Aston University

Танилцуулга

Aston University нь Их Британийн хоёр дахь том хот болох Бирмингхам хотын төвд байрладаг улсын, судалгааны их сургууль юм. Тус сургууль нь 1895 онд байгуулагдсан бөгөөд 1966 онд Хатан хаан II Елизабетээс Их сургууль болох тунхаг бичгийг хүртсэн. Сургуулийн кампус нь суурь, бакалавр, бакалаврын дараах түвшний  сургалтын  болон удалгааны хөтөлбөрүүдийг санал болгодог таван сургуулийг агуулдаг.

Их сургууль нь 19-р зуунд Бирмингем, Мидландын Металлургийн сургууль байгуулагдсанаар бий болсон ба 1895 он гэхэд Бирмингем хотын техникийн сургууль болжээ.  Үүнээс хойш хэд хэдэн удаа нэрээ сольсон бөгөөд 1966 онд их сургууль болж Астон их сургууль нэртэй болсон байна.

Астон нь үйлдвэрлэл, бизнесийн салбартай нягт холбоотой бөгөөд 2012 онд The Telegraph сонингоос Aston их сургуулийг саятан бэлтгэдэг Их Британийн шилдэг 10 их сургуулийн жагсаалтад оруулжээ. Мөн тус сургууль нь Хятад, Хонконг, Энэтхэг зэрэг 40 орны 140 гаруй их дээд сургуультай түншлэлийн харилцаатай байдаг.

Товч мэдээлэл:
11,000+ оюутан
1,650+ багш, ажилчид
120+ орны оюутнууд
Олон улсын оюутны хувь 25%
Багш, оюутны харьцаа 1:17
Эрэгтэй, эмэгтэй оюутны харьцаа 52:48
Кампус

1895 онд Бирмингемийн Хотын Техникийн сургууль болгон байгуулагдсан тус сургууль нь Английн Бирмингем хотын төвд байрлах Госта Грин дахь 60 акр (24 га) кампус дээр байрладаг. Астон их сургуулийн оюутны хотхон нь 3000 гаруй оюутны байрнаас гадна спорт төв, усан бассейн, биеийн тамирын төв, номын сан, кафе, зоогийн газар, дэлгүүр, үсчин, эрүүл мэндийн төв, шүдний эмнэлэг, хараа зүйн эмнэлэг, банк зэрэг оюутан, ажилчдад шаардлагатай бүх байгууламжийг агуулна.

Номын сан

Астон их сургуулийн номын сан нь 250,000 гаруй ном, 800 гаруй тогтмол хэвлэл , 700 гаруй уншлагын танхимтай. Түүнчлэн номын сан нь 40 гаруй цахим мэдээллийн сан, 3400 гаруй цахим сэтгүүлд онлайнаар нэвтрэх боломжийг олгодог. Номын сан нь шалгалтын үеэр Астон оюутнууд болон ажилтнуудад 24 цагийн турш нээлттэй байдаг бөгөөд семестрийн үеэр дунджаар өдөрт 12 цаг ажилладаг.

Их сургуулийн талаар:

Bachelor subjects

Master subjects

School location