Seattle Central College

Seattle Central College  нь Вашингтоны Сэттлид байдаг улсын коллеж юм. Сэттлийн 3 том коллежийн нэг болох уг коллеж нь 1965 онд байгуулагдсан, технологи, бизнесийн удирдлага, эрүүл мэнд, гоо сайхны мэс засал, хоолны урлаг, график дизайн гээд олон чиглэлийн хөтөлбөрийг оюутнуудад  санал болгодог.

Seattle Central College-д 16000 орчим оюутан суралцагчдын таль хувь нь урлаг, шинжлэх ухааны тусгай дунд боловсролын хөтөлбөрийг сонгодог бөгөөд энэ нь тэдэнд  их дээд сургуулиудад элсэх дараагийн шатны сургалтанд хамрагдахад нь тусалдаг. Мөн түүнчлэн оюутнуудын хувьд эрүүл мэнд, мэдээллийн технологи, бизнес, далай судлал, нийгэм, хүмүүнлэгийн салбаруудад өндрөөр үнэлэгдэх чадварыг олгох мэргэжлийн сургалтын хөтөлбөрүүдээс сонгох боломжтой ба нийт оюутны 1/3 нь уг хөтөлбөрийг сонгон суралцдаг байна.

Коллежийн нэг том давуу тал бол өвөрмөц сургах арга барил, сургалтын орчин юм. Тус коллеж нь оюутны амжилтын төлөө бүхнээ дайчлан ажиллаж чаддаг мэдлэг туршлагатай багш ажилчдаараа улсдаа хүлээн зөвшөөрөгддөг бөгөөд жил бүр коллежийн оюутнуудын ихэнх нь Вашингтонын ихэнх сургуулиудруу шилжин суралцдагаас гадна коллежийн оюутнууд салбар бүртээ тэргүүлэх мэдлэг чадвартай манлайлагчид болохуйц мэргэжилтнүүд болон төгсдөг.

Коллежийн кампус нь Сэттлийн Капитол Хилд байдаг, 13 барилгаас бүрддэг. Кампус нь дотроо үндсэн 5 хэсэгт худаагддаг.

Англи хэлний мэдлэгт тавигдахшаардлага

TOEFL iBT 64,

– IELTS 6.0,

– SAT 460

– ACT 19

Bachelor subjects

School location