
Энэ удаа Оксфордын их сургуулийг онцлон хүргэж байна. Тус сургуулийн оюутнуудын дийлэнх буюу 60 гаруй хувь нь гадаад оюутан байдаг. Дөрвөн төгсөгчийн нэг нь засгийн газрын дэмжлэгтэйгээр санхүүгийн дэмжлэг авчээ. 130 гаруй орны төлөөллүүд энд суралцаж байна.
Oneminute : Оксфордын тухай сонирхолтой 10 факт
Оксфордын их сургууль нь Англи улсын Оксфорд хотод байрладаг. Хэдийгээр энэ сургуулийг яг хэзээ байгуулсан нь тодорхойгүй ч одоогоос 900 гаруй жилийн өмнө 1096 онд хичээллэж байсан баримт байдаг. Дэлхийн хамгийн эртний сургууль хэмээн өргөмжлөгддөг ба одоо үйл ажиллагаа явуулсаар байгаа дэлхийн хамгийн эртний сургуулиудын жагсаалтад Болоньягийн их сургуулийн араас хоёрдугаарт жагсдаг баялаг арвин түүх, соёлтой сургууль юм. 1167 онд Английн эзэн хаан II Хэнри улсынхаа оюутнуудыг Парисын их сургуульд суралцахыг хориглосноор Оксфордын их сургууль улам бүр өргөжин тэлсэн гэж үздэг.
Оксфордын их сургууль 38 коллеж, зургаан нэрэмжит танхимаас бүрдсэн 22 мянга гаруй оюутантай томоохон сургууль болтлоо хөгжжээ. Их Британийн хамгийн том их сургуулийн номын сангийн сүлжээ энэ сургуульд байдаг. Нийт 190 км гаруй үргэлжлэх тавиуруудад 11 сая гаруй ном байдаг бөгөөд Британийн номын сангийн дараа нэгдсэн вант улсад хоёрдугаарт ордог байна. Мөн Оксфордын музейнүүд болон цуглуулгууд дэлхийд алдартай. Тухайлбал, Их Британийн анхны музей гэгддэг Ашмола музей Оксфордын их сургуулийн харьяанд байгуулагдаж байжээ. Энэ музей мөн дэлхийн хамгийн анхны их сургуулийн музей хэмээн өргөмжлөгддөг байна. Микеланжело, Пикассо, Тернер, Леонардо Да Винчигийн бүтээлүүд эх хувиараа хадгалагддаг. Мөн 0,3 орчим км квадрат талбайг эзэлдэг их сургуулийн цэцэрлэгт хүрээлэнгүүд хотын зүүн хойд хэсэгт оршдог.
Оксфордын их сургуулийн номын сан нь Их Британи улсын хамгийн том номын сан болох бөгөөд 11 сая гаруй ном зохиолтойгоос 12 сая нь хэвлэмэл ном зохиол, 80000 гаруй цахим сэтгүүл, ховор ном, гар бичмэл, газрын зураг зэргийг багтаасан тусгай эмхтгэлүүд байдаг.
Оксфордын англи хэлний толь бичиг нь анх 1884 онд хэвлэгдсэн ба англи хэлний хамгийн алдартай дүрсэлсэн толь бичиг юм. Харин Оксфордын тайлбар толь өвөрмөц нэр томьёог тайлбарладаг бөгөөд эхлээд та төөрөлдөж буй мэт байх болно. Өөрөөр хэлбэл тэд өөрийн гэсэн хэлтэй гэсэн үг. Оксфордын оюутны нэршил, тоо томъёо нь бусад хүмүүст гадаад тайлбар мэт санагдана. Оксфорд таны үгсийн сан, дуудлага, үгийн өргөлт зэргийг яг л “тэндхийн хүн” мэт өөрчлөх болно.