Aberystwyth University

Танилцуулга

Aberystwyth University нь Уэльсийн Aberystwyth-д байдаг улсын, судалгааны их сургууль юм. 17 тэнхим, 8000 орчим оюутантай тус сургууль нь 1872 онд University College Wales, Aberystwyth нэртэйгээр байгуулагдаж 1894 онд нэрээ University College of Wales, Aberystwyth болгон өөрчилж 1990 онд University of Wales, Aberystwyth нэртэй болсон. 2007 оны 10-р сард тус сургууль нь бие даасан их сургууль болж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Aberystwyth University нь 2015 оны The Times/Sunday Times Good University Guide жагсаалтад 79-т, 2015-2016 оны QS дэлхийн их сургуулиудын жагсаалтад 550, их сургуулиас 501-т тус тус бичигдсэн. Мөн тус сургууль нь пластик нэг удаагийн хэрэглээнээс татгалзсан хамгийн анхны сургууль юм.

Тэнхимүүд
  • Урлаг
  • Биологи, Байгаль орчин, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны хүрээлэн
  • Бизнес
  • Компьютерийн шинжлэх ухаан
  • Боловсрол
  • Англи хэл, уран зохиол
  • Газарзүйн болон дэлхийн шинжлэх ухаан
  • Түүх ба Уэлсийн түүх
  • Мэдээллийн менежмент, номын сан ба архив
  • Олон улсын улс төр
  • Хууль зүй, гэмт хэргийн сэтгэл судлал
  • Математик
  • Орчин үеийн хэл соёл
  • Физик
  • Сэтгэл судлал
  • Театр, кино, телевизийн судалгаа
  • Уэлс хэл
Кампус

Их сургуулийн гол кампус нь Penglais Hill-д байрладаг.Энд оюутны дотуур байр, оюутны холбоо, Урлагийн төв гээд их сургуулийн дийлэнх барилгууд байдаг. Penglais кампусаад зүүн зүгт байрлах Llanbadarn Centre нь Aberystwyth Law School,  Aberystwyth Business School зэрэг сургуулиудыг агуулна. Түүнчлэн Llanbadarn Centre-д их сургуулийн кампусын  Coleg Ceredigion салбар байрладаг бөгөөд тус салбарт Биологи, Байгаль орчин, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны хүрээлэн гэх мэт эрдэм шинжилгээний ихэнхи төвүүд байрладаг байна. Үүнээс гадна их сургууль Мавритан олон улсын салбар кампустай.

Номын сан

Их сургууль нь үндсэн 3 номын сантайгаас 2 нь Penglais-д нэг нь Llanbadarn-д байдаг. Aberystwyth University –н оюутан, багш ажилчдын хувьд Уэльсын үндэсний номын сангаар үйлчлүүлэх эрхтэй. Их сургуулийн эдгээр номын сангууд нь 700,000 гаруй материал агуулдаг бөгөөд 1,100 орчим оюутанд үйлчлэх хүчин чадалтайгаас гадна ганцаарчлан хичээлэээ давтахад зориулсан чимээгүй танхим, компьютерийн өрөө, багаар ажиллах өрөөг тус бүрт нь шийдэж өгсөн байна.

Их сургуулийн үзүүлэлт

Их сургуулийн үзүүлэлт:

Улсдаа:

Complete сэтгүүлийн жагсаалтаар – 418

Guardian сэтгүүлийн жагсаалтаар – 152

Times / Sunday Times  жагсаалтаар – 170

Дэлхийд:

QS жагсаалтаар – 165

Times Higher Education сэтгүүлийн жагсаалтаар – 959

Bachelor subjects

Master subjects

School location