Australian National University

Танилцуулга

Австралийн үндэсний их сургууль (ANU) нь Австралийн нийслэл Канберра хотод байрладаг улсын судалгааны их сургууль юм.

1946 онд байгуулагдсан энэхүү сургууль нь Австралийн парламентаас байгуулсан цорын ганц их сургууль юм. Анх бакалаврын дараах түвшний судалгааны их сургууль байсан ANU нь 1929 онд Мельбурн их сургуулийн оюутны хотхон болон байгуулагдаж байсан Канберра Их сургуулийн коллежтэй 1960 онд нэгдсэнээр бакалаврын түвшний сургалтыг явуулж эхэлсэн байна. Тус их сургууль нь урлаг, нийгмийн шинжлэх ухааны чиглэлийн хөтөлбөрүүдээрээ алдартай бөгөөд улс төр, олон улсын харилцаа, нийгмийн бодлого, газарзүй зэрэг олон чиглэлээр дэлхийд хамгийн сайнд тооцогддог.

ANU-аас 6 Нобелийн шагналтан, 49 Родeсын эрдэмтэн төрсөн. Мөн тус их сургууль нь Австрали улсын хоёр ерөнхий сайд, одоогийн 30 элчин сайд, Австралийн засгийн газрын арав гаруй дарга нарт боловсрол олгосон байна.

Товч мэдээлэл
Оюутны тоо 17,359
Эрэгтэй эмэгтэй оюутны харьцаа 52:48
Багш, оюутны харьцаа 1:14
Олон улсын оюутны хувь 51%
Нийт оюутны 50% нь мастер, докторын түвшинд суралцдаг
Хүн амын индексийн үзүүлэлтээр Канберра хот нь амьдралын чанараараа хамгийн шилдэгт тооцогддог
Их сургуулийн нийт судалгааны ажлын 96% нь дэлхийн стандартаас дээгүүр үзүүлэлттэй байдаг.
Оюутны хотхон

ANU-ийн үндсэн оюутны хотхон нь Канберра хотод байрладаг 358 акр (1.45 км2) хэмжээтэй цэцэрлэгт хүрээлэн бүхий оюутны хотхон юм.  Их сургуулийн олон байгууламжууд нь үндэсний нийслэл байгуулагдсанаас хойшхи түүхэн ач холбогдолтой байгууламжууд бөгөөд их сургуульд Австрали улсын хамтын нөхөрлөлийн өвийн жагсаалтад багтсан 40 гаруй барилга, орон нутгийн жагсаалтад багтсан хэд хэдэн барилга байдаг. Оюутны хотхон дээрээ 10,000 гаруй модтой ANU нь 2009 онд  Тогтвортой оюутны хотхон олон улсын сүлжээний шагнал хүртсэн бөгөөд 2011 онд Австрали улсын 2 дахь хамгийн их ногоон байгууламжтай хотхоноор шалгарсан байна.

Номын сан

Их сургуулийн номын сан нь 1948 онд үүссэн. Тус номын сан нь 2.5 сая гаруй номтой бөгөөд 6 салбараас бүрддэг. Үүнд:

Чифли ба Ханкок номын сан нь ANU-ийн ажилчид, оюутнуудад 24 цагийн турш үйлчилдэг.

Судалгааны голлох салбарууд:
  • Эрүүл мэндийн бодлого
  • Сэтгэцийн эрүүл мэнд ба танин мэдэхүй
  • Хүн амын эрүүл мэнд
  • Ази, Номхон далайн орнууд
  • Эдийн засгийн өсөлт ба сайн сайхан байдал
  • Олон улсын судалгаа
  • Хойд Австрали
  • Улс төрийн шинжлэх ухаан
  • Шударга ёс ба хууль
  • Дэлхий судлал
  • Шинжлэх ухааны идэвхжүүлэлт
  • Мэдээллийн эрин үе
  • Шинэ материал
  •  Хүмүүнлэгийн ухаан
  •  Уугуул судлал
  • Нийгмийн шинжлэх ухаан
  •  Нийгмийн бүтэц, үйл явц
  • Урлаг
  •  Биологи
  • Цаг агаарын өөрчлөлт
  •  Дэлхий ба байгаль орчны шинжлэх ухаан
  •  Эрчим хүчний өөр хувилбарууд
  •  Нөөц ба байгаль орчны менежмент
  •  Хүнсний аюулгүй байдал
  •  Аюулгүй сүлжээ
  •  Аюулгүй байдлын бодлого
  •  Стратеги ба батлан хамгаалах
  • Физик ба инженерчлэл
  • Сансрын шинжлэх ухаан
2019 оны их сургуулийн үзүүлэлт мэргэжлээр:
Сэдэв Дэлхийд Австрали улсад
Антропологи

7

1

Улс төрийн бодлого, олон улс судлал

8

1

Хөгжил судлал

9

1

Дэлхий, далай судлал

9

1

Газар зүй

12

1

Түүх

12

1

Хууль зүй

12

2

Социологи

13

1

Анатоми, Физиологи

14

4

Археологи

14

1

Нийгмийн бодлого, засаглал

17

1

Хөдөө аж ахуй, ой судлал

19

1

Философи

20

1

Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан

21

3

Математик

22

1

Эдийн засаг

24

2

Англи хэл, уран зохиол

26

3

Нягтлан бодох бүртгэл, санхүү

27

5

Хэл шинжлэл

27

2

Орчин үеийн хэл шинжлэл

29

2

Дүрслэх урлаг

34

3

Статистик

36

2

Комьпютерийн шинжлэх ухаан

37

3

Боловсрол

40

7

Биологийн шинжлэх ухаан

44

3

Физик, Астрономи

44

1

Сэтгэл судлал

44

6

Бизнес, менежмент

49

5

Цахилгааны инженерчлэл

55

3

Урлаг, Дизайн

75

8

Хими

84

4

Материалийн шинжлэх ухаан

87

4

Механик инженерчлэл

88

2

Анагаах ухаан

98

5

Bachelor subjects

Master subjects

School location