Aiglon College

Aiglon College нь Швейцарын хосолсон боловсрол олгодог хувийн сургууль бөгөөд Британийн ахлах сургуулийн тогтолцоонд тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдаг тус сургууль нь Swiss Alps-т байрладаг.
Aiglon College-н дунд сургууль нь 5-8-р ангийн сурагчдыг хамардаг бол ахлах сургуульд 9-13-р ангийн сурагчид багтдаг. Сургуулийн сурагчид 11-р ангидаа GCSE болон IGCSE шалгалтуудад бэлдэж ахлах сургуулийнхаа сүүлийн 2 жил буюу 12-13-р ангидаа International Baccalaureate буюу олон улсын бакалаврын зэргийн суурь хөтөлбөрт хамрагддаг. Сургуулийн бүх хичээлүүд Англи хэл дээр явагддаг.
Түүх
Aiglon College-г анх 1949 онд Gordonstoun-н багш John C.Corlette үүсгэн байгуулжээ. Тус сургууль нь Round Square-н анхны гишүүдийн нэг юм. Aiglon College нь анх хөвгүүдийн сургуулиар 6 суралцагч тайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж хожим 1968 онд хосолсон боловсролын сургууль болсон.
Сургуулийн зүгээс сурлага, урлаг спортын амжилт гаргасан сурагчдад тэтгэлэг, санхүүгийн тусламж дэмжлэг үзүүлдэг.
Aiglon College-г сонгох шалтгаан
Aiglon College-н хичээлийн хөтөлбөр нь сурагчдын оюуны хөгжлийг бүх талаас нь дэмжихэд чиглэгдсэн байдаг. Сургуулийн сурагчид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн IGCSE, International Baccalaureate (IB)-г хөтөлбөрүүдийг үзэж судлахын зэрэгцээ Араб хэл, үзүүлэх урлагийн гээд олон чиглэлийн хичээлүүдэд хамрагддаг. Aiglon College нь сурагчдын сургалтын чанар, суралцах үйл явцад сайтар анхаардаг бөгөөд коллежийн сургалтын чанар, сурагчдын дүнгийн үзүүлэлт өндөр байдаг. Aiglon College-д суралцсанаар чөлөөт сонголтын хичээлийн хөтөлбөрүүдээр дамжуулан өөрсдийн чадавхаа бүрэн, чөлөөтэй нээн илрүүлж, хувь хүний талаасаа хөгжих боломж бүрддэг.