Адельфи их сургууль нь Нью Йорк мужийн Гарден Сити-д байрлах хувийн их сургууль юм. 1896 онд байгуулагдсан тус их сургууль нь Лонг Айланд арал дахь хамгийн анхны дээд боловсролын сургууль бөгөөд 2019 оны байдлаар 7,859 оюутантай, тус сургуулийг нийт 115,000 гаруй оюутан төгссөн байна . Адельфи их сургууль нь 8 салбар сургуулиараа дамжуулан бакалаврын түвшний 60 гаруй, бакалаврын дараах түвшний 65 гаруй хөтөлбөрийг явуулж байна
Adelphi University

Танилцуулга
Салбар сургуулиуд
- Урлаг, шинжлэх ухааны сургууль
- Gordon F.Derner-ийн нэрэмжит Сэтгэл судлалын сургууль
- Зэрэг олгох сургууль
- Боловсрол, Эрүүл мэндийн сургууль
- Robert B.Willumstad-ийн нэрэмжит Бизнесийн сургууль
- Сувилахуйн ухаан, нийтийн эрүүл мэндийн сургууль
- Нийгмийн ажилтны сургууль
- Мэргэшлийн болон мэргэжил дээшлүүлэх сургууль
Төгсөгчдөөс
- Alice S Hoffman 1973 оны төгсөгч -New York Times-ийн Bestselling Автор
- Jonathon Larson 1982 оны төгсөгч – Автор Pulitzer Prize winner
- Ron Bruder 1988 оны төгсөгч – The Brookhill группын үүсгэн байгуулагч, TIMES 100 дэлхийн хамгийн нөлөө бүхий хүнээр тодорч байсан
- John D Wren -Omnicom Group Inc (Fourtune 500)-ийн Ерөнхийлөгч, ТУЗ-ын гишүүн

Кампус
Аделфийн их сургууль нь анх 1863 онд Нью Йоркийн Бруклин хотод Адельфийн академи нэртэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн бол харин Нью Йорк хотын Гарден Сити кампус нь 1929 оноос хойш Аделфи их сургуулийн үндсэн кампус болж Лонг Айландын хамгийн эртний, үзэсгэлэнтэй кампусуудын нэгт зүй ёсоор тооцогдож ирсэн байна. Гарден хот нь ердөө 20,000 гаруй оршин суугчтай, Манхэттен хотоос 32 км-ийн зайд байрладаг, Лонг Айландын төмөр замын өртөөнөөс хэдхэн метрийн зайд байрлах тул Манхэттен хот руу ердөө 45 минут явдаг байна.
Лонг Айлендын наран шарлагын газар нь чөлөөт цагаа өнгөрүүлэх, амрах зугаалах хамгийн таатай газруудын тоонд зүй ёсоор тооцогддог. Түүнээс гадна цэцэрлэгт хүрээлэн, байгалийн үзэсгэлэнт цогцолборуудаас эхлээд урлаг, соёлын алдартай энтертейнмент шоу зохион байгууллагддаг нь жуулчидын сонирхолыг маш ихээр татдаг байна. Уг арал нь хөдөө аж ахуй, газар тариалан ялангуяа усан үзмийн тариалан, шар айрагны үйлдвэрүүд, интерьерийн өвөрмөц шийдэл бүхий гоёмсог ресторан, эртний эдлэлийн дэлгүүрүүдээрээ алдартайгаас гадна шинжлэх ухаан болон технологийн тэргүүлэгч компаниуд байрлан үйл ажиллагаагаа явуулдаг.
Их сургуулийн номын сан нь оюутан, багш, ажилтан, төгсөгчдөд төдийгүй олон нийтэд зориулан нээлттэй үйл ажиллагаа явуулдаг. Тус номын сангийн салбарууд Гарден Сити кампус, Манхэттэн, Хауппауже, Hudson Valley зэрэг газруудад байрладаг бөгөөд оюутан, багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зорилгоор маш олон төрлийн ном, судалгааны материал, бусад холбогдох үйлчилгээг санал болгодог. Номын сан нь:
- 500,000 боть ном
- 300,000 микроформ
- 13,000 аудио-видео материал
- 90,000 цахим сэтгүүл
- 240 цогц мэдээллийн сан
- Их сургуулийн архив, тусгай цуглуулга
- 100 гаруй компьютер, утасгүй интернет, зөөврийн компьютер/төхөөрөмж цэнэглэх спот зэргийг цогцоор шийдсэн байдаг.
Номын сан


Сургуулийн талаархи баримтууд
- Нью Йорк хотоос цаг хүрэхгүй зайд байрладаг
- Америк улсын хамгийн аюулгүй их сургуулиудын эхний 20%-т ордог (Niche.com)
- Гарден Cити дахь хамгийн алдартай үйлчилгээний газар, ресторанууд байрлах бүсээс 10 минутын зайд оршдог
- Бакалаврын түвшний бизнесийн хөтөлбөр нь Нью Йорк хотын шилдэг 25 хөтөлбөрийн нэгээр шалгарсан (Top management degrees)
- 80 гаруй оюутны клуб, байгууллагатай
- 23 спортын багтай
- Багш,оюутны харьцаа 1:10
- Америкийн нэгдсэн улсдаа 2024 оны байдлаар:
- U.S. News & World Report сэтгүүлийн жагсаалтаар – 163
- Times Higher Education жагсаалтаар -163
- Washington Monthly жагсаалтаар – 220