Австралийн Католик Их Сургууль (ACU) нь Австралийн улсын их сургууль бөгөөд тус сургууль нь Австрали улсад долоон кампустай ба Ром хотод нэг кампустай олон улсын их сургууль юм. Австралийн Католик Их Сургууль нь боловсролын католик коллеж, католик боловсролын дээд сургууль, McAuley коллеж, боловсролын Signadou коллеж зэрэг дөрвөн католик байгууллагууд нэгдсэнээр 1991 онд байгуулагдсан байна. Хэдийгээр католик шашны сургуулиаас үүсэлтэй боловч тус сургууль нь сүсэг бишрэл, гарал үүсэл хамаарахгүйгээр бүхий л оюутнуудад нээлттэй байдаг.
Австралийн Католик Их Сургууль нь 4 бүрэлдэхүүн сургуультай бөгөөд бакалавр, магистр, докторын хөтөлбөрүүдийг явуулдаг ба хэдийгээр тус их сургууль нь судалгааны их сургууль биш ч гэсэн энэ чиглэлээр үйл ажиллагаагаа нэмэгдүүлэхийг зорьж ажилладаг аж.