PTE Academic шалгалт нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Англи хэлний түвшин тогтоох шалгалт юм. PTE General шалгалтыг 14 ба түүнээс дээш насныхан өгөх боломжтой.
PTE Academic нь дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын хэмжээнд суралцах, цагаачлах зорилготой хүмүүст зориулсан англи хэлний компьютерт суурилсан тест юм. Хиймэл оюун ухааны технологиор ажилладаг PTE Academic нь хурдан бөгөөд шалгагчийн үзэл баримтлал шалгуулагчын оноонд нөлөөлдөггүй тохиромжтой тестийн шийдлийг санал болгодог.
Ярих, сонсох, унших, бичих гэсэн дөрвөн чадварыг үнэлдэг энэхүү тест нь ойролцоогоор 3 цаг үргэлжилдэг бөгөөд GSE (Global Scale of English) дээр үндэслэн оноо өгдөг.
PTE Academic-ийн оноог олон мянган байгууллага хүлээн авдаг бөгөөд Их Британи, Австрали, Шинэ Зеланд орнуудын виз, цагаачлалын бүх ангилалд зөвшөөрдөг байна. Шалгалтын хуваарь нь жилийн 365 өдрийн турш өдөр бүр байдаг тул шалгуулагч шалгалт өгөхийг хүссэн өдрөөсөө 24 цагийн өмнө товлон шалгалтаа өгөх боломжтой.