Оберн Их Сургууль (AU эсвэл Auburn) нь Алабама мужийн Оберн дахь улсын, судалгааны их сургууль бөгөөд 23000 гаруй бакалаврын оюутан, нийтдээ 30,000 гаруй оюутан, 1,260 багшийн бүрэлдэхүүнтэй Оберн их сургууль нь Алабамагийн хоёр дахь хамгийн том их сургууль юм.
Оберн их сургууль нь 1856 оны 2-р сарын 1-нд Зүүн Алабама Эрэгтэйчүүдийн коллеж буюу Өмнөд Методист Эпископын Сүмд харьяалагддаг хувийн либерал урлагийн сургууль болж үүссэн. 1872 онд Моррилл хуулийн дагуу тус их сургууль нь улсаас газар олгосон анхны их сургууль болж Алабама мужийн Хөдөө аж ахуй, механик коллеж нэртэй болжээ. 1892 онд Алабама дахь анхны дөрвөн жилийн сургалттай сургууль болсон ба 1899 онд Алабама Политехникийн Хүрээлэн (API) болж өөрчлөгдсөн байна. 1960 онд тус сургууль нь Оберн их сургууль нэрээ авч томоохон их сургуулиудын адил өргөн хүрээний хөтөлбөр, сургалтын төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэн аж.