаг

  • Бизнес: санхүү, худалдаа, нягтлан бодогч, аудитор, ерөнхий болон үйл ажиллагааны менежер, хүний нөөцийн мэргэжилтэн.
  • Боловсрол: Удирдлага, сургуулийн өмнөх боловсрол, цэцэрлэгийн багш
  • Эрүүл мэнд, нийгмийн ажилтан: резидент эмч, сувилагч, эх баригч сувилагч, клиник лабораторийн техникч
  • STEM (Science, technology, engineering, math) шинжлэх ухаан, технологи, инженер, математикийн салбарт: математикч, статистикч, компьютерийн системийн шинжээч, компьютер програмист
  • Олон нийтийн харилцааны мэргэжилтэн
  • Фитнесс, сувиллын мэргэжилтэн

Магистрын сургалтын дундаж төлбөр

Та “Ногоон Жэйд” боловсролын төвтэй хамтран ажилладаг 18 орны 500 орчим сургуулийн магистрын хөтөлбөрийн талаар болон тэтгэлгийн талаар мэдээлэл авах бол 8901-0555, 8907-0555 утсанд хандана уу. Мөн та манай оффист ирж үнэ төлбөргүй мэдээлэл авах боломжтой.

Магистрын зэрэг горилох сургуулиа сонгохоос өмнө тухайн улсын болон дэлхийд үнэлэгдэх үнэлэмжийг шалгах хэрэгтэй. Хямд төлбөртэй сургууль хэтэвчинд ээлтэй ч ирээдүйд дэм болохгүй. Тиймээс олон улсад ажиллах мөрөөдөлтэй бол аль болох өндөр зэрэглэлд багтах сургууль сонгоорой.

Зарим мэргэжлээр магистрын зэрэг горилоход туршлага хэрэгтэй. Тайлан, хийсэн ажлын жишээ, бичлэг, ажилласан жилийн туршлага гэх мэт нэмэлт үзүүлэлт шаардах тохиолдол бий. Иймд бакалаврт элсэхээс ч өмнө ирээдүйгээ төлөвлөх нь зүйтэй.