Anglia Ruskin University

Танилцуулга

Англиа Рускиний их сургууль (ARU) нь Их Британийн Зүүн Англиа дахь улсын их сургууль юм. Тус сургууль нь 1858 онд Уильям Жон Беймонтын үүсгэн байгуулсан Кембриджийн урлагийн сургуулиас гарал үүсэлтэй. Англиа Рускиний их сургууль нь 1992 онд бие даасан их сургууль болж 2005 онд Жон Рускин нэртэй болжээ.

Англи Рускиний их сургууль нь дэлхийн хэмжээнд 39,400 оюутантай бөгөөд Кембридж, Челмсфорд, Питербург, Лондон хотуудад кампусуудтай. Түүнчлэн тус сургууль нь Баруун Англиа-гийн коллежийн Кингс Линн, Висбех, Кембридж-д байрлах кампусуудыг хамтран ашигладаг бөгөөд Берлин, Будапешт, Тринидад, Сингапур, Куала Лумпур зэрэг дэлхийн өнцөг булан бүрийн их дээд сургуулиудтай хамтран ажилладаг байна.

Их сургуулийн Кембридж, Челмсфорд дахь Lord Ashcroft Олон улсын бизнесийн сургууль (LAIBS) нь Английн Зүүн бүсийн хамгийн том бизнесийн сургууль юм. Түүнчлэн 2019 онд Кентийн Дьюк Ханхүү Эдвард Челмсфордын хотхонд их сургуулийн анагаах ухааны сургуулийг албан ёсоор нээсэн байна.

Anglia Ruskin нь дэлхийн шилдэг 350 их сургуулийн нэг бөгөөд Times Higher Education World University Rankings 2020-д Их Британи улсдаа 41-р байранд орсон. Түүнчлэн тус сургууль  нь 2014 оны  Times Higher Education Awards-аас оны шилдэг бизнес эрхлэгч аж ахуйн нэгжээр шалгарч байжээ.

Кампус

Англиа Рускиний их сургуулийн Кембридж кампус нь Их Британийн 9 оптиметрийн сургуулийн нэг бөгөөд өөрийн гэсэн оптиметрийн клиниктэй. Их сургуулийн 1858 онд ашиглалтанд орсон Кэмбриджийн кампус дээр хэд хэдэн шинэчлэлт хийж байсан бөгөөд тус шинэчлэлт нь 2006 онд ашиглалтад орсон Ийст Роад дээрх гол барилга болох Хелморыг сэргээн засварлах ажилаар эхэлсэн. 2009 онд кампусын төвд байрлах их сургуулийн хамгийн том барилга болох Ракам-ыг нурааж Lord Ashcroft Олон улсын бизнесийн сургуулийг барьсан. Олон нийтийн болон их сургуулийн оюутнуудын аль алинд нь мэргэжлийн үзүүлэн, тоглолт үзүүлдэг Мумфорд театр нь кампусын төвд байрлана. 2015 оноос эхлэн кампусын Янг Гудамжны шинэ байранд сувилахуй, эх барихуй, гэх мэт эрүүл мэндийн сургалтууд явагдаж эхэлсэн байна. Түүнчлэн кампус дээр олон нийтэд нээлттэй Рускиний үзэсгэлэн байрладаг.

Chelmsford кампус

1893 оноос үүсэлтэй тус кампус дээр их сургуулийн Анагаах ухааны сургууль, Бизнесийн сургууль байрлах бөгөөд оюутнуудын сургалтыг дэмжих хамгийн орчин үеийн техник,  технологи бүхий сургалтын эмнэлэг, анагаах ухааны төв, Arise Chelmsford инновацийн төв, номын сан зэрэг байрлана. Түүнчлэн кампус дээр оюутны чөлөөт цагаа өнгөрүүлэх спорт заал, фитнес төв, кафе зэрэг бий.

Peterborough кампус

Тус кампус нь 2011 онд байгуулагдсан бөгөөд их сургуулийн 1,800 оюутан байрладаг. Тус кампус дээр сувилахуйн ухаан, эх барихуй, нийгмийн халамж, суурь боловсролын чиглэлийн сургалтууд явагддаг бөгөөд хамгийн сүүлийн үеийн техник, технологи бүхий сургалтын орчинг бүрдүүлсэн байдаг. Мөн кампус дээр номын сан, оюутнуудад зориулсан кафе, төрөл бүрийн дэлгүүр, чөлөөт цагаа өнгрүүлэх орчин, спорт талбай зэрэг байрлана.

Номын сан

Номын сан нь нийтдээ өргөн хүрээний салбаруудыг хамарсан 250,000 гаруй ном, 31,000 гаруй сэтгүүл, 200 гаруй мэдээллийн сантай.

Хөгжимийн цуглуулга

Cambridge кампус-д байрлах  их сургуулийн  хөгжмийн цуглуулгад хөгжмийн зохиол, найрал хөгжмийн багц, олон төрлийн CD зэрэг орох бөгөөд эдгээрийг бүгдийг нь  бүх төрлийн хэрэгслээр сонсох боломжтой.

Товч мэдээлэл
39000+ Оюутан
Эрэгтэй, эмэгтэй оюутны харьцаа 36:64
Олон улсын оюутны хувь 30%
Багш, оюутны харьцаа 1:27
180+ орны оюутнууд
Их сургуулийн үзүүлэлт:

Bachelor subjects

  • Illustration and Animation - BA (Hons)
  • Interior Design - BA (Hons)
  • International Business Management - BSc (Hons)
  • International Business Management (Accelerated) - BSc (Hons)
  • International Business (Top-Up) - BSc (Hons)
  • International Nursing Studies - BSc (Hons)
  • Law - LLB (Hons)
  • Leadership and Management in Health and Social Care - FdSc
  • Management - FdA
  • Management - BA (Hons)
  • Marine Biology with Biodiversity and Conservation - BSc (Hons)
  • Marketing - BA (Hons)
  • Mechanical Engineering - MEng (Hons)
  • Mechanical Engineering - BEng (Hons)
  • Media Studies - BA (Hons)
  • Medical Engineering - BEng (Hons)
  • Medical Science - BSc (Hons)
  • Music - BA (Hons)
  • Ophthalmic Dispensing - BSc (Hons)
  • Ophthalmic Dispensing Assistants - University Certificate
  • Ophthalmic Dispensing Registerable Award - FdSc
  • Optometric Clinical Assistant - University Certificate
  • Optometry - BOptom (Hons)
  • Performing Arts - BA (Hons)
  • Pharmaceutical Science - BSc (Hons)
  • Philosophy and English Literature - BA (Hons)
  • Photography - BA (Hons)
  • Policing and Criminal Justice - BSc (Hons)

Master subjects

School location